Нүүрнийхээ сэвхээ арилгах гэж оролдсоны эцэст маскний үйлдвэртэй болсон эмэгтэй түүх

Гоо сайхан харагдах нь эмэгтэйчүүдэд маш чухал билээ. Ордос хотын Үшин хошуу нутагтай Ундарна бага залуугаасаа л гоо сайхандаа маш их анхаардаг.

– 1985 онд хүүтэй болж, нүүрэн дээр минь сэвх толбо гарч, эмнэлэгт хэдэн удаа очиж оношлуулж, эм тан уугаад ч сайн болоогүй. Тухай үеэс эхлэн би өөрөө ном урвуулан нүүрнийхээ сэвхийг арилгахаар чармайсан гэж Ундарна ярьж байлаа. Тэрбээр гол эмийн нууц жорын холбогдолтой ном болон манай оронд ургадаг эмийн ургамлын тухай бичсэн ном зохиолыг судлан шинжилж, нүүрний арьсаа гуужуулсэн гэнэ. Өөрийн биеэрээ туршилт хийж, анх найруулснаас эхлэн өнөөг хүртэл анхны бүтээлээ  өөрийнхөө нүүрэнд хэрэглэн, ямар байдалтай байдгийг нь нарийн ажиглан судалжээ.

Найз нөхөдтэйгээ уулзахад тэд нар нь “Ундарна чи яагаад өтлөдөггүй юм бэ” гэж асуудаг аж. Нэг удаа найзуудтайгаа уулзаад ярьж байтал:

-Та яагаад өөрийн нүүр царайгаа хамгаалдаг нууц жороо хүмүүстэй хуваалцахгүй байна вэ? Ийм сайн сайхан зүйлээ бусадтай хуваалцвал улам сайн биш үү! гэснийг сонсоод Ундарна:

– Үнэхээр би яагаад тэгж хийдэггүй вэ? гэсэн бодол төрсөн гэх. Түүнээс эхлэн тэрбээр өөрийн хийсэн нүүрний маскаа найз нөхөддөө бэлэглэсэн байна.

Түүний хийсэн нүүрний маскыг хэрэглэсэн найз нөхөд нь маш өндөр үнэлгээ өгч, урам зориг хайрлажээ. Өөрийн хийсэн зүйлээрээ бусад хүмүүст тус хүргэнэ гэдэг маш жаргалтай ажил гэдгийг Ундарна гүн ойлгосон гэх. Түүнээсээ урам аван улам эрчимтэй судалгаан хийж, нүүрний маскаа улам төгөлдөржүүлэхийн төлөө зүтгэл гарган ажиллав.

Хүний амьдралд хэлж биш хийсэж ирдэг сөрөг зүйл бий. 2012 онд авто машины аваараас болж түүний нуруу нь хугарч, 12 хавирга нь ч хугарсан байна. Энэхүү их бие махбодын шархыг Ундарнаа энгийн хүнд баймгүй зоригоор ялан давжээ.

– Эмч намайг засал хий гэсэн. Гэвч би засал хийхгүй гэж осолд орсны 19 дэх хоногтоо хугарсан нуруу хавиргаа бүсээр боож хүнээр түшүүлэн алхсан. Эмч нар намайг хараад маш их гайхаж, эмнэлгээс гаргасан гэж Ундарна ярьж байлаа. Зориг байсан цагт зорьсондоо хүрч чадна гэдгийг Ундарнаагийн  үйл хэрэг гэрчилнэ. Үнэхээр хүмүүсийн санаснаас гадна, Ундарнаагийн бие өдрөөс өдөрт сайжирч, эрүүл чийраг амьдралын айзамдаа буцан оров. Тэрбээр эмнэлэгт байхдаа ч өөрийн арьс арчилгаандаа анхаарч өөрийн найруулж хийсэн нүүрний маскаа хэрэглэж байжээ.

– Миний найруулж хийсэн нүүрийн маскыг идэж болдог. Айраг, шар тос, монгол хятад өвсөн эм зэрэг зүйл агуулагдах ба нэмэлт зүйл хэрэглээгүй, сүүнд байдаг муудахаас сэргийлдэг эдийг ашигласан гэж Ундарнаа танилцуулж байлаа.

Баримтлал гэж амжилт олохын аньс байж таарна. Ундарнаагийн гучаад жилийн буцалтгүй баримтлал чармайлгаар “Ану-Үжин” нүүрний маск бий болж, гоо сайхны төлөө өөрийн онцлогт үйлчилгээгээ үзүүлж байна. Хэрвээ баримтлал байгаагүй бол энэ өдрийн дайтай явахгүй байх байсан. 2016 онд “Ану-Үжин” нүүрний маск улсын тусгай өмчийн эрхэд бүртгүүлж, нэгэнтээ тусгай өмчийн эрхийн гэрчилгээтэй болжээ. 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Ану-Үжин” нүүрний маск хэрэглэгчдэд албан ёсоор хүрч, түг түмэн хэрэглэгчийг гоо сайхан төлөө буцалтгүй зүтгэх болсон байна.

Нүүрний гоо сайхны төлөө зарим эмэгтэйчүүд үнэтэй нүүрний оо энгэсэг хэрэглэж, ар гэр, цаашлаад амьдралдаа бага бус дарамт авчрах тохиолдол гардаг.

Та тэгвэл өөрийн нүүр царайндаа их анхаарч, бас чиглэлийн ажил хийж байгаа, та өөрөө ямар  гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг бэ гэхэд:

– Миний нүүрний тосноос авахуулаад бүгд зах зээл дээр хамгийн хямд худалдаалагдаж байгаа тос, Юй Мэй Жин, Да Бао, дөрвөн юаний Шү Фү Жя нүүрний саван зэргийг ашигладаг. Тиймээс хэдий их үнэтэй нүүрний  тос төдий сайн гэсэн үг биш гэж би үздэг  гэж Ундарнаа ярьсан юм.

Гуч гаруй жилийн цуцалтгүй баримтлалаар дамжин Ундарнаа өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэв. Тэрбээр аян замын ядаргаа чилээг алжаалгүй төрөл бүрийн үзэсгэлэн худалдаагаар очин өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулна. Мөн өөрийн бүтээгдэхүүнээ тасралтгүй шинэчилж, хэрэглэгчдийн сэтгэлд хүргэхээр чармайн ажиллав. Зарим хүмүүс өөрийгөө голох хандлагатай байдаг. Улмаар нас ахихын хэрээр өөртөө хялбарыг бодон хойш ухран суудаг. Гэвч тавь гарсан Ундарнаа өөртөө ажил үйлс бүтээснээр барахгүй өөрийн нүүр царайгаа сайхан авч яваа нь хүмүүсийн хүндэтгэл таашаалд хүрчээ. Тэрээр бүх хүмүүст хандан:

– Төрснөөрөө байх сайхан, битгий албаар янзалж засаарай, арьсаа хамгаалах нь чухал, гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа үнээр бус, дотор сайхан хамгаас сайхан байдаг шүү гэж зөвлөж байлаа.

Өнгөрсөн жилээс эхлэн тэрээр нэгэн зүйлийн эсгүүр найруулж бүтээн, нэгэнт Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаачдын хяналт судлалтаар дамжин хүний биед маш сайн гэдгийг тогтоожээ. Ундарна илүү олон хүмүүсийн бие махбодид тустай бүтээгдэхүүн найруулж үйлдэхээр чармайн судалж байна.

– Манай монгол нутагт байгаа өвс ургамал, монголчуудын иддэг хүнсний зүйлд хүний биед тустай маш олон эрдэс бодис агуулагддаг. Бид үүнийгээ эрхбиш таньж илүү нээн ашиглавал зохино гэж Ундарна ярьж байлаа.

Н.Баярцэнгэл

Эх сурвалж:Solongonews.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …