Монгол Улсын иргэд Сингапур уруу 30 хоног визгүй зорчих боломжтой боллоо

Зураг

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн пасспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичгийг харилцан солилцжээ.

Ингэснээр Монгол Улс, Сингапур улсын иргэд энэ сарын 8-наас эхлэн 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломж бүрдсэн байна. Дээрх ноот бичгийг солилцохоос өмнө визгүй зорчих хугацаа 14 хоног байсан юм.

Дашрамд дурдахад, Сингапур Улс Монгол Улсын хооронд жилдээ 8000 орчим иргэд харилцан зорчиж байгаа бөгөөд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгосноор энэ  тоо нэмэгдэнэ хэмээн албаныхан хэллээ.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …