Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэлсний дараа …
Monthly Archives: July 2017
July, 2017
-
21 July
Ш.Анхмаа:Бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц 5-85 хувьтай явж байна
Улаанбаатар хотод улс, нийслэл, гадаадын хөтөлбөр, концессийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэгт нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Боловсролын газар болон гүйцэтгэгч …
-
21 July
ОБЕГ-ын хандивын дансанд 580.461.636 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна
Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудаас ирүүлж буй хандив тусламж тасралтгүй үргэлжилсээр байна. 2017.07.20-ний өдрийн 18.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 595 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нийт 580.461.636 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна. Үүнээс гадна аж ахуйн нэгж байгууллага иргэдаээ …
-
21 July
Автомашины N тохиргоог хэдийд ашиглавал тохиромжтой вэ?
Автомат кропыг явдал дунд салгах үед ган болон фердо дискүүдийн эргэлт зөрж харилцан адилгүй хурдтайгаар эргэж эхэлнэ. Мөн энэ үед тухайн арааны шугамын тосны даралтыг кропны компьютер шилжүүлсэнээр тосны шахуурга тосыг шууд тэвш рүү юүлж байдаг. Тосны шахуурга зогсохгүй. Эргээд D байрлалд рычагийг шилжүүлье. Энэ үед кропны компьютер автомашины хурдыг тооцоолж шаардлагатай арааг сонгож тухайн арааны тосны шугамыг нээснээр тохиромжтой …
-
21 July
Жолооны үнэмлэхний хэвлэлт түр саатжээ
Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах явдал гарч байна. Уг шалтгаан нь 2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсож жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын …
-
21 July
Элчин сайдыг эргүүлэн татах эрх Ерөнхийлөгчид байхгүй гэж үү
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Гадаад улсад суугаа зарим Элчин сайдыг эргүүлэн татах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод энэ сарын 19-нд албан бичиг хүргүүлсэн билээ. Тодруулбал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд, С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг хүргүүлсэн.Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас өчигдөр хариуг илгээсэн. Хариу бичигт “Монгол …
-
21 July
Хар тамхи худалдаалдаг 11 бүлгийн 71 этгээдийг баривчилжээ
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай газраас 2017 оны эхний хагас жилд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан нууц далд аргаар үйлдэгдсэн 200 хүнд холбогдох 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Улмаар дээрх төрлийн бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэн бусдад зарж борлуулдаг бүлэг зохион байгуулалтад орсон 11 бүлгийн 71 этгээдийг баривчлан хууль бус үйл ажиллагааг нь …
-
21 July
Шөнө унтаж байх үедээ өөхөө шатааж болох итгэмээргүй жорыг мэдэх үү
Өнөөдөр олон бүсгүйчүүд гоолиг сайхан биетэй болохыг хүсдэг болсон. Мөн бид биед ямар нэгэн гаж нөлөөгүй байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр турахыг илүүд үздэг нь нууц биш. Хүнд жинтэй махлаг бүсгүйчүүдийн хувьд гуя хэвлийн өөх хамгийн том асуудал болдог. Иймээс үүнийг арилгаж болох хялбархан хэрнээ гайхалтай сайхан аргыг зааж өгье. Таны бие унтаж байхдаа өөхөө шатааж болно гэвэл та итгэх үү? Тиймээ бид унтаж гүн нойрондоо автах найман …
-
21 July
Таны хөл холгож байна уу
Халууны улиралд хөл холгох зовлон түгээмэл тохиолддог. Ганган шовх өсгийтэй хатуу зуузайг спиртээр арчвал зөөлөрнө. Эсвэл лаа, норгосон савангаар арчвал хөлийг тань холгохгүй. Өсгийтэй гутал гэртээ өмсөөд ойр зуур явахад ямар ч асуудалгүй хэрнээ аливаа арга хэмжээ, баярын цэнгүүнд очсон үед гутал сугарах, хөл холгох, өвтгөх зэргээр олон асуудал үүсч баярын оройжин ширээнийхээ ард суух болдог. Туфль томдсон үед араараа сугарч алхахад хэцүү байдаг. Энэ үед үсний …
-
21 July
Өндөг, сүүгээр үс уналтыг зогсоох арга
Танд тал аяга сүү байхад хангалттай. Та сүүгээ аяганд хий Нэг ширхэг өндгийг хагалаад аяганд хий Өндгөн дээрээ нэг халбага оливын тос хийгээд хутгах Үсээ бүлээн усаар сайтар зайлах хэрэгтэй Дараа нь сүүгээ үсэн дээрээ хийгээд массаж хийгээрэй 3-5 минут массаж хийсний дараа үсээ дахин бүлээн усаар угаах Дараа нь өндгөө үсэндээ түрхэх 5-10 минутын дараа дахин үсээ угаах Үсээ …
-
21 July
Шорлогны мах бэлтгэх арга
Урин дулаан цаг болоход хүн бүр л хөдөө хээр, амралт зугаалгаар явцгаадаг. Магадгүй цаг уур сэрүүхэн байхад ч сайхан шорлог хийх давгүй шүү. Тэгвэл шорлог хийхдээ махаа хэрхэн амтлах вэ? Учир зүггүй махаа шорлоод л гар дээр барьлаа гээд амттай шорлог болохгүй. Ер нь тэгээд тарган сайхан махаар хийсэн зарим шорлог амтгүй болсон байхад, туранхай, амт муутай харагдаж байгаа махаар …
-
21 July
Таны мэдлэгт: Унтраалттай живсэн машины юуг шалгах вэ?
Их хэмжээний үерийн улмаас зогсоол усаар дүүрч, тавьсан машин живэх тохиолдол хэд хэд тохиолдох боллоо. Энэ тохиолдолд машиныхаа юуг шалгах талаар бид бэлтгэн орууллаа. Хэрвээ танд болон таны найзад ийм зүйл тохиолдсон бол заавал түүнд уншуулаарай. Учирч болох гэмтэл: Цаапны шарикт дуу орох, холхивчууд угаагдсан тул дахин тослох шаардлагатай. Агаар шүүгч руу ус ороогүй буюу усны түвшин капот даваагүй үед …
-
21 July
ХААИС БНСУ-ын Жежүгийн их сургуультай хамтран ажиллана
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар БНСУ-ын Жэжүгийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Жэжү их сургуулийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл байлцав. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Монгол Улсын ХААИС-тай БНСУ-ын Жежү их сургууль хамтын ажиллахаар болсонд талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар болон тус яамны бодлогын хүрээнд …
-
21 July
Дагуурын дархан цаазат нутгийг Дэлхийн байгалийн өвд бүртгэлээ
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган Польш улсын Краков хотноо 2017 оны долоодугаар сарын 2-12-нд хуралдлаа. Энэ чуулганы долоодугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хамтран нэр дэвшүүлж өргөн барьсан “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэн авсан шийдвэрийг гаргасан юм. Дэлхийн өвийн хорооны гишүүн 21 улсаас 16 нь тус чуулган дээр үг хэлж, энэ номинацийг дэлхийн байгалийн өвд бүртгэх …
-
21 July
“Будапешт-2017” жүдо бөхийн ДАШТ-д Н.Түвшинбаяр зодоглоно
“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзэх талаар Монголын Жүдо Бөхийн Холбоо мэдээлжээ. Тухайлбал эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчнаа сойно. Харин холимог …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл