Утаа ихтэй бүсэд сэрэмжтэй явахыг жолооч нарт анхаарууллаа

Нийслэлийн Агаарын чанарын албаны мэдээгээр Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна.
Мөн  Бөхийн өргөө, Баруун 4 зам, 100 айл орчим газруудад ч үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй байгааг Агаарын чанарын албанаас анхаарууллаа. Дээрх  үзэгдэх орчин муудсан бүсүүдэд замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл үүсч байгааг ч жолооч нар ярьж байгаа. Тиймээс жолооч нарыг  сонор сэрэмжтэйгээр замын хөдөлгөөнд оролцож, санамсаргүй,  болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалан явахыг онцлон сануулж анхааруулсан юм.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …