Monthly Archives: June 2017

June, 2017

  • 9 June

    Телевизийн холбоо нэр дэвшигчдийг халз мэтгэлцэхийг уриаллаа

    Монголын телевизийн холбооноос санаачлан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд оролцохыг уриаллаа. Тус холбоо уг мэтгэлцээнийг зохион байгуулах саналтай байгаа ажээ. Өнгөрсөн нэг сарын турш Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ дэвшүүлсэн гурван намын удирдлагууд нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн зохион байгуулах асуудлаар уулзаж, гурван телевизээр, гурван удаагийн мэтгэлцээн зохион байгуулах нь зүйтэй гэж тохиролцсон. Харамсалтай нь АН-ын сонгуулийн штабаас мэтгэлцээн хийх боломжгүй хэмээн …

  • 9 June

    Д.Хаянхярваа: Халз мэтгэлцээн байх ёстой гэдэгтэй би 200 хувь санал нэг байдаг

    УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа. -МАН-ын бүлгийн хурлаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжсэн байна лээ. Гэхдээ хос тэжээлт авто машины онцгой албан татварыг 100 хувь чөлөөлсөн, долдугаар сарын нэгэн хүртэл хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан гэдэг хоёр тайлбар яваад байна л даа. Яг ямар учиртай өөрчлөлт орж байна вэ? -Бүлгийн хурлаар Онцгой …

  • 9 June

    Бананы хальс таны гоо сайханд

    Та нүүрэн дээр гарсан батгатайгаа  янз бүрийн аргаар тэмцсээр байна уу тэгвэл танд банана туслах ба бананы хальсанд төмөр, витамин А, В6, кали зэрэг аминдэмүүд байдаг байна. Эдгээр аминдэмүүд нь хүний нүүрний арьсанд тэжээл өгөх мөн батгатай эрчимтэй тэмцдэг бөгөөд ялангуяа тослог арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой гэнэ. Яаж хэрэглэх вэ:  -Цэвэр хүйтэн усаар нүүрээ угааж эсвэл зориулалтын сүүн шингэнээр цэвэрлэнэ.  -Шинэ …

  • 9 June

    БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр  хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Г.Чулуунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах саналаа танилцууллаа. Г.Чулуунбаатар нь 1957 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн бөгөөд 1975 онд …

  • 9 June

    Ж.Эрдэнэбат: Хар тамхины хэрэглээ түүний хор хөнөөлийг таслан зогсооход хүн бүрийн сэтгэл, зүтгэл, оролцоо хэрэгтэй

    Төрийн ордны Их танхимд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган болж байна. Чуулганд  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө. Та бүхний энэ өдрийн амгаланг эрин мэндчилье. Эрүүл бие, саруул ухаантай иргэн …

  • 9 June

    Гарынхаа арьсыг гэрийн нөхцөлд хэрхэн цайруулах вэ?

    Гэрийн нөхцөлд гарынхаа арьсыг цайруулж өнгөлөг харагдуулах  жорыг оруулж байна. Энэхүү жор, маскыг гэрийн нөхцөлд бэлдэж хэрэглэхэд хялбар бөгөөд ямар ч тос, гоо сайхны бүтээгдэхүүнээс дутахааргүй үр нөлөө нь шууд анзаарагдах болно. Мөн таны төсөв мөнгөнд ч хэмнэлттэй юм. Орц: – Хоёр хоолны жижиг халбагаар желатин хөөлгөгч – Хоёр хоолны жижиг  халбагаар сүү – Нэг хоолны  жижиг  халбагаар өргөст хэмх-ний шүүс – …

  • 9 June

    Нярай хүүхдийн уйлах дууны тайлал

    Нярай хүүхдүүд нь хэлж ярьж чаддаггүй учраас тэдэнд юу болж байгааг тодорхойлох үнэхээр хэцүү байдаг билээ. Тэгвэл тэдний уйлж буй байдлаас нь дараах дүгнэлтийг гаргаж болно.  -Хэмнэлтэйгээр хүчтэй хашгирах– Гар, тохойгоо савчих иймэрхүү янзаар уйлж байвал таны хүүхэд өлссөн байна гэсэн үг  -Удаанаар хэмнэлттэй аажуу чанга  уйлах- Энэ үед таны хүүхэд эвшээлгэх, нүдээ нухаж байвал таны хүүхэд ядарсан бөгөөд   унтах цаг …

  • 9 June

    Г.Эрдэнэбилэг:Орон нутгийн үзэгчдээс “Тэнгэрийн хүү,” “Гамлет”-аа тоглооч гэсэн санал ирсэн

    УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэгтэй ярилцлаа. -Таны хувьд тайз, дэлгэцийн шинэ бүтээлүүд дээр ажиллаж байна уу? -Театрын уран бүтээлчид маань төгсөлтийн баяраа хийж байгаа оюутан залуустаа зориулж “Хэлж зүрхлээгүй хайр” хэмээх жүжгээ тавьсан. Миний хувьд энэхүү жүжигт тоглосон. Удахгүй “Тэнгэрийн хүү” жүжиг маань тоглогдох болно. Энэ мэтчилэн театрынхаа хуваарьт тоглолтууддаа оролцоод явж байна. Харин дэлгэцийн бүтээлийн хувьд …

  • 9 June

    Шөнийн гудамжинд Австри Монголын хөгжмийн фестиваль болно

    Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форум энэ жил Гёте Хөгжмийн Танхим, Гёте Институт, Монгол Улсын Филармони, Жазз Клуб, ЖаззЛаб хөгжмийн агентлагтай хамтран “Австри-Монголын хөгжмийн фестивал”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах гэж байна. Фестивалийн хүрээнд энэ сарын 11-нд буюу ирэх ням гарагт Сөүлийн гудамжинд Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет, Монголын Жазз Трэйн хамтлаг нээлттэй тоглох ба мөн …

  • 9 June

    Хятадын нэрт аялагч Сун Жиен Монголын талаар юу хэлэв

    Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен манай улсад аяллаа. Тэрбээр дэлхийн 105 орноор аялсан бөгөөд 106 дахь нь Монгол Улс байв. Тухайн улсын Засгийн газрын дэмжлэгээр аялдаг бөгөөд аялал жуулчлалын салбарыг нь сошиал орчинд сурталчилж жуулчдын анхаарлыг татдагаараа тэр олон улсад нэр хүндээ олсон юм. Ийнхүү Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен Монголын тухай юу өгүүлснийг хүргэж байна. МОНГОЛД …

  • 9 June

    Гадаадад байгаа Монгол иргэд энэ Бямба, Ням гарагт саналаа өгнө

    Гадаад улсад байгаа иргэд  салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10,11-ний өдөр  очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд  саналаа өгнө. Өчигдөр Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийж бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонсов. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал …

  • 9 June

    Монголчууд эвтэй байхдаа л эвгүй шүү

    Би М.Энхболдыг сайн мэдэхгүй. Нөгөө хоёр шигээ шоу, жагсаал хөтөлдөггүй, УИХ-ын уйтгартай хурал даргалдаг М.Энхболдыг мэдэх боломж ч байгаагүй. “Танайд хоноё” Алтантүрүүг гэртээ ганц удаа ор засаад унтуулчихаагүй, селфи хийж шоуддаггүй, “Сэрээд, босоод ” гэж жиргэдэггүй хүнийг би яаж  мэдэх юм бэ. Өөрийн намтай эвгүй хүн өөр намтай эвтэй байх уу? Би М.Энхболдыг сайн мэдэхгүй ч гэсэн сонгоно. М.Энхболдыг  сонгох гэхээсээ амьдралаа л бодож байна. Үнэндээ М.Энхболдоос өөрөөс …

  • 9 June

    Сүхбаатарын талбайн урд 200 автомашины зогсоол нээгдэнэ

    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайд орчин үеийн технологи бүхий 200 машины зогсоол байгуулж байна. Зам барилгын ажлыг “Ю Би констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа бөгөөд зам талбайн ажил буюу 6650 м2 хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийж байна. Замын ажил энэ сарын 4-ний өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар …

  • 9 June

    Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. 2017 оны 06-р сарын 08-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27 хэм дулаан байна. 2017 оны 06 дугаар сарын 08-ны 20 цагаас 06 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан …