Monthly Archives: July 2017

July, 2017

  • 21 July

    Туул голын хамгаалалтын бүсэд байгаа зарим өрхийг нүүлгэж, газрыг чөлөөлнө

    Сүүлийн жилүүдэд Туул голын хамгаалалтын бүсэд томоохон хотхон, хороолол байгуулж хүмүүс суурьшиж эхэлсэн билээ. Үүнийг дагаад худалдаа үйлчилгээний газрууд ч цөөнгүй  байгууллагдсан. Одоогоор Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд бусдын эзэмшил ашиглалтад шилжсэн 21,790 нэгж талбар бий гэсэн судалгаа гарчээ. Гол бохирдож, урсац нь татарч  гол  шалтгаан нь эрэг дагуу газар эзэмшүүлж, ашиглуулах болсонтой холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. …

  • 21 July

    Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпоос Б. Мөнх-Оргил хүрэл медаль хүртлээ

    Энэ сарын 18-нд Турк улсын Самсун хотноо Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпийн XXIII наадам эхэлсэн. Тус наадамд 97 орны 3000 гаруй тамирчин оролцож байгаа аж. Манай тамирчдаас Жүдо бөхийн төрөлд  эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Бадамсамбуугийн Мөнх-Оргил хүрэл медаль хүртжээ. Тэрбээр ийнхүү сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпоос гурав дахь медалиа зүүж байгаа юм байна. Мөн манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57-кг-д Б.Оюундэлгэрэх мөнгөн медаль, 52-д Г.Лхагвасүрэн …

  • 21 July

    Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто замыг хаана

    Сүхбаатар дүүргийн 100 айлын Сэлбийн гүүрийн хойд талын явган хүний зам, Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто зам, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгон төвийн ард авто зам, Баянзүрх дүүргийн Хүүхэд СОС төвийн урд авто замын гэмтэлтэй сувагчлал сэргээх ажлыг өнөөдрийн 23.00 цагаас энэ сарын 24-ний 06.00 цагийн хооронд хийнэ. Энэ хүрээнд дээрх хугацаанд Хан-Уул дүүргийн Оргил …

  • 21 July

    “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 41 сая төгрөг хандивлалаа

    Ойн түймрийг унтраах ажиллагаанд “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хүн хүч, техник хэрэгслэлийн тусламжийг үзүүлсээр байгаа билээ. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын Салхит, Зүүнхараа дахь Гал унтраах хэсгийн ажилтнууд Түнхэл тосгонд галын голомт дээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтан, алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн …

  • 21 July

    7,000 хүүхэд залуусыг хамарсан Скаутуудын майхант чуулга уулзалт болно

    Ази номхон далайн бүсийн Скаутуудын 31-р Жембори буюу скаутуудын майхант чуулга уулзалт энэ сарын 27-ны өдрөөс долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар болоод байна. Энэхүү арга хэмжээнд Ази-номхон далайн бүсийн орнууд, Европ, Америк тивийн нийт 40 гаруй орны 7000 хүүхэд оролцож байгаа аж. Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү арга хэмжээ нь Монголд …

  • 21 July

    Гал түймэр болон үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    2017 оны долоодугаар сарын 21, 24-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хэт халалт, хуурайшилтын улмаас улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар үүлэнд нөлөөлж бороо орж байгаа нь хатаж хуурайшсан газрын хөрсөнд нэвчилгүй урсаж үер болох, гол, …

  • 21 July

    Баярын өдрүүдэд дээрмийн 11 гэмт хэрэг бүртгэгджээ

    Гэмт хэргийн илрүүлэлт 58.8 хувьтай байна Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 130.417 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 65.2 хувийг эзэлж байгаа юм байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49.698-аар буюу 27.5 хувиар буурсан үзүүлэлт байгаа аж. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын …

  • 21 July

    “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээ болно

    Монгол, БНХАУ, ОХУ-ын 2014 оны Ерөнхийлөгч нарын хэлэлцээгээр Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл орсон нь Цайны замын аялал жуулчлалын брэндийг бий болгож, хамтарсан маркетингийн …

  • 21 July

    Зэс хэрэглэхийн гайхамшиг

    Бага балчир ахуй цагт хурга хариулж эмээдээ тусалдаг байлаа. Эмээ маань өндөр настай ч гэсэн тэнхлүүн бас ач, зээ биднийхээ өмгөөлөгч байлаа. Эмээгийн тогоо нь зэс, домбо нь зэс, бөгж нь зэс. Бас аяга нь улаан зэс байсан. Нэгэн удаа эмээ маань модон аягыг танил өвгөндөө өгч “зэслээд өгөөч” гэж гуйж байсан, энэ муу ач хүүг арван гурав хүрэхэд нь бэлэглэх …

  • 21 July

    Гадаадын иргэд хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

    Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлээд байна. Уг үйлдэл гаргасан этгээдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар албадан гаргаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу. Иймд хил дээрээс виз хүсч …

  • 21 July

    Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд

    Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх …

  • 21 July

    Шинээр цэцэрлэгт элсэх хоёр настнуудын бүртгэлийг онлайнаар явуулна

    Жил бүрийн намар болохоор эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт яаж оруулах вэ гэдэг асуудал тулгардаг. Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлаж, хонож өнждөг билээ. Зарим нь хонож өнжөөд ч оруулж чадахгүй хоцордог. Харин энэ жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран зохион байгуулахаар болсон байна. Ингэснээр эцэг эхчүүдэд …

  • 21 July

    Горхи- Тэрэлжийн цогцолбор газарт ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

    Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилдээ гадаадын 20 мянга, дотоодын 200 мянга орчим аялагч, жуулчид аялдаг бөгөөд нийслэлд хамгийн ойрхон, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. Тэгвэл уг байгалийн цогцолбор газарт жуулчдад зориулж НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвийн санхүүжилтээр БОАЖЯ хамтран ариун цэврийн …

  • 21 July

    Өвөр Монголчууд хандивын аянд нэгджээ

    Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хандивлаж буй эд материалын болон мөнгөн хандив тасралтгүй ирсээр байгаа юм. Тэгвэл  Өвөрмонголчуудын “Би Монгол хүн” холбооноос өрнүүлсэн хандивын аяны хүрээнд цугларсан 1 599 999 төгрөгийг ӨМӨЗО-ны иргэн Д.Баянжаргал, “Нүүдэлчин сэрэхүй” ТББ-ын гишүүн Н.Бишгарам нар хүлээлгэн өгсөн байна.

  • 21 July

    Үсээ будахдаа гаргадаг түгээмэл алдаанууд

    Бүсгүйчүүд бид хэдийгээр үсээ будах талаар мэддэг ч гэлээ дараах түгээмэл алдаануудыг гаргасаар байдаг.  1. Даахирсан эсвэл бохир үсэн дээр будах Хэт их тослог, бохир үсийг будахаасаа өмнө заавал угааж байгаарай. Эс тэгвэл үс шууд гэмтэх магадлалтай. Мөн будахын өмнө үс бага зэрэг чийгтэй байх ёстой шүү. 2. Будахаасаа өмнө үсэндээ ангижруулагч түрхэх Үсээ будахын өмнөх хэдэн цагт ангижруулагч бүү түрх. …