Нүдний доод зовхи хөхрөх, унжих, үрчлээтэх асуудал хэн бүхэнд түгээмэл байдаг. Тэгвэл энэ асуудлаас гэрийн нөхцөлд амархан салж болно.
Нойргүйдэл, стресс, ядаргаанаас болоод хүний нүдний доод зовхи хөхрөн харлах, хавагнах, улмаар суларч үрчлээтэх асуудал элбэг тохиолддог. Энэ нь хүний нүүрний арьсны хамгийн нимгэн, эмзэг арьстай хэсэг ба гоо сайхан харагдахад ч ихээхэн нөлөөлнө. Тиймээс гэрийн нөхцөлд гарын доорх бүтээгдэхүүнээр хэрхэн доод зовхио арчлах энгийн хялбар аргыг хүргэж байна.
Үүний тулд танд бага зэргийн хүнсний сода, бүлээн ус байхад л хангалттай. 1 цайны халбага хүнсний содыг 150 мл халуун бүлээн ус эсвэл баахуу цайнд сайтар хутгаж уусгаад хөвөнд шингээж нүдний доод зовхин дээр бүлээн жин тавих маягаар 15 минут болгоод бүлээн усаар угаагаарай. Та үр дүнг мэдрэх болно. Энэхүү аргыг 7 хоногт 2-3 удаа орой унтахаасаа өмнө хэрэгжүүлбэл үр дүнтэй. Мэдээж эрт унтаж амрахыг хичээгээрэй. Ингэснээр таны зовхины хөх өнгийг арилгаж, зовхи суларч унжихаас сэргийлж, арьсыг чангалдаг байна.