Турк улсад оршин сууж буй монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Турк Улсын Измир хотын шүүхийн байрны өмнө 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Турк Улсын хоёр алан хядагч цагдаа нарын өмнөөс гал нээж, автомашин дэлбэлсэн хэрэг гарчээ.
Халдлагын үеэр нэг цагдаа, нэг шүүхийн ажилтан амиа алдаж, цагдаа, энгийн иргэн нийлсэн 11 хүн шархадсан байна.

Шинэ оны өмнө болон он гарснаас хойш Истанбул, Измир зэрэг Турк улсын томоохон хотуудад галт зэвсэг ашиглан цагдаа, гэмгүй ард иргэдийг олноор хороох зорилготой террорист үйл ажиллагаа идэвхжиж байгаа тул тус улсад оршин сууж буй монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …