Monthly Archives: July 2017

July, 2017

  • 20 July

    Жүжигчин С.Пүрэвмаагийн зөвлөж буй эрүүл мэндийн зөвлөгөө

    Таван салааг та бүхэн зуны нарлаг энэ л өдрүүдэд зуслангаасаа мөн голын эрэг, хөдөө амарч явахдаа түүж аваарай. Таван салааг түүх үед үсэрхэг мэт гадаргуутай болсон байх бөгөөд ходоод гэдэс, дотрын ба уушигны хорт хавдар, шарх хатигийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн гуурсан хоолойн багтраа хөхүүл ханиад зэрэг амьсгалын замын өвчнүүдэд цэр ховхлох зорилгоор уудаг. -Таван салаагаа буцалгаад буцалгасан навчаа аяга усанд …

  • 20 July

    Таны оройн хоолонд:Амттай хөвсгөр мантуу хийх жор

    Бүсгүйчүүд  бидэнд  хоол хийхэд тулгардаг асуудлын нэг бол мантуу хийхдээ гаргадаг асуудал билээ. Оройн хоолондоо  мантуутай ногоо шөл, хуурга хийхэдмантууны гурил хөөгөөгүй байдаг бол тэгвэл энэ асуудлыг ардаа орхих цаг ирлээ. Энэ удаагийн хоолны жор булангаараа амттай хөвсгөр мантуу хэрхэн талаар видео оруулж байна. Энэхүү аргыг туршиж үзээд хайртай гэр бүлдээ амттай мантуу хийж өгөөрэй бүсгүйчүүдээ.  

  • 20 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга 60 сая төгрөг хэмнэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж  өнөөдөр гаргалаа. Уг захирамжид 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болох Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилов. Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томилоо. Төрийн элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, …

  • 20 July

    Нүдний доод зовхины үрчлээ, хаван, хөхрөлтийг арилгах арга

    Нүдний доод зовхи хөхрөх, унжих, үрчлээтэх асуудал хэн бүхэнд түгээмэл байдаг. Тэгвэл энэ асуудлаас гэрийн нөхцөлд амархан салж болно. Нойргүйдэл, стресс, ядаргаанаас болоод хүний нүдний доод зовхи хөхрөн харлах, хавагнах, улмаар суларч үрчлээтэх асуудал элбэг тохиолддог. Энэ нь хүний нүүрний арьсны хамгийн нимгэн, эмзэг арьстай хэсэг ба гоо сайхан харагдахад ч ихээхэн нөлөөлнө. Тиймээс гэрийн нөхцөлд гарын доорх бүтээгдэхүүнээр хэрхэн доод зовхио арчлах …

  • 20 July

    Таны хүүхдэд ямар мэргэжил тохирох вэ? /Зурхай/

    Хонины ордонд /3-р сарын 21-нээс 4 -р сарын 20/ төрсөн хүмүүст бол ямагт хувиран өөрчлөгдөх нөхцөлтэй мэргэжил илүү тохирно. Цаг хугацаа хавчин шахдаг’’ ажил сайн таарах бөгөөд үл мэдэгдэх шинэ зүйлийг судлахад хэзээд бэлхэн боловч өөрийн хүчээ сайн тооцоолж чаддаггүй учраас тэдгээрийн мэргэжил нь түргэн зарцуулсан эрчим хүчээ хялбархан нөхөх сэргээх бололцоог олгодог байх ёстой. Энэ ордны хүмүүсээс сайн багш нар, цэргийн …

  • 20 July

    Х.Баттулга:Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ/Бүгд Найрамдах Энэтхэг Улс/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Нарендра Моди нарын илгээсэн талархлын захидлыг гардуулан өгсөн юм. Монгол, Энэтхэг хоёр орон эрт цагаас шашин, соёлын харилцаатай явж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд …

  • 20 July

    Х.Баттулга Монгол Ганжуурын судалгаа”-ны ОУ-ын Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод хандан илгээлт явуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгаа”-ны  Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод хандан өнөөдөр илгээлт явуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ: “Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ. Эрхэм зочид, монгол судлаачид аа, Та бүхэнд  Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбооноос “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгааны олон улсын эрдэм шинжилгээний хурал”-д оролцож …

  • 20 July

    Дональд Трамп, Эмануэль Макрон нар 430 сая төгрөгний үнэтэй оройн зоог барив

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхнэр Меланигийн хамтаар Франц улсад айлчилсан. Энэ үеэр тус улсын шинэ Ерөнхийлөгч Эмануэль Макрон болон түүний эхнэр Брижит Троньео нартай уулзаж Эйфлийн цамхаг дахь Le Jules Verne гэх өндөр зэрэглэлийн ресторанд оройн зоог барьсан байна. Ерөнхийлөгчид уулзаж, оройн зоог барих явдал байлгүй яах вэ. Гэвч тэдний хоолны зардал л анхаарал маш ихээр татсан юм. Оройн зоогийн …

  • 20 July

    Ч.Амарболд: Цагдаа нь цагдаа шиг байж, иргэд нь ойлгож дэмжих нь чухал юм

    Хошууч генерал Ч.Амарболдтой ярилцлаа Цагдаагийн байгууллага түүхт 96 жилийн ойтойгоо золгож байна. Энэ байгууллагын түүхийг бүтээсэн гавьяатай хүмүүсийн нэг бол яахын аргагүй та юм. Түүхт ойн баярын өдрийн сэтгэгдэлээ хуваалцана уу ?  Сайхан байна. Сэтгэл хөдөлж, эрт эдүгээг бодож нөхдөө дурсаж л сууна. Цагдаагийн байгууллагын түүх үе үеийнхний амь биеэ үл хайрлан, төрийн хуулийг сахиулахын төлөө, түмэн олноо хамгаалахын төлөө …

  • 20 July

    Шүүхийн хайр ивээлийг дааж явах тухай л бодож байна

    -10 жилийн ялаас долоог нь хасуулсан бүсгүйн яриаг хүргэж байна- Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр ял эдэлж байсан цөөнгүй иргэн суллагдсан. Тэдний нэг Ү-тэй ярилцлаа. Тэрбээр эмэгтэйчүүдийн хорих анги буюу 407 дугаар ангид хоригдож байгаад, ялын тэгшитгэлээр суллагджээ. -Уучлаарай, та ямар хэргээр ял шийтгүүлсэн юм бэ? -Амар хялбар аргаар амьдрах гэсэн ухаан мөчид бодол, шуналаасаа болж …

  • 20 July

    12 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

    2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 10:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1, Хүдэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ суманд 1, нийт 3 түймэр асаж байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал сумын 3, Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 4, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, нийт 12 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Түүнчлэн …

  • 20 July

    Кибер халдлагаас өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ

    Олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг тавихдаа анхаарах зүйлс Олон нийтийн сүлжээ нь биднийг зураг, бичлэг, үг өгүүлбэр болон сэтгэл хөдлөлөө хуваалцах боломжийг олгодог. Бид биеэр уулзах боломжгүй, эсвэл хэзээ ч танилцахгүй байсан хүмүүстэй холбогдож, тэдний санаа бодлыг сонсох, танилцаж найзлан нөхөрлөх, олон талын харах өнцөг, мэдээллийн эх сурвалжтай байх зэрэг олон давуу талыг цахим орчин бидэнд олгодог. Түүнчлэн олон нийтийн …

  • 20 July

    Хэрхэн баяжих вэ

    Баян байх талаар маш олон тодорхойлолтууд байдаг. Гэхдээ баян байна гэдэг нь дансандаа олон сая доллартой байхаар хэмжигдэхгүй. Үнэндээ баян хүмүүс ч ядуу, ядуу хүмүүс ч баян байж болдог. Таван ам бүлээ тэжээх гэж ядаж байгаа ч хүмүүст идэх хоолноосоо хуваалцдаг нэгэн байхад 12 өрөө унтлагын өрөөтэй байшиндаа “даарч” суудаг хүмүүс ч байдаг. Гэхдээ баян байгаагаа мэдрэх хамгийн чухал хүчин зүйл бол …

  • 20 July

    Монгол бүсгүй Ирина Шейк, Тимати нарын нүүр хувиргагчаар ажиллаж байна

    АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел  Винсент академийг нүүр будалтын чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаж байна. Тэрбээр уржигдар Америкийн нэрт дуучин Женнифер Лопезийн экс найз залуу Каспер Смарт гэх бүжигчин, жүжигчин залуугийн нүүр будагч, стилистээр ажилласан  талаар бид мэдээлсэн.   Түүнчлэн  Крис Браун, Амбер Роза, Келли Роуленд зэрэг алдартнуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бүсгүй. Тэгвэл өнөөдөр алдарт Виктория Секретийн супер модель Ирина Шейк, Оросын реппер Тимати нартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийж байгаа гэнэ. Энэ талаар өөрийн цахим …

  • 20 July

    Хүний нэрийг хагаслан дуудахын хор уршиг

    Нэрээ сайнаар дуудуулж явахаас дутахгүй нэг чухал зүйл бол бүтэн нэрээ хагаслан дуудахгүй, бас дуудуулахгүй байх явдал юм. Ахмадууд бидэнд “Бие биенийхээ нэрийг бүтнээр нь хэлж бай” гэж байнга сануулдаг. Ийн сануулах, шаардахын учир нь хүний нэрийг хагасалснаас нэрийн бэлэгшээдэг утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, бүр цаашилбал нас нь богиносох зэрэг таагүй муу …