Monthly Archives: June 2017

June, 2017

  • 2 June

    Эстонийн Сангийн сайд оюутнуудыг авлигын талаар нийтлэл бичиж сонинд нийтлүүлэхийг уриалжээ

      Эстони улсын Сангийн яам “Союз” сэтгүүлтэй хамтран сэтгүүлч оюутнуудын дунд нийтлэл бичих уралдаан зарласан байна. Уралдааны журмын дагуу тэд 2017 онд багтаан авлигын талаар нийтлэл бичиж, сонин сэтгүүлд нийтлүүлэх бөгөөд тэргүүн байр эзэлсэн оюутныг 1000 еврогоор шагнах аж. Уг уралдааны үндсэн зорилго нь авлигатай холбоотой эрэн сурвалжлах ажлыг дэмжих замаар олон нийтийн ил тод байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг …

  • 2 June

    Авлигын талаар мэдээлээгүй төрийн албан хаагчдыг Малайз Улсын авлигын эсрэг хороо шийтгэнэ

    Малайз Улсын хуулиар авлигын талаар мэдээлээгүй төрийн албан хаагчдыг шийтгэдэг юм байна. Тус улсын Авлигын эсрэг хорооны Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан дэд дарга авлига, албан тушаалын гэмт хэргийг мэдээлээгүй төрийн албан хаагчдыг шийтгэх болно гэжээ. Мөн тэрбээр Засгийн газрын зүгээс мэдээлэл өгсөн иргэдийг шагнах нөхцөл бүрдсэн 2011-2016 оны хооронд тус улсын 1,6 сая төрийн албан хаагчийн дөнгөж 0,0001 хувь нь …

  • 2 June

    Ганцмод боомтын орчимд H7N9 вирус илэрчээ

      Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарсантай холбогдуулан ЭМЯ-аас дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх; Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй  байх; Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй …

  • 2 June

    Ээж нь охиндоо ганц л зүйлийг захье

    Бэлтэй эрийн энгэр нь цоорхой, сэтгэл нь нимгэн болчихсон байдаг юм. Түүнд буруу байгаа юм биш шүү! Сэтгэлийг нь нимгэртэл зүлгэсэн, энгэрийг нь цоо, цоо хатгасан эдэнд нь дурладаг бүсгүйчүүдэд байдаг юм. Үнэтэй зүйлсээр биеэ ороогоод сэтгэл дүүрэн жаргалтай байна гэж бодвол алт, мөнгө, эрдэнэс аль нь ч бай “чулууг” тэвэрлээ гээд өвлийн хүйтэнд дулаацуулахгүйг, шөнийн харанхуйд чамайг минь хамгаалахгүйг …

  • 2 June

    Гэрлэх ёслолын ордны дэргэд хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

    Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан иргэн бүрт эрүүл, боловсролтой, амар тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Гэрлэх ёслолын ордон дотоод нөөц бололцоогоо ашиглаад олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан 25-30 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Хүүхдийн цэцэрлэг”-ийг өнөөдөр шинээр нээлээ. Тус цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн 2 дахь салбар болж байгаа бөгөөд нэг бүлэг,  хоёр багштайгаар үйл …

  • 2 June

    Дархан хотод 3 ихэр хүүхэд мэндэлжээ

    Дархан сумын 10 дугаар багийн иргэн Ч.Сутайхайрханы гэргий Ё.Тунгалаг 5 дугаар сарын 5-ны өдөр амаржиж 3 ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний 2 дахь төрөлт бөгөөд 2 охин 1 хүү төрүүлж тэд дөрвөн хүүхдийн аав, ээж боллоо. Том хүү С.Орчлон нь 3 дугаар ангийн сурагч ажээ. Ихрүүдийн ээж Ё.Тунгалаг нь Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн амаржих тасагт амаржиж, хүүхдийн …

  • 2 June

    Монгол, ОХУ хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтарна ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Алексей Самбуевич Цыденов өнөөдөр бараалхаж, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа. Талууд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нь худалдааны нийт эргэлт, хөрөнгө оруулалтын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хил орчмын бүс нутгийн худалдаа нэмэгдэж, бараа эргэлт …

  • 2 June

    “Big Bang” хамтлагийнхан хар тамхи хэрэглэсэн гэх хэргээр шалгагдаж эхэллээ

    Өмнөд Солонгосын алдарт Big Bang хамтлагийн гишүүн T.O.P буюу Чой Сунг-Хюн хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн онд хар тамхи татсан хэргийг цагдаагийн газар өчигдөр олон нийтэд мэдээлжээ. Сөүл хотын цагдаагийн газраас өнгөрсөн гуравдугаар сард хар тамхины  эсрэг явуулсан шалгалтаар репперийг хар тамхи хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарчээ. T.O.P –ийн харьяалагддаг энтертаймент компани энэхүү явдлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд албан …

  • 2 June

    Г.Мэнд-Амар 10 дахь дугаартаа хэнийг дууриах вэ

    Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоуны хоёрт дахь улирлын дугаар өнгөрсөн сарын 2-нээс эхэлж Ням гариг бүрийн орой үзэгчдийн хүссэн хүлээдэг нэвтрүүлэг болоод аль хэдийнээ 9 дахь дугаараа өчигдөр үзэгчдийн хүртээл болголоо. Тун удахгүй шилдэг зургаан оролцогч 10 дахь дугаартаа супер ялагчийн төлөө өрсөлдөнө. Шоунд оролцогч нар тэмцээний 9 дугаарт баззер дарж хэний дүрд хувирахаа сонгосон бол харин 10 …

  • 2 June

    “Өргөө” амаржих газарт өдрийн дурангийн мэс засал хийх боломж бүрдлээ

    НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан эх үрсийн баярыг тохиолдуулан  “Өргөө” амаржих газарт зочиллоо. Тэд Австрали улсын буцалтгүй тусламжаар олгосон тоног төхөөрөмжийн замын зардлыг шийдвэрлэж өгч буйгаа тус хамт олонд дуулгаад олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр мэндэлсэн бяцхан үрс, ээжүүдэд …

  • 2 June

    А.Цогцэцэг:Цусны хоёр төрлийн өвчнийг Монголдоо бүрэн төгс эмчилдэг болсон

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ. Сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Цусны хоёр төрлийн өвчнийг Монголдоо бүрэн төгс эмчилдэг болсон. Цаашид дэлхий нийтэд гарч буй шинэ технологиудыг өөрийн орондоо нэвтрүүлэхийн төлөө ажиллана. ЭХЭМҮТ-д 7,5 сая еврогийн төсөл хэрэгжихээр Засгийн газрын тогтоол гарсан. Ингэснээр …

  • 2 June

    АНУ-ын бүх цаг үеийн хамгийн загварлаг ерөнхийлөгчид

    Харри Труман АНУ-ын 33 дахь ерөнхийлөгч Харри Труман зөвхөн их гүрний удирдагч байсангүй, тэр өөрийн загварлаг байдлаараа алдартай нэгэн байжээ. Давхар товчтой хослолоор гоёдог, зангианы сонголт, костюмын зах дээр ач холбогдол өгдөг хээнцэр нэгэн. Уур амьсгал ширүүн хурлын танхимд ч тэр хэрхэн эрвээхий зангиагаар сайхан харагдахыг мэддэг байсан гэнэ. Жон Фицжеральд Кеннеди Жон Фицжеральд Кеннеди хамгийн алдартай ерөнхийлөгчдийн нэг. Тэрээр загварын донжийг …