Monthly Archives: February 2017

February, 2017

  • 6 February

    УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн болж байна

    Улсын Их Хурлын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өнөөдөр /2017.02.06/ Төрийн ордонд болж байна. Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ. УИХ-ын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн …

  • 6 February

    “Сэтгэлийн 1000 донор” аянд сагсан бөмбөгийн тамирчид нэгдлээ

    Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу сар бүрийн 3-ны өдрийг ЦССҮТ-өөс “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласан билээ. Уламжлал болсон уг арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 03-нд ЦССҮТ-ийн шинэ байранд боллоо. 2 дугаар сард Монголын уламжлалт цагаан сарын баяр тохиодог учир ЦССҮТ-өөс цусаа бэлэглэх аянг “Сэтгэлийн 1000 донор” уриан дор 2 дугаар сарын турш үргэлжлүүлэх болсноо энэ үеэр зарлалаа. Цаг …

  • 6 February

    Л.Пүрэвбаатарын хууль зөрчсөн буруу зөрүү, муйхар үйлдлүүд хөвөрсөөр

    Төрийн сайдын тушаалыг үл умартаж өөрийн эрх мэдлээ хэтрүүлдэг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар гэгч эрхмийн талаар бид өмнө нь мэдээж байсан. Тодруулбал, салбарын сайд нь тушаалаа гаргаж 2013 оноос 2018 он хүртэл төмөр замын зориулалтаар дүнзийг ойгоос бэлтгэхгүй байхаар шийдвэрлэсэн. Гэвч үүнийг нь өнгөрсөн онд Л.Пүрэвбаатар гэгч “том толгойтой” дарга үл тоож аймгуудаас их хэмжээний дүнз бэлтгүүлсэн байдаг юм. …

  • 6 February

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 471 дуудлага бүртгэгджээ

    Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын  04 ,05-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 579 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 471 дуудлага бүртгэгджээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 8, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 /үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн явган зорчигч …

  • 6 February

    Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан УУХҮЯ-аас мэдээлэл хийлээ

    Шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх гарын тосны үнэ огцом өссөн. (Brent маркийн тосны үнэ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 46.38 ам.доллар/баррельбайснаас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 56.92 ам.доллар/баррель болж, 10.54 ам.доллар/баррель буюу  22.7 хувиар өссөн.) …

  • 6 February

    Лади Гага олныг гайхшрууллаа /фото/

    Өчигдөр Америкийн Хьюстоны NRG цэнгэлдэх хүрээлэнд  Super Bowl буюу  51 дахь удаагийн Америк  хөл бөмбөгийн тэмцээний  нээлтийг Лади  Гага нээж  олныг гайхшрууллаа. Тэрээр тус нээлтэнд  цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр дээрээс олсоор буулт хийж бууна ирж цэнгэлдэх хүрээлэнд очсон зочдыг гайхшрууллаа. Лади Гага нэг ч  удаа Ерөнхийлөгч Трампийн талаар  огт дурдаагүй боловч, түүний гүйцэтгэлийн дараа Иванка  Трамп “гайхалтай” хэмээн магтсан байна.  Өөрийн дуу болох Born …

  • 6 February

    Байгаль нуурт дэлхийн хамгийн анхны гайхалтай мөсөн номын сан нээгдлээ

    Өнгөрсөн ням гаригт Байгаль нуурт дэлхийн хамгийн анхны  гайхалтай мөсөн ном сан нээлтээ хийжээ.  Энэхүү номын санд 420 ширхэг  ном мөсөн дээр сийлжээ. Тус номын санг хийхийн тулд байгаль нуураас 200 гаруй тн хэмжээтэй мөсийг авч ашигласан байна. Англи, Хятад, Солонгос, Герман, Украйн, Франц болон Орос улсуудаас хүмүүс онлайнаар хүслээ бичиж тэдгээр номын санг бүтээж байгаа уран бүтээлчдэд илгээсэн байна. Хүн төрөлхтний хүслийг …

  • 6 February

    С.Эрдэнэ Л.Гансүхийн асуудлаар прокурорт хандана

     Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ардчилсан намын  бүлгийн дарга С.Эрдэнэ “Бид  УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийн асуудлыг хэлэлцлээ. Түүний өмгөөлөгчөөр дамжин АН-ын бүлэгт захидал ирсэн. Уг захидалд Л.Гансүхийн хоригдох хугацаа дууссан, өр төлбөрөө барагдуулсан, гурван удаа прокурорт хандсан ч хоёр удаа буцсан байгаа юм байна. Гэр бүлийн хүн нь хүнд өвчтэй байгаа зэрэг олон …

  • 6 February

    Сошиал ертөнцийн од “гялгар” арьстай бүсгүй

    Африкын Синигал улсын иргэн 19 настай Melaniin Goddess хэмээх энэ бүсгүй өөрийн өвөрмөц төрөхөөрөө олон нийтэд танигдаад байна. Тэрээр модель болох хүсэлтэй хэдий ч агентлагууд түүнийг сонирхохгүй байлаа. Ингээд тэрээр сошиал ертөнцөөр өөрийн зургийг түгээж олонд хамгийн их таашаагдсан бөгөөд 350К/мянган/ дагагч түүнийг инстаграм хуудаснаа дэмждэг байна. Түүний өвөрмөц хар гэхэд хэтэрхий хар өнгөт арьс нь давуу тал болж чадсан юм. Одоо тэрээр …

  • 6 February

    Соёлын тэргүүний ажилтан Ш.Доржсүрэн шилдэг гадаадын найруулагчийн шагналыг хүртжээ

    “ДОЗ ПЛАС”энтертайнментийн дөрөв дахь дэлгэцийн бүтээл болох Элэг нэгтэн МУСК  Энэтхэгийн Мумбай хотноо болсон  Navi Mumbai international film festivalд  оролцож  500 гаруй киноноос 7 д үлдэж шилдэг гадаадын найруулагч шагналыг  СТА  Ш. Доржсүрэн хүртжээ.  Энэ талаар СТА  Ш.Доржсүрэнгийн эхнэр болох А.Мөнгөнзул өөрийн цахим хуудсандаа:Хуваалцмаар байна. Заримдаа Доёо бид 2 рт амьдралд бууж өгөх үе байсан.Тэр дундаа Элэг нэгтэн киноны үед …Гэхдээ …

  • 6 February

    “Tээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж” гардууллаа

    Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, автотээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжих, багасгах зорилгоор 2017 онд Англи улсад үйлдвэрлэгдсэн, 8 сая төгрөгийн үнэ бүхий “KANE” маркийн “Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж”-ыг хүлээлгэн өглөө. Тус багаж нь тээврийн …

  • 6 February

    Газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр сунгах захирамж гаргалаа

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 15 жилээр сунгах захирамж гаргалаа. Ингэснээр иргэд, ААН өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаагаа тогтвор суурьшилтай,  хөрөнгө оруулалтын зөв бодлого төлөвөлт хийж,төрийн хүнд суртал,  хяналт шалгалтын давхардал , дарамтгүйгээр  ашиглах  боломжоор хангагдаж буй алхам юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн зүгээс газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож буй …

  • 6 February

    “Торгоны хээ”тоглолт болно

    Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Торгоны хээ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолт 2017 оны 02-р сарын 17-нд 19:00цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглогдох гэж байна. Тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно. Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. …

  • 6 February

    УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа экс сайд М.Зоригтын хуучин автомашинуудыг 260 сая төгрөгөөр худалдан авчээ

    Хамгийн сүүлд хуралдсан МАН-ын бага хурлаар Завхан аймгийн МАН-ын хорооноос бага хурлын гишүүнээр сонгогдсон УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг тойрсон дуулиан үргэлжилсээр байна. Гэмт хэрэгтнүүдээр удирдах багаа бүрдүүлсэн хэргээр Москва хотноо дуудагдан очиж сануулга авсан мань эр өөрийн намаа биш өрсөлдөгч намын гишүүнийг харамгүй дэмжиж явна. 15.000 ажилтныг эгнээндээ нэгтгэсэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ яах аргагүй том айл. Бие даасан эмнэлэг, …

  • 6 February

    Да.Ганболд:Намайг ерөнхий сайдад нэр дэвшихэд “Эрдэнэт”-ийн асуудлаас болж Багабанди 7 удаа буцаасан

    “Өдрийн сонин”-ы №022, 023 (5589, 5590) авч нийтлэв Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээс төр авах тухай яриа шуугиан дэгдээж байгаа. Энэ талаар “Монголын зэс” корпорацийн 49 хувийг төлөөлсөн “Эрдэнэт” ХХКийн ТУЗийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа. Тэрээр Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Монгол Улсын тэргүүн шадар сайд, УИХын гишүүн, Оюу толгой компанийн ТУЗийн гишүүн байсан …