Monthly Archives: January 2017

January, 2017

  • 9 January

    Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “технологийн үзэсгэлэн “өнөөдөр болно

    БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран  энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн зааланд зохион байгуулах гэж байна. Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах  зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан …

  • 9 January

    Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нар АН-ын удирдлагыг бүхэлд нь залуу үедээ шилжүүлэхийг уриаллаа

    Уриалга Монголын ард түмэн, эх орноо ардчилал эрх чөлөөний замаар хөгжүүлэхийг эрмэлзэгч иргэд ээ Ардчилсан намын гишүүд дэмжигч нар аа Бид, Монголын ардчиллын тулгын чулуу болж анх байгуулагдсан гурван намын анхны дарга нарын хувьд та бүхэндээ хандаж байна. Бид, өнөөгийн АН болж нэгдсэн тэргүүлэх гурван намын анхны албан ёсны тэргүүний хувьд та бүхэнд хандаж байна. Бид, ардчиллын зарчмыг эх орондоо …

  • 9 January

    Алтан бөмбөрцөг авардасд эмэгтэй одуудын өмссөн даашинзуудыг танилцуулж байна

    Америкийн  дэлгэцийн урлагийнхны хамгийн их хүсэн хүлээдэг, хүндтэй шагналуудын нэг болох “Алтан бөмбөрцөг”-ийн эздийг тодруулах 74  дэх удаагийн наадам өнгөрсөн Ням гарагт боллоо. Өнгөрсөн ням гаригт болсон  Алтан бөмбөрцөг авардасд оролцсон эмэгтэй одуудын  өмссөн даашинзуудыг танилцуулж байна. Sarah Jessica Parker model Heidi Klum Thandie Newton Justin Timberlake  Jessica Biel John Travolta  Kelly Preston Natalie Portman  Emily Ratajkowski Maisie Williams,  Viola Davis Г.Нараа

  • 9 January

    Турк улсад оршин сууж буй монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Турк Улсын Измир хотын шүүхийн байрны өмнө 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Турк Улсын хоёр алан хядагч цагдаа нарын өмнөөс гал нээж, автомашин дэлбэлсэн хэрэг гарчээ. Халдлагын үеэр нэг цагдаа, нэг шүүхийн ажилтан амиа алдаж, цагдаа, энгийн иргэн нийлсэн 11 хүн шархадсан байна. Шинэ оны өмнө болон он гарснаас хойш Истанбул, Измир зэрэг Турк улсын томоохон хотуудад галт …

  • 9 January

    УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хөгжлийн банкны хуулийг шинэчилнэ

    Хөгжлийн банкны тухай хууль эрх зүйн орчныг 2011 онд гаргасан, одоо энэ хуулийн 50 гаруй хувийг дахин шинэчлэнэ гэсэн мэдээлэл байна. Та энэ хуулийн төслийг санаачилсангишүүний хувьд мэдээлэл өгнө үү. Сүүлийн үед ХБ-ны асуудлыг тойрсон 3 багц асуудал явж байгаа. Нэгдүгээрт: 8, 9 сард тус банканд хийгдсэн шалгалтын дүн. Хоёрдугаарт: ХБ-тай холбоотой зарим арга хэмжээнүүдийг авахтай холбогдуулсан УИХ-ын тогтоолын төсөл …

  • 9 January

    Д.Чойжамц:Цагаан сар хоёрдугаар сарын 27-нд л болно

    Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, их хамба Д.Чойжамцтай уулзаж ярилцлаа. -Цагаан сар дөхөхөөр л хэзээ тэмдэглэх талаар манайхан санал хуваагдаад хоорондоо үзчихдэг. Энэ жилийн хувьд Хятад зэрэг Азийн орнууд нэгдүгээр сарын 27-нд тэмдэглэх, харин манайд Төгс буянтын зурхайгаар хоёрдугаар сарын 27-нд хаврын тэргүүн сарын шинийн 1-ний баяраа тэмдэглэх тухай маргалдаад эхэллээ. Бурханы шашинт монголчуудын хүндэлж явдаг хүнээс энэ …

  • 9 January

    Чамайг хайрлахаа хэзээ ч болихгүй эрийн 6 шинж

    Эрчүүд хэр үнэнч вэ. Тэд хайртай эмэгтэйгээ олсон бол үнэхээр үнэнчээр үлдэж чадах болов уу. Энэ асуултанд хариулах сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Эрчүүд хэр үнэнч вэ. Тэд хайртай эмэгтэйгээ олсон бол үнэхээр үнэнчээр үлдэж чадах болов уу. Энэ асуултанд хариулах сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Чамайг хайрлахаа хэзээ ч, бүр хэзээ ч болихгүй эр дараахь 6 шинжээр ялгардаг юм байна шүү. …

  • 9 January

    Өдөр бүр цагаан гаа идэхийн 7 гайхамшиг

    Цагаан гааг хэрэглэх хамгийн амархан арга бол цай болон хоолондоо нэмэлтээр шууд үрж хэрэглэх. Хадгалахдаа мэдээж хөлдөөнө. Дорнын хоолны урлагт томоохон байр суурь эзэлдэг цагаан гаа хэмээх ургамлын талаар монголчууд тийм ч их мэдлэгтэй улс биш. Манайхаас бусад улсад түгээмэл хоол хүнсэндээ хэрэглэдэг энэ бүтээгдэхүүний шидэт чанарууд юу болоод Азийнхан тэгтлээ шууран хэрэглэдэг юм бол. Тэгвэл энэ хүнсний ид шидийг …

  • 9 January

    АН: Өвөрхангайхан эрх чөлөөнд, Баянхонгорчууд “Женко”-доо ямар хайртай юм бэ?

    АН-ын даргыг сонгох сунгаанд оролцож байгаа таван нэр дэвшигч хөлгийн жолоог хөдөө орон нутагруу залаад нэлээд хэд хонов. Тэд энэ сарын тавнаас эхлэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангайн намын гишүүдтэйгээ уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж явна. Нэгдүгээр сарын долооны өглөө Баянхонгор аймгийн төв Баянхонгор сум. Идэр ёсын хүйтэн хацар нүүр хайрч аймгийн төв нилдээ цасанд дарагджээ. Миний бие энэ аймагт анх …

  • 9 January

    Тээврийн хэрэгслийн албан татвар хураалт өнөөдөр эхэлж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах ажил өнөөдрөөс эхлэн хурааж эхэллээ. “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнө үү. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн …

  • 9 January

    Монголын сайтын холбооны шинэ удирдлагууд сонгогдлоо

    Монголын Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй интернет орчинд  үйл ажиллагаа явуулж байгаа 130 гаруй цахим сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооны III чуулган өнгөрөгч Бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө Тус чуулганд Монголын Сайтын Холбоонд бүртгэлтэй 135 сайт оролцох ёстойгоос 112 сайт мандатын эрх авч оролцсон байна. Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр чуулганыг нээж хэлсэн …

  • 9 January

    Их, дээд сургуулиудаа нийслэлээс гаргаач ээ

    Та анзаарсан уу, сүүлийн хэдэн өдөр замын түгжрэл гайгүй байгааг.  Өглөө гэрээсээ гараад ажилдаа ирэхэд нэг цагийн хугацаа зарцуулдаг байсан бол 40, цаашлаад 30 минутад амждаг болсныг анзаараа л байлгүй дээ. Харин яагаад гэнэт замын түгжрэл буурчихав аа гэж үү. Сургууль амарсан болоод тэр шүү дээ. Нэгдүгээрт, дунд сургуулийн амралт эхэлчихсэн байгаа. Өглөө хүүхдүүдээ хүргэж өгөх гэж эцэг, эхчүүд машинаа …

  • 9 January

    Утааны эсрэг тэмцэгчдэд та бидний тусламж хэрэгтэй байна

    “Утааны эсрэг ээж аавууд” нэгдэж 1 дүгээр сарын 28-ны өдөр дахин жагсахаар болоод байгаа. Тэд дуу хоолойгоо төр засагт хүргэж, яаралтай арга хэмжээ авч өгөхийг шаардах юм. Гэхдээ аливаа үйл ажиллагаа, жагсаал, цуглааныг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл үргэлж тулгардаг. Дээрээс нам, улс төрийн захиалгатай жагсаал цуглаанд энэ хүндрэл бэрхшээл хамааралгүй байх л даа. Гэвч өөрсдийн итгэл, сэтгэлээрээ нэгдэж, үр хүүхдээ …

  • 9 January

    Хятадын банкинд Төлөөлөгчийн газар байгуулах эрх олгожээ

    Монголбанкны Захирлуудын зөвлөл энэ сарын 05-нд хуралдаж, БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банк (Industrial and Commercial Bank of China) буюу ICBC банкинд Улаанбаатарт Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа банкны тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай банк Монголд үйл ажиллагаа явуулах эрх хүсвэл асуудлыг нь УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ёстой. Харин банкны төлөөлөгчийн газрыг нээх эрх …

  • 9 January

    ЭМ-ийн сайд А.Цогцэцэг хотын дарга С.Батболдод албан тоот хүргүүллээ

    Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан тоот хүргүүллээ. Нийслэл хотод томуу, томуу …