Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 21. Санчир гараг. Зургаан цагаан мэнгэтэй, онгоц одтой хөх луу өдөр. Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, …
Monthly Archives: March 2017
March, 2017
-
17 March
Эмгэнэл
Цэрэндуламын ШИЙРЭВДАМБА /1954-2017/ Улсын мэргэжлийн хяналтын газар /хуучин нэршлээр/-ын дарга асан Ц.Шийрэвдамба өвчний улмаас 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр таалал төгссөнд гүнээ эмгэнэн гашуудаж байна. Ц.Шийрэвдамба 2008-2009 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллах хугацаандаа төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, байгууллагын ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлыг санаачлан хэрэгжүүлж …
-
17 March
Германд төгсөгч 1000 төлөөлөгч чууллаа
ХБНГУ-д суралцаж, мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцсон чуулга уулзалт өнөөдөр /2017.03.17/ Төрийн ордонд боллоо. “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” уриан дор зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалтад Германд төгсөгч 1000 төлөөлөгч оролцож буйг зохион байгуулагчид онцолсон. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва Германд төгсөгчдийн нэг бөгөөд энэхүү чуулганыг …
-
17 March
У.Хүрэлсүх: Төрийн үүрэг бол иргэдээ аюулгүй орчинд амьдруулах. Шаардлага гарвал нүүлгэн шилжүүлнэ
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох бусад албаныхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Усанд автсан айлууд болон шар усны үер бууж болзошгүй газруудын нөхцөл байдалтай танилцав. Шадар сайдаар ахлуулсан баг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүдийн нөхцөл байдлын талаар иргэдтэй уулзсанаар ажлаа эхэлсэн юм. Тус …
-
17 March
Явуулын номын сангийн үйлчилгээ үзүүлнэ
Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал” ТББ-тай хамтран ажиллахаар боллоо. Тус байгууллага нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж ардын дуу, хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг. Хүүхэд багачуудад урлаг соёлын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, сургалт явуулдаг тус байгууллагын 7-16 насны 20 гаруй хүүхдэд “Номтой богц”явуулын номын сангийн үйлчилгээг хүргэх юм. 2017 оны 03 дугаар сарын 16-нд тус номын …
-
17 March
Ц.Элбэгдорж ҮБХИС, Тэмүүжин Өрлөг сургууль, Цэргийн төв эмнэлэгт ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн босгон дээр буюу өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль, Цэргийн төв эмнэлэгт тус тус ажиллав. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын …
-
17 March
Ж.Эрдэнэбат:Манай улсын агаарын бохирдлын цөм нь гэр хорооллын утаанаас үүдэлтэй
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайна Датанг” группийн ерөнхийлөгч Чэн Жинхангтай тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалын үеэр манай хоёр улс бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр барих төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцсан, манай Засгийн газар мөн эрчим …
-
17 March
Эхнэр чинь араар тавьж байгаагийн 10 шинж
Олон жилийн туршид таны амьдралын утга учир болж яваа үнэт харилцаанд чинь ан цав сууж эхлэв үү? Эхнэр, найз бүсгүйн тань ааш авир хэрээс хэтэрч, таныг гомдоох зүйлс олныг хэлж, хийж… гэх мэт шалтгаануудыг яриад л байвал дуусахгүй нь тийм үү? Тэгвэл эхнэр тань таныг хуурч байж болзошгүй 10 түгээмэл шинж тэмдгийг жагсаан хүргэж байна. Хэрвээ таны хайрт дараах үйлдлүүдийг …
-
17 March
Сурагчид иргэний андгай өргөв
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан “Дөл” тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үеэр сурагчид Иргэний андгай өргөх арга хэмжээ боллоо. Мөн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээнд зарласан “Эрүүл ирээдүй-Эх орны цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд 1 дүгээр байр эзэлсэн 72 дугаар сургуулийн 12в ангийн сурагч О.Балжинням, 2 дугаар байр …
-
17 March
ГССҮТ үйлчлүүлэгчдэд ээлтэй орчныг бүрдүүлжээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчны шинэчлэл”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тус эмнэлэг нь зөвхөн ЭМЯ-аас санхүүжилт авалгүйгээр аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнээс нийгмийн хариуцлагынх нь хүрээнд дэмжлэг авч, хамтран ажиллаж, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн шинэлэг шийдлээр эмнэлэгтээ ийнхүү …
-
17 March
“Иргэн бүрт эрүүл хүнс” уриан дор аюулгүй хүнс сарын аян эхэллээ
Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс ил тод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 45 иргэн, аж ахуйн нэгжийг оролцуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017.03.15-2017.04.15-ны хооронд зохион байгуулж буй “Аюулгүй хүнс” сарын аяны нээлтийг хийлээ. Аяны нээлтэнд НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, Тамгын газрын дарга М.Баянмөнх, ХАБХААХХ-ийн дарга Д.Энхбат, ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш, ЧД дэх МХХ-ийн дарга Д.Хишигбаатар нар оролцож, иргэд …
-
17 March
Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын жагсаал боллоо
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын ажиллагаа 03 сарын 16-нд Уурхайчдын талбайд боллоо. Налайх цэргийн хотхоны анги салбаруудын цэргийн дуут жагсаал, Байлдааны туг залах ёслолоор өнөөдрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм. Үүний дараагаар Налайх дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ч.Раднаабазарт Налайх цэргийн хотхоны ахлаач, хурандаа …
-
17 March
Зэвсэгт хүчний 015-р ангийн баярын үйл ажиллагаанд оролцов
“Монгол цэргийн өдөр”, Монгол улсад орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай Зэвсэгт хүчний 015-р ангийн баярын үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж оролцлоо. Баярын үйл ажиллагааны үеэр Зэвсэгт хүчний 015-р ангийн Техник шалгах албаны дарга Г.Дамдинбазарыг Засаг даргын захирамжаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл