Monthly Archives: June 2017

June, 2017

  • 3 June

    Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгууллаа

    Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-ийг байгуулж, дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, баталлаа. Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр чуулганд оролцсон гишүүдийн 72.9 хувийн дэмжсэн саналаар томилогдсон юм. Үндэсний зөвлөл нь гурван талын тус бүр 3 төлөөллөөс бүрдсэн 9 гишүүнтэй. Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр: Н.Номтойбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд …

  • 3 June

    Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймаг руу зорчихгүй байхыг анхааруулав

      Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хил залгаа орших БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчимд “H7N9” вирусийн гаралтай шувууны томуугаар хүн өвчилсөн тохиолдол гарсан байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам зөвлөмж гаргалаа. Үүнд онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймаг руу зорчихгүй байх, гэрийн тэжээвэр амьтдаас хол байх, шувууны захаар явахгүй байх, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг сайтар нягтлан худалдаж авах, шувууны гаралтай мах, махан …

  • 3 June

    Монголбанк: Валютын нөөц 4 тэрбум долларт хүрнэ

    Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017 оны 5-р сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж 3 жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргалаа. Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирээд байна. Монгол Улсад эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт 5.5 тэрбум ам.долларын хэмжээтэй санхүүжилтэд ОУВС, …

  • 3 June

    Монгол Улсын иргэд Сингапур уруу 30 хоног визгүй зорчих боломжтой боллоо

      Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн пасспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичгийг харилцан солилцжээ. Ингэснээр Монгол Улс, Сингапур улсын иргэд энэ сарын 8-наас эхлэн 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломж бүрдсэн байна. Дээрх ноот бичгийг солилцохоос өмнө визгүй зорчих хугацаа 14 …

  • 3 June

    Хангайбаатар: Эмч хүн оношлогоо хийхдээ үнэг мэт зальжин байх хэрэгтэй

    Өвөр Монголын Монгол анагаах ухааны салбар дахь нэр хүндтэй эмч Хангайбаатартай ярилцлаа. Хангайбаатар гуайн аав нь Хянган аймгийн Хорчин Баруун гарын өмнөд хошууны уугуул, 1954 онд хүү Хангайбаатарыгаа төрдөг жил Өвөр Монголын Багшийн Их Сургуульд элсэн орж, төгсөхдөө сургуульдаа үлдэж багшилснаар Хангайбаатар Хөххотод өссөн байна. “Өвөр Монголын гарамгай эрдэмтэн”, “Өвөр Монголын “5.1” хөдөлмөрийн шагналтан” зэрэг өргөмжлөлтэй Хангайбаатар эмч одоо Өвөр …

  • 3 June

    Доминик Улсад авлигын хэргээр 11 хүн баривчлагдлаа

      Бразилийн “Odebrecht” барилгын компанитай холбоотой авлигын хэргээр 11 хүнийг өнгөрсөн даваа гарагт баривчилсан бөгөөд тэр хүмүүсийн дунд төрийн сайд байсан талаар Доминик улсын Ерөнхий прокурор Жан-Ален Родригес мэдээлэл хийсэн байна. Баривчлагдсан хүмүүийн тухайд гэвэл Худалдаа, үйлдвэрлэлийн сайд Темистоклес Монтас, Олон нийтийн ажил, холбооны сайд асан Виктор Диас-Руа, тус улсын Сенатын дарга асан Андрес Баутиста нар, мөн хэд хэдэн компанийн …

  • 3 June

    АТГ: Гомдол, мэдээллийн дийлэнхийг санхүүгийн зөрчил эзэлж байна

    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Энэ хугацаанд нийт 31 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 12, ашиг сонирхлын зөрчилтэй гэх 11 гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн …

  • 3 June

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

      ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр …

  • 3 June

    Өнөөдөр Дашнямтай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 3. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 9. Санчир гараг.  Харцага одтой, Нэг цагаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал:  Уул Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, …

  • 3 June

    “EAST 17″ хамтлагийн тоглолт “Крокус эвэнт Холл”-д болно

    1990-ээд оны залуусын шүтээн Английн алдарт “EAST 17” хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлагийн тоглолт энэ сарын 09-нд буюу ирэх баасан гарагт “Крокус эвэнт Холл”-д болно. Нэгэн цаг үед уран бүтээлээрээ дэлхийн олон сая залуусыг байлдан дагуулж явсан “EAST 17” хамтлаг нь 1991 онд байгуулагдсан. Түүнээс хойш 1992 онд “Walthamstow”, 1994 онд “Steam”, 1995 онд “Up All Night”, …

  • 3 June

    Мазаалай хиймэл дагуулыг хөөргөх хугацаа хойшиллоо

    Монголын анхны хиймэл дагуул болох Мазаалай хиймэл дагуул 2017 оны зургадугаар сарын 4-ний 05.30 цагт хөөрөх ёстой байсан. Гэвч БНСУ-д цаг агаарын муудаж, усархаг бороо орж байгаа юм. Үүнээс болоод Шонхор 9 пуужинг хөөргөх ажиллагаа хойшлоод байна. Цаг агаар сайжирмагц Шонхор 9 пуужинг хөөргөж, Монголын анхны хиймэл дагуул сансарын уудамд үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм.  

  • 3 June

    “Хатан туулаа аваръя” хөдөлгөөний Б.Жагарыг баривчилжээ

    МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэхийг СЕХ-ноос бүртгэхээс татгалзсанаар намын нөхөд нь жагсаал цуглаан зохион байгуулж, 300 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр МАН-ын байрны гадаа суулт хийж, дараа нь Сонгуулийн Ерөнхий хороо руу дайран орсон юм. Гэтэл тэдгээр 300 гаруй хүмүүсээс “Хатан туул”-ын гэх тодотголтой Б.Жагарыг цагдаагийн байгууллага онцолж шалгасан байна. Хууль хяналтын байгууллага өнөөдөр Б.Жагарыг өглөөнөөс хойш байцааж, …

  • 3 June

    Шинээр авсан АН-2 онгоц осолджээ

    Бид саяхан АН-2 буюу шинэ царцаа ногоон онгоцтой болсон. Энэ онгоц нь орон нутагт нислэг үйлдэх боломжтой гэж Зам тээврийн яамнаас мэдэгдэж байлаа. Гэвч шинэ онгоц Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөх үедээ осолдсон тухай эх сурвалж мэдээлж байна. Нислэгийн бүрэлдэхүүнд нисэх багаас гадна албаныхан болон сэтгүүлчид явсан тухай мэдээлэл байна. Гэхдээ хүн гэмтсэн эсэх талаар тодорхой мэдээлэл алга …