Утааны эсрэг тэмцэгчдэд та бидний тусламж хэрэгтэй байна

“Утааны эсрэг ээж аавууд” нэгдэж 1 дүгээр сарын 28-ны өдөр дахин жагсахаар болоод байгаа. Тэд дуу хоолойгоо төр засагт хүргэж, яаралтай арга хэмжээ авч өгөхийг шаардах юм. Гэхдээ аливаа үйл ажиллагаа, жагсаал, цуглааныг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл үргэлж тулгардаг. Дээрээс нам, улс төрийн захиалгатай жагсаал цуглаанд энэ хүндрэл бэрхшээл хамааралгүй байх л даа. Гэвч өөрсдийн итгэл, сэтгэлээрээ нэгдэж, үр хүүхдээ эрүүл орчинг бэлэглэхийн тулд жагсаж байгаа эцэг эхчүүдэд багахан хүндрэл бэрхшээл байна. Энэ талаар “Утааны эсрэг ээж аавууд” үйл ажиллагаанд оролцогч, зохион байгуулагч Ц.Пүрэвхүү цахим хуудаснаа бичсэн байна.

Тэрээр “Сайн байна уу? Утааны эсрэг ээж аавуудаа төлөөлөөд Пүрэвхүү бичиж байнаа.

1-р сарын 28-ны ЖАГСААЛД дараахь зүйлс бидэнд шаардлагатай байгаа юм аа. Та бүхний тусламж дэмжлэг МАШ ИХ хэрэгтэй байна. Дараах зүйлсийг бидэнд хандив хэлбэрээр туслах, эсвэл хөнгөлөлттэй хямд үнээр түрээслүүлэх, үйлчлэх боломжтой хувь хүн, байгууллагууд байвал холбоо барьж тус болно уу. Эхлээд боломжоороо бүгдээрээ босгох гээд үзье, Яалт ч үгүй мөнгө шаардагдах зүйлсээ үлдээж байгаад шаардагдах мөнгийг нь дахин хандиваар босгох хүсэлтэй байнаа. Жагсаал зохион байгуулахад ээжүүдэд дараах зүйлс хэрэг болж байгаа юмаа.

1. Лед дэлгэц, микрофон, 16 ширхэг өсгөгч, тайз инженерүүдийн хамт бидэнд хамгийн их хэрэгтэй байнаа. Үнэтэй тоног төхөөрөмжүүд тул өөрсдийнх нь инженертэй нь л хамт хэрэглэмээр байнаа.

2. Утааны эсрэг ээж аавуудын төлөөлөл 10-20 хүн тогтвортой урт хугацаанд үйл ажиллагаа явуулахын тулд жижигхэн нэг өрөө 20 метр квадратаас хэтэрхээргүй оффис хэрэгтэй байгаа юмаа. Үүн дээр туслах, хөнгөлөх боломжтой байгууллага байвал бидэнд их хэрэгтэй байнаа.

3. “Боож үхлээ” жагсаалд уриалсан уран сайхны 1 богино шторк хийж өгөх студи байвал туслаарай. Бид шторкныхоо санаа текстээ бэлдчихсэн. Студи л хэрэгтэй байнаа.

4. Сошиалд жагсаалын зарыг түгээхэд boost хийж өгөх боломжтой хүн байвал бидэнд туслана уу.

5. Жагсаалын зарын 10 секундын, 40 секундын шторкийг түгээж өгөх телевизүүд байвал их хэрэгтэй байнаа.

6. Утааны эсрэг зургийн үзэсгэлэнд оролцож байгаа зургуудыг байрлуулах суурин хөнгөн хөл байвал бидэнд түр хэрэглүүлээч.

7. 90*60 хэмжээтэй 50 зургийг хэвлэж өгөх хулдаасан хэвлэлийн компани байвал бидэнд туслаач гэж хүсч байнаа.

8. Жагсаалын үеэр ЭЭЖҮҮД чанга орилж чададгүй тул бөмбөр, шүгэл ашиглах хүсэлтэй байнаа. Хандивлах шинэ 200 ширхэг ШҮГЭЛ, аль болох олон БӨМБӨР хэрэгтэй байнаа. БӨМБӨРийг цэвэр гамтай хэрэглээд л буцааж өгнө. Олон байх тусмаа сайн.

9. Агро сервис компани 1000 хар шаар хандивлах болсонд их талархаж байнаа бидний хэдэн ээжүүд. Харин гелээр хийлдэг үйлчилгээ үзүүлдэг компани байвал бидэнд туслах, хөнгөлөлт үзүүлэх боломжтой юу?

10. Гутлын 450 ширхэг хайрцаг жагсаалд хэрэгтэй байнаа. Болж өгвөл хараар будаад дээр нь “SOS” гэж бичээд аваад ирвэл бүр их сайн байнаа. Яг тоогоо гаргаж бүртгэх үүднээс энэ хайрцгуудаа наана нь цуглуулах юмаа.

11. Биеийн тамирын багш жагсаалын үеэр бас хэрэгтэй байнаа.

12. Жагсаалын үеэр 20,000 өргөдөл хэвлэж, ирсэн хүмүүсээс гарын үсэг зуруулж авах юмаа. Өргөдлийн драфтыг бид бэлдээд өгвөл боломжоороо олныг принтлээд авчраад өгөх хамт олон , хувь хүн байвал бидэнтэй холбогдож туслаач.

13. Зурагчин

УТААНЫ ЭСРЭГ ЖАГСААЛД ДЭМЖИЖ ТУСЛАХЫГ ХҮССЭН ХҮМҮҮС 88333123, 96610308 дугаарын утсаар холбогдоорой. Та бүгдийгээ УТААНЫ ЭСРЭГ ХАМТ тэмцэнэ гэж итгэж байгаа” гэжээ.

 

Жагсаалд оролцож буй эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө л тэмцэж байна. Та ч хүүхдээ эрүүл орчинд амьдруулахыг хүсч байгаа бол тэдэнтэй нэгдэж болно. Мөн дээр дурьдсан зүйлсээс танд байдаг бол тухайн арга хэмжээнд ашиглаж, эцэг эхчүүдийнхээ дуу хоолойг чих нь бөглөрч, нүд нь сүймийж, хамар нь битүүрсэн төрийн түшээдэд хүргэнэ гэж найдаж байна.  “Утааны эсрэг ээж аавууд”-даа амжилт хүсье.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …