Monthly Archives: July 2017

July, 2017

  • 17 July

    Жолооны ард ядарсан, нойр хүрсэн үед хэрэглэх аргууд

    Хол замд удаан хугацаагаар машин барихад их ядардаг. Юуны түрүүнд битгий их гүрийж машин бариарай. Хөдөө ч хотод ч ялгаагүй жолоо барьж байхад ядрах, нойр хүрэх үед авах дараах хэдэн төрлийн арга хэмжээг зөвлөж байна. Ядраад байвал Хамгийн гол нь зөв суух. Хол замд ядрахгүй байхын тулд та жолооны ард байрлалаа зөв эзлээрэй. Зөв суух Нуруу тань суудалд наалдаж байх …

  • 17 July

    Налайхчууд түймрийн эсрэг аянд нэгдлээ

      Өчигдөр Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гал Түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүүтэй уулзаж, түймэр унтраах ажлын явцын талаар ярилцлаа. Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа ч түймэр унтраадаг зориулалтын онгоцгүйгээр тэмцэхэд хүнд, уулын оройд гарсан түймрийг унтрааж чадах техник илүү хэрэгтэй байгаа талаар ярьж байлаа. Одоогийн байдлаар, Сэлэнгэ …

  • 17 July

    Залуу та ч туранхай, дэгжин харагдах боломжтой

    ӨМССӨН ХУВЦСААРАА ТУРАНХАЙ ХАРАГДАХ 7 АРГА Бид үргэлж “зуны улиралд” биеийн галбир чухал гэдгийг санадаг. Эд зуны үеүдэд бүхий л цахим мэдээллийн хэрэгслүүдээр булчинлаг сайхан биеэ гайхуулсан зургуудаар дүүрсэн нь танд бага зэрэг ичгэвтэр санагддаг уу? Зөвхөн дулааны улиралд ч биш, бүхий л цаг үед энэ нь асуудал хэвээрээ л байдаг. Булчин шөрмөс байхгүй мөртлөө цамцгүй явж байдаг хүмүүсийг бид магтан суухаас …

  • 17 July

    Гэртээ ямар зургийг хадгалж, байрлуулж болохгүй вэ

    Хүн зургаа авахуулах үед гэрэл зурганд нь яг тэр үеийн энерги нь хадгалан үлдэхээс гадна тэрхүү энерги нь цаг хугацааны турш хувьсан өөрчлөгдөж байдаг.Гэрэл зурганд шингэсэн энергийн өөрчлөлтөөр нь гэрэл зурган дээрх хүний эрүүл мэндийг хүртэл зайнаас оношилж ч болдог гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл гэрэл зураг нь яг тухайн агшны бүхий л энергийг бүрэн шингээн өөртөө агуулдаг гэсэн үг юм. …

  • 17 July

    Миранда Керр Эван Шпигель нар хуримлажээ

    Виктория Секретийн супер модель Миранда Керр, Snap chat компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Эван Шпигель нар өнгөрсөн өдрүүдэд хуримаа хийжээ.  Миранда Керр хуримын өдрөө Dior брендийн тусгайлан оёсон тансаг цагаан даашинз өмссөн юм. Тэрээр хуримынхаа тухайд Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хуримын даашинзынхаа талаар төсөөлж ч чадахгүй байсан. Миний мөрөөдөл биелсэн гэж ярилцлага өгсөн байна. Хосуудын хуримын зураг зочид нууцлаг хэвээр байгаа бөгөөд …

  • 17 July

    Кесар хагалгаа хийлгэсний дараах жирэмслэлт ба төрөлт

    Ерөнхий Нэгэн үе кесар хагалгаа нь онцгой үед хийдэг тийм ч амар биш хагалгаа байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр энэ хагалгаа нь худалч хүнд бол төрөлтийг шийдэх бараг стандарт арга болж хувираад байгаа. Кесар хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болсон үед л хийлгэдэг байсан цаг өнгөрч. Заавал хийлгэхээс өөр аргагүй байсан, эсвэл ятгалганд ороод кесар хийлгэсэн үү гэдгээс үл хамаараад …

  • 17 July

    ХЗДХ-ийн салбарын 30 мянган ажилтан, албан хаагч түймэртэй тэмцэхэд нэг өдрийн цалингаа хандивлана

    Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тархалт онц аюултай хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан өчигдөр ХЗДХ-ийн сайд шуурхай хуралдаан зохион байгууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн удирдлагуудад ой хээрийн түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Тухайлбал цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглагддаг тусгай зориулалтын туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗИЛ 131 маркийн 21 …

  • 17 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа Төрийн ордноос биш түймэртэй ойгоос эхэллээ

    Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, уржигдар Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өчигдөр  өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа.  Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаагийн …

  • 17 July

    Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал олгоно

    Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа зовниж байна. Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил …

  • 17 July

    ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ

    Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр  Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ. ОХУ-ын тал таван …

  • 17 July

    Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 15-ны бямба гаригт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан баг түймэртэй нутгуудад ажиллаж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийжээ. Олон өдөр ажиглалт хийж, үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө мөн Төв аймгийн Батсүмбэр суманд бороо орж байна. Цаашид үргэлжлэн орох төлөвтэй байна.

  • 17 July

    Цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шийдвэр гаргалаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр болж түймрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд асч байсан хоёр түймрийг цурманд оруулаад байна. Хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж Онцгой байдлын ерөнхий газар танилцуулсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс …

  • 17 July

    Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

    Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстойг хотын дарга хэллээ. Тэрбээр “Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярын танилцуулснаар улсын хэмжээнд хуурайшилтын түвшин нэн аюултай …

  • 17 July

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Говийн бүс нутгаар бүгчим халуун байна. 2017 оны 07 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, …

  • 17 July

    Нумын ордныхон өнөөдөр маш сайхан танилуудтай болж ажилдаа маш их амжилт олно

           ХОНЬ (3/21-4/19) Өөрийн хариуцлагатай, тэвчээртэй, байгалиас заяасан биеэ барих чадвараа гаргах хэрэгтэй. Мөнгөний ухаангүй үрэлгэн байдал зогсоно. Хэрэв ямар нэг үнэтэй зүйл авсан бол энэ нь оносон зүйл байна. ҮХЭР (4/20-5/20) Баяр наадам хамт олны үйл ажиллагаанд уригдах магадлалтай. Таныг маш олон үдэшлэг, бэлэг хүлээж байна. Та өөрийн хурц оюун ухаанаараа гялалзах болно. Та эргэн тойрны хүмүүсээ анхааралтай ажвал …