Monthly Archives: June 2017

June, 2017

  • 2 June

    Б.Чойжилсүрэн: Концессын гэрээнд аудитын шалгалт хийнэ

    Одоогоос сарын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Концессын тухай хуулийн хэрэгжилт болон концессын гэрээтэй танилцаж шалгах бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн санал дүгнэлтийн мэдээллийг сонссон. Улмаар концессын гэрээнд аудитын шалгалт хийхээр болсон билээ. Харин үүнийг өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн дахин санууллаа. Тэрбээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдааны үеэр “Концессын үр ашгийн тооцоо хийхээр аудит оруулна. Ажил нь эхлээгүй концессын …

  • 2 June

    Ц.Нямдорж: Толгойгоо тасдуулах ёстой 200 хүнд Х.Баттулга ч багтах л ёстой

    Уржигдар буюу тавдугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувь эзэмшдэг “С1” телевиз болон зарим телевизээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдыг дэмжихгүй байгаа мэтээр ойлгогдох сөрөг нэвтрүүлэг хийж, олон нийтэд тараасан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Ц.Нямдоржоос дараах тодруулгыг авлаа. -Өчигдөр /Уржигдар/ зарим телевизээр цацагдсан тэрхүү нэвтрүүлгийн талаар та ямар …

  • 2 June

    Нүүрнийхээ сэвхээ арилгах гэж оролдсоны эцэст маскний үйлдвэртэй болсон эмэгтэй түүх

    Гоо сайхан харагдах нь эмэгтэйчүүдэд маш чухал билээ. Ордос хотын Үшин хошуу нутагтай Ундарна бага залуугаасаа л гоо сайхандаа маш их анхаардаг. – 1985 онд хүүтэй болж, нүүрэн дээр минь сэвх толбо гарч, эмнэлэгт хэдэн удаа очиж оношлуулж, эм тан уугаад ч сайн болоогүй. Тухай үеэс эхлэн би өөрөө ном урвуулан нүүрнийхээ сэвхийг арилгахаар чармайсан гэж Ундарна ярьж байлаа. Тэрбээр …

  • 2 June

    Баян-Өлгийчүүдийг өлсгөлөн зарлахад хүргэсэн эрхмүүдэд хариуцлага тооцъё?!

    -Х.Баделхан, А.Гылымхан нар нийтлэлд дурдагдсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаар дарамтлуулахыг оролдсон ч бүтэлгүйтжээ- Манай сонин энэ сарын 8-ны өдрийн дугаартаа Баян-Өлгий аймагт улс төр дагасан албан тушаалын томилгоо хэрээс хэтэрч байгаа талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Тодруулбал, тус нийтлэлд аймгийн Засаг дарга А.Гылымхан, УИХ-ын гишүүн Х.Баделхантай хамтран төрийн албыг төрлийн алба болгож, ах дүү, хамаатан садан, ураг төрлийнхөө ямар ч шалгуур шаардлага …

  • 2 June

    Бусдад авлига өгөхийг шаарддаг өмгөөлөгч Г.Батбаярт яагаад хариуцлага тооцохгүй байна вэ

    Монголд өөрийнхөө дураар ажилладаг нэгэн өмгөөлөгч бий. Тэр хүсвэл хүнд ял тулгаж чадна. Тэр хүсвэл хэрэгтэн, хохирогчийг өөрөө ч мэдээгүй байхад нь өмгөөлж, өмнөөс нь хэвлэлийн хурал зарлаж тайлбар хийж чадна. Тэр бас үйлчлүүлэгчээсээ авлига нэхэж, мөрдөн байцаагчийг хахуульдаж, хууль зөрчих тухай санал болгож, замаас нь шамшигдуулж чадна. Тэр бас айл гэр үймүүлж чадна. Тэр бас эрхээ хамгаалж тэмцсэн сонсголын …

  • 2 June

    Хүүхдийн баяраар 282 хүүхэд төөрчээ

    Цагдаагийн алба хаагчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн хэмжээнд 282 төөрсөн хүүхдийг бүртгэлд авч эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажиллаа. Эцэг, эхчүүд та бүхэн баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

  • 2 June

    Ядаргаа тайлах хүнс

    Стрессдэж, ядарсан үедээ хэрэглэвэл зохих хүнсний жагсаалтыг хүргэе. Нарийн боов Гурилан бүтээгдэхүүн ходоодыг хурдан дүүргэдэг увидастай. Та стрессдэж, ядарсан үедээ ходоодондоо тохируулан гурилан бүтээгдэхүүнийг хэрэглэж, эрч хүчээ сэлбэх хэрэгтэй. Хар шоколад Ядарсан үед таны эрч хүчийг хормын төдийд нөхөх зүйл бол хэдхэн ширхэг хар шоколад юм. Нэрс Та уурлаж, бухимдсан үедээ нэрс хэрэглээрэй. Нэрсний тансаг амт таны сэтгэлийг засах болно. …

  • 2 June

    Монгол Улсын сэтгүүлчдийн баг Хятадын инновацийн хөгжилтэй танилцлаа

    6-р сарын 1-нд Монгол улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 50-аад сэтгүүлч сурвалжлагчдаас бүрдсэн төлөөлөгчид БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн яам, Бээжин хотын Шинжлэх Ухаан Технологийн хороонд айлчилж, Жун Гуань Цунь үндэсний инновацийн туршиц бүсийн үзмэрийн төв. Леяард компани зэргийг үзэж танилцав. Хятадын Шинжлэх Ухаан Технологийн яам, Бээжин хотын Шинжлэх Ухаан Технологийн хорооны холбогдох хариуцлагатан Хятад улсын шинжлэх ухаан технологи инноваци хөгжлийн …

  • 2 June

    Залуу танд байх ёстой зургаан өнгийн даавуун өмд

     Эрэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой зайлшгүй шаардлагатай гоёл бол яах аргагүй өмд. Эрчүүдийн өмд гэхээр жинс эсвэл брюк гэж хязгаарлаж болохгүй. Даавуун өнгө өнгийн өмднүүд хамгийн классик сонголт яах аргагүй юм. Албан ёсны хувцаслалтад болон ажил хэрэгч өдөр тутмын хувцаслалт, баяр ёслолын үеүдэд гээд ямар ч тохиолдолд өмсдөгөөрөө онцлог. Мэдээж хэрэг бага зэргийн бариу, шулуун загвартай байвал зүгээр. Өөртөө …

  • 2 June

    Сүхбаатар аймгийн ИТХ анхны хамтарсан хурлаа зохион байгууллаа

    Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 33 суудалтайгаас нэг суудал нь маргаантай, шийдэл хүлээсээр багагүй хугацааг үдсэн билээ. Тиймээс энэхүү асуудлыг шийдэж,  өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга З.Энхтөр, Сүхбаатар аймгийн АН-ын хорооны дарга М.Идэрбат нар хамтарсан зөвшилцөлд хүрч санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт зааснаар …

  • 2 June

    АНУ-ын ерөнхийлөгч асан Р.Райгэний хүүдээ бичсэн захидал олон нийтийг шуугиулж байна

    АНУ-ын ерөнхийлөгч асан Р.Райгэн хүүдээ зориулан хуримынх нь өмнө энэхүү захидлыг бичсэн байна. 1971 оны 6 сар. Манхатэн эрэг, Калифорн. “Азгүй гэрлэлт”-ийн тухай тэнэмэл яриа олон байдаг. Заримаас нь чи аль хэдийн сонссон биз. Гэвч өөр бас нэг тал бий. Хүний амьдралын хамгийн утга учир бүхий нандин харилцааг чи эхлүүлэх гэж байна. Ямар байх нь чамаас ихээхэн шалтгаалах тэр нандин …

  • 2 June

    Монголын Ерөнхийлөгчид ба хямрал

    Ойрын өдрүүдэд Монголчууд ба гадаадынхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг анхааралтай ажиглаж эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулагчид ч энэ сонгуулийн дүн тодорхой болтол бизнесийн шийдвэрээ хойшлуулж байна. Ерөнхийлөгчийн институц эдийн засагт нөлөөлж чадах уу? Манай төр засгийг том модтой зүйрлэвэл үндэс нь ард түмэн, их бие нь төр засаг бол хууль тогтоох, гүйцэтгэх ба шүүх засаглал гэсэн гурван мөчиртэй энэхүү модны орой …

  • 2 June

    Санкт-Петербургийн ОУ-ын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэв

    2017 оны зургаадугаар сарын 1,2-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад төлөөлөгч оролцож байна. Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ. Тус эдийн засгийн …

  • 2 June

    БНСУ-д хүргэгдсэн Чуй Сүн Шилийн охинд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг өнөөдөр шийднэ

      Өмнөд Солонгосын Цагдаагийн газраас тус улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хетэй хамт авлигын хэргээр шалгагдаж буй бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Раг эх оронд нь албадан авчраад байгаа билээ. Түүнийг Инчон хотын нисэх онгоцны буудалд буусан даруй цагдаагийн газраас түр саатуулж, түүний ээжийн хоригдож байгаа түр хорих байранд аваачиж хоёр өдрийн турш байцаалт авсан байна. Жонг …