6-р сарын 1-нд Монгол улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 50-аад сэтгүүлч сурвалжлагчдаас бүрдсэн төлөөлөгчид БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн яам, Бээжин хотын Шинжлэх Ухаан Технологийн хороонд айлчилж, Жун Гуань Цунь үндэсний инновацийн туршиц бүсийн үзмэрийн төв. Леяард компани зэргийг үзэж танилцав. Хятадын Шинжлэх Ухаан Технологийн яам, Бээжин хотын Шинжлэх Ухаан Технологийн хорооны холбогдох хариуцлагатан Хятад улсын шинжлэх ухаан технологи инноваци хөгжлийн ерөнхий байдлыг танилцуулж, сурвалжлагчийн асуултанд хариулав.
2016 онд Хятадын инноваци судалгааны санхүүжилт 1 их наяд 550 тэрбум юаньд хүрч, дэлхийд 2-рт жагсав. Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагаас гаргасан 2016 оны дэлхийн инновацийн үзүүлэлтийн тайланд тэмдэглэхдээ, Хятад улс дэлхийн инновацийн үзүүлэлтийн эхний 25-р байранд орсон цорын ганц өндөр орлогоггүй орон болжээ. Одоо та бүхэн Монгол улсын сэтгүүлчдийн багийн ахлагч, Монгол улсын ГХЯ-ны хэвлэл мэдээлэл, гадаад сурталчилгааны газрын орлогч дарга П. Баярмагнай, Дорноговь аймгийн Дмедиа агентлагийн сэтгүүлч З.Энхзул нарын сэтгэгдлийг сонсоно уу.
ХОУР-гийн сурвалжлагч Урьхан, Сандаг нар мэдээлэв.