Залуу танд байх ёстой зургаан өнгийн даавуун өмд

 Эрэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой зайлшгүй шаардлагатай гоёл бол яах аргагүй өмд. Эрчүүдийн өмд гэхээр жинс эсвэл брюк гэж хязгаарлаж болохгүй. Даавуун өнгө өнгийн өмднүүд хамгийн классик сонголт яах аргагүй юм. Албан ёсны хувцаслалтад болон ажил хэрэгч өдөр тутмын хувцаслалт, баяр ёслолын үеүдэд гээд ямар ч тохиолдолд өмсдөгөөрөө онцлог.

Мэдээж хэрэг бага зэргийн бариу, шулуун загвартай байвал зүгээр. Өөртөө яг тохирсон өмдөө төрөл бүрийн срочик, поло цамцтай хослуулан арьсан гутал, кэт зэрэгтэй хослуулж болох юм. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ танд ямар өнгийн даавуун өмдүүдийг сонгохыг зөвлөх гэж байна. 2017 оны трэнд болон таны хувцаснуудтай хослуулж болох өмдний өнгүүдийг танилцуулж байна.

ХУЛ ӨНГӨ /БИЕИЙН ӨНГӨ/

Сүүлийн үед биеийн өнгийн даавуун өмдийг жинсэн өмд шиг л түгээмэл өмсөх болсон. Тэр дундаа албаны хувцаслалтад буюу пиджактай сайхан зохицдог гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Энэ өнгийг өдөр тутмын хувцаслалтын үндсэн өнгө гэж хэлж болно.

Тэр дундаа жинсэн материалтай яайк, срочик болон хар хөх, хар саарал гэсэн бараан туяатай өнгийн цамц, пудволктой хослуулахад хамгийн тохиромжтой. Шаргал даавуун өмдөө срочикон цамц, кэттэй хослуулж чөлөөт мөртлөө ухаалаг харагдах боломжтой. Харин зуны улиралын хувьд та энэ өнгийн өмдөө цэцгэн хээтэй цамцтай хослуулж болох юм.

ХАР ХӨХ ӨНГӨ

Заавал шивээстэй залуус дэгжин учраас хар хөх өнгө өмсдөг биш гэсэн үг юм. Зуны дүр төрхийг бүрдүүлэх хамгийн классик хослол бол хар хөх өмдийг цагаан срочик болон цагаан кэттэй хослуулах юм. Энэ нь хэнд ч ямар ч биетэй хүнд сайхан харагдана шүү. БИТГИЙ ЭРГЭЛЗ!

ОЛИВИЙН НОГООН ӨНГӨ

Цэргийн ногоон өнгө ямар ч цаг үеийн шилдэг сонголт яах аргагүй мөн. Бусад өнгүүдтэй хослуулахад бага зэргийн хэцүү. Гэхдээ бүү санаа зовоорой! Бид танд хэрхэн хослуулах санаануудыг өгөх болно. Олив шиг ногоон өнгөтэй хамгийн төгс хослох өнгө бол төрөл бүрийн саарал өнгийн сүүдрүүд юм. Та ногоон өнгийн өмдөө цагаан эсвэл саарал өнгийн цамц болон байгалийн өнгийн гуталтай хослуулаарай.

Мөн ухаалаг ажил хэрэгч хэв маягт ногоон өнгөө элсэн шаргал өнгөтэй хослуулж болно. Хар өнгийн гутал ч бас муугүй сонголт шүү.

СААРАЛ ӨНГӨ

Олив ногооныг тулалдааны талбарт ихээр хардаг бол саарал өнгийг хурлын өрөөнд илүү харах боломжтой. Саарал өнгө нь маш олон төрлийн сүүдэртэй. Та арьсандаа аль болох тохирохыг нь сонгоорой. Энэ өнгө нь хар өнгөтэй маш сайхан зохицдог. Бараан өнгөтэй гадуур хувцас хослуулбал илүү зохимжтой.

ХАР ӨНГӨ

Яг саарал өнгөтөй адил хар бол мэдээж ухаалаг, албан хувцаслалтын өнгө. Тиймээс ерөнхийдөө хослуулан өмсөх тал дээр илүү туршлагатай байх. Хамгийн классик оролдлого бол хар өмд цагаан цамц. Ерөнхийдөө аль болох цайвар өнгийн срочик, пудволк,  яак, жакетуудыг хослуулаарай. Хамгийн хөрвөх чадвар сайтай өнгө учраас та өөрийн хүссэн цамцтайгаа хослуулж болно.

ӨНГӨ ӨНГӨ

Бага зэргийн эрсдэлтэй ч гэсэн төдийлөн түгээмэл байдаггүй өнгийн өмдүүдийг яагаад туршиж болохгүй гэж? Ялангуяа зуны улиралд маш дэгжин бас цэвэрхэн харагдаж чадна шүү дээ. Таны нэн түрүүнд анхаарах зүйл бол яах аргагүй өнгүүдийн хослол.

Хэрвээ та тод өнгийн өмдийг өмсөх гэж байгаа бол аль болох энгийн загвартай цагаан срочиктой хослуулаарай. Энэ хослолийг оффис дээрээ болон гадуур хооллох, болзоонд явахдаа ч гэсэн өмсөж болно шүү. Аль болох энгийн цэвэрхэн харагдахыг эрхэмлэж нэг өнгийг давхцуулахаас сэргийлээрэй.

Эх сурвалж:erhvn.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …