Monthly Archives: January 2017

January, 2017

  • 6 January

    ОУВС-гийн шинжээчид энэ сарын 20-нд манай оронд ирнэ

    Олон улсын валютын сан /ОУВС/-гийн шинжээчид нэгдүгээр сарын 20-нд Монгол Улсад ирэхээр болжээ. Сангийн яамнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн ОУВС-тай хамтран ажиллах, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн бөгөөд Сангийн яам, Монгол Улсын Засгийн газрын зүгээс яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа юм байна. ОУВС-ийн шинжээчид Монгол Улсад ирж нөхцөл байдалтай танилцаад явсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард гаднын улс орнууд …

  • 6 January

    Туркт дахин халдлага гарлаа

    Туркийн хамгийн том хот Стамбулын шөнийн цэнгүүний газар террорист халдлага гарснаас хэдхэн хоногийн дараа тус улсын гурав дахь том хот Измирт өнгөрөгч 5-ны өдөр дахин халдлага гарч, одоогийн байдлаар хоёр хүн амь үрэгдэж, 10 хүн шархдаад байна. Автомашинтай энэхүү халдлагын дараа Измир мужийн дарга Ерол-Аидиз “Дэлбэрэлт Измир хотын дүүргийн шүүхийн байрны өмнө болсон. Орон нутгийн цагаар 5-ны өдрийн 16:00 цагийн …

  • 6 January

    “Сумтай” нэр дэвшигчдийн зоригийг үнэлэхсэн

    Идэр есийн хүйтэн эхэлж, жавар тачигнасан энэ өдрүүдэд Даланзадгад хотод нэмэх таван хэмийн дулаан байх юм. Толгой нүцгэн явахад чих даарах, хацар хайрагдах зовлонгүй. Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордоны өмнөх талбай дээр босгосон Батмөнх даян хааны хөшөөний дэргэдүүр золбин ноход хорь гучаараа сүрэглэн хар хурхийж гүйлдэх нь “сүртэй” ч юм шиг. Золбин ноход гэхэд их л тарган цатгалан, сүүл дээшээ, …

  • 6 January

    Хятадад савласан цэвэр агаарыг 115 доллараар борлуулж байна

    Хятадын хэд хэдэн бүс нутагт агаарын  бохирдол  хэт нэмэгдсэнтэй  холбоотойгоор  аюулын улаан түвшинг  зарлаад  байна. Тодруулбал  Хятадын  нийслэл  Бээжин  хотоос  гадна  Тяньжин,  Хэнань мужийн  зарим хэсэг, Хэбэй, Шаньдун,  Анхой мужуудад  аюулын хамгийн  өндөр түвшинг зарлажээ.  Эдгээр  хот  мужуудад  хэт  их утаанаас болж  үзэгдэх орчинг  50 метрээр  хязгаарлаж  байна. Аюулын улаан  түвшинг өчигдөр өглөөний 8 цагаас,  маргааш  өглөөний ,  цаг хүртэл  …

  • 6 January

    ӨНӨӨДӨР: “Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг” болно

    Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 06-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. ХХААХҮЯ 09.30 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг” болох гэж байна. Уулзалт хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, төрийн болон шинжлэх ухааны байгууллагууд, орон нутаг, нийслэлийн 25 цайны үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцоно. Утас: 86565055, 96346465 “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ …

  • 6 January

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, …

  • 6 January

    Үс засуулбал нас уртасна

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 8. Сугар гараг. Таван шар мэнгэтэй, шийдэм одтой, харагчин могой өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Шороо Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа …

  • 5 January

    Гэрээсээ төөрсөн иргэнд туслалцаа үзүүлэв

    Дорнод аймгийн харьяат, 74 настай Д.Гийгэр гэрээсээ төөрч Налайх дүүрэгт явсныг холбогдох хүмүүс олж илрүүлэн, нутагт нь буцаажээ. Тодруулбал 2017 оны 01 сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны байранд 74 настай Дамдины Гийгэр гэх оршин суугаа хаяггүй, харьяаллын бус иргэн ирж, очих газаргүй, гэрээсээ төөрснийг нь мэдэж хонуулсан байна. Маргааш өглөө нь хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр, Нийгмийн ажилтан …

  • 5 January

    Д.Сүхбаатарын талбайд “Ном солилцох өдөрлөг” болно

    “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүрэлцэн ирэхээс гадна нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн ном солилцсон эхний 100 хүнд …

  • 5 January

    461 дүгээр хорих ангийн гаднаас гар буу олджээ

    ШШГЕГ-ын харъяа, цагдан хорих 461-р ангийн хашааны гадна байрлах тавдугаар бохирын худгаас сумгүй гар буу олджээ. Тодруулбал, энэ сарын 01-ний өдрийн 19 цагийн үед бохирын шугамаас гар буу олдлоо гэх дуудлага цагдаагийн байгуулагад иржээ. Уг дуудлагын дагуу цагдаагийнхныг очиж шалгахад 62×98 хэмжээтэй сумгүй гар буу байсан аж. Дээрх гар буу нь 1938 оны үеэс гаралтай “Наган” маркийн гар буу болох …

  • 5 January

    Онцгой байдлын алба хаагчид ТҮК-ийн ажилчдад сэтгэлийн бэлэг өгч, “Өглөөний цай”-гаар дайллаа

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахлагч бүрэлдэхүүн үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл амсхийх завгүй ажиллаж, хотынхоо өнгө үзэмжийн төлөө зүтгэж явдаг зам талбайн үйлчлэгч нарт сэтгэлийн дэм өгч, халуун хоол, цайгаар дайллаа. Албан хаагчид тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын зам талбайн 43 үйлчлэгчийг “Өглөөний цай”-гаар дайлахын зэрэгцээ замын цас цэвэрлэж иргэдэд учирч …

  • 5 January

    Н.Батсүмбэрэл: Хүй долоон худгийг үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлнэ

    “Монгол наадам цогцолбор”-ын ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа. -“Монгол наадам цогцолбор” бол Хүй долоон худагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар та уншигч олонд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй байх? -“Монгол наадам цогцолбор” бол нийслэлийн бүтцэд байдаг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар. Улсын баяр наадмын хурдан морины уралдаан болдог гэдгээр нь Хүй долоон худгийг иргэд, олон түмэн сайн …

  • 5 January

    Б.Цогтгэрэл: 650 сая ам.долларын бүтээн байгуулалт, хөрөнгийг хүлээж авахын тулд сайтар шалгаж, хянамгай хандах ёстой

    “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж буй Улсын комисс өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Улсын комиссын бүрэлдэхүүн нийт 11 хэсэг болон ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч нарын өнгөрсөн хугацаанд хийгдээд буй хяналт шалгалтын ажлын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагч нарын мэдээлж …

  • 5 January

    “Морь унасан толгойгүй хүн”-ээр удирдуулсан “Эрдэнэс монгол” компани

      Өргөн уудам газар нутагт амьдардаг монголчууд бид өнөөдөр  өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн баялагаа ашиглан амин зуулгаа явуулж байна гээд хэдчихэд нэг их хилсдэхгүй болжээ. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс Монгол, Их бага Таван толгой уул уурхайн хэдэн компаниуд дээр монголын эдийн засаг явж байгаагэж хэлж болмоор. Энэ дундаас “Эрдэнэс Монгол” гэх төрийн өмчит компани бий. Монгол Улсын иргэд тус …