АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел Винсент академийг нүүр будалтын чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаж байна.
Тэрбээр уржигдар Америкийн нэрт дуучин Женнифер Лопезийн экс найз залуу Каспер Смарт гэх бүжигчин, жүжигчин залуугийн нүүр будагч, стилистээр ажилласан талаар бид мэдээлсэн.
Түүнчлэн Крис Браун, Амбер Роза, Келли Роуленд зэрэг алдартнуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бүсгүй.
Тэгвэл өнөөдөр алдарт Виктория Секретийн супер модель Ирина Шейк, Оросын реппер Тимати нартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийж байгаа гэнэ.
Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Өглөөний мэнд дахин сайхан мэдээтэй. Холливуудын алдарт модель Ирина Шейк, Оросын реппер Тимати нартай хамтарч ажиллах сайхан боломж тохиолоо” гэж бичжээ.