Monthly Archives: July 2017

July, 2017

  • 21 July

    Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

    Жил бүрийн намар эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ цэцэрлэгийн гадаа хонон өнжин бүртгүүлдэг билээ. Харин энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим …

  • 21 July

    Өгөөжийн уулзвараас хойш Баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн замыг түр хаана

    Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг ажилтай холбоотойгоор Өгөөжийн уулзвараас хойш Баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагаас 2017 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хязгаарлаж, цахилгааны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах …

  • 21 July

    “Хааны эрэлд 2017” нөгөөдөр эхэлнэ

    Энэ сарын 23-ны өдрөөс ирэх сарын 5-ныг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн болон Тэнгисийн явган цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болно. Энэ жилийн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд 26 орны цэргийн алба хаагчид оролцох юм байна. Сургуулиар бригад, батальоны түвшний команд штабын …

  • 21 July

    Мэндчилгээ

    Налайх дүүрэг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр 7 дугаар сарын 21-22 өдрүүдэд тохиож байна. Энэ баярын өдөртэй холбогдуулан Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй  мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. Налайх дүүргийн ИТХ

  • 21 July

    “Linkin Park” хамтлагийн дуучин Честер Беннингтон амиа хорложээ

    “Linkin Park” хамтлагийн  гоцлол дуучин Честер Беннингтон өнгөрсөн шөнө амиа хорложээ. Честер Беннингтоны цогцсыг  Лос Анжелесийн ‘Palos Verdes Estates’ гэх өөрийнх нь хувийн орон сууцнаас олсон байна. Тэрээр хар тамхи, архинд донтох өвчтэй байсан юм. Честер Бэннингтон 1996 онд Саманта Мэри Олит бүсгүйтэй гэрлэж, 2005 онд салж, дараа нь Тайлер Ли Бэннингтонтой гэрлэж, гурван хүүхдийн эцэг болсон юм.  Линкин Парк хамтлаг бол АНУ-ын Калифорн мужийн Агоура Хиллс хотоос гаралтай Америкийн рок хамтлаг юм. 1996 онд байгуулагдсан тэдний дебют цомог болох Hybrid Theory цомогоор олон улсын хэмжээнд алдартай …

  • 21 July

    Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг өргөжүүлэх, цахим талбараар дамжуулан оролцох бэлтгэл ажлыг эхлүүллээ

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасны дагуу валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж амжилттай ажиллаж байна. Энэхүү цахим талбарын арилжаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь харилцагч банкаараа дамжуулан валют худалдах, худалдан авах саналаа оруулах боломжтой. Түүнчлэн цахим …

  • 21 July

    Өмнөговь аймагт “Ми ми” гэх нэршилтэй бодист холбогдох 11 хэргийг илрүүлжээ

    “Caffeine Sodium Benzoate” буюу “Ми Ми” гэх нэршилтэй бодисыг БНХАУ-ын иргэд гэрийн нөхцөлд гарган авч сэргээш байдлаар өргөн хэрэглэдэг. Монгол Улсаас БНХАУ-д нүүрс экспортлох болсонтой холбоотойгоор нүүрс тээврийн, хүнд даацын автомашины Хятад, Монгол жолооч нар ажлын ачаалал даах чадвараа нэмэгдүүлэх, нойр хүрэх, ядаргаанаас сэргийлэхийн тулд 2008 оноос “Ми ми” гэх бодисыг хэрэглэж эхэлжээ. Энэ хэрэглээг даган Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан …

  • 21 July

    Хамтатгахын ордныхон хуучин найз нөхөдтэйгээ харилцаагаа сайжруулах хэрэгтэй

     ХОНЬ (3/21-4/19) Болгоомжтой хүмүүс өнөөдөр ажил хэргийн эрсдэлээс зайлж чадахгүй. Эрүүл мэнд ч тааруухан байна. Та хүнд хэцүү чухал санхүүгийн үйл ажиллагаагаа амжуул. Архаг хуучтай хүмүүс эрүүлжих арга хэмжээ авч эмчилгээ хийлгэ. ҮХЭР (4/20-5/20) Өнөөдөр бие биеэ сайн ойлгох өдөр. Та хэтэрхий өөрийнхөө хайртдаа хайнга хандаад байгаа юм биш үү. Хосуудын хувьд хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчил нь …

  • 21 July

    Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 28. Сугар гараг.  Хэрцгий охин одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр                          Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 36 …

  • 21 July

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа  нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна. 2017 оны 07 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн,  зүүн аймгуудын нутгийн хойд болон говийн аймгуудын нутгийн өмнөд  хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар …

  • 20 July

    Мэндчилгээ

    Налайх дүүргийн Баяр наадмын үйл  ажиллагаа 7 сарын 21-22 өдрүүдэд болохтой холбогдуулан Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар   мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. Ugluu.mn

  • 20 July

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Элчин сайд нарыг эргүүлэн татах эрхгүй гэдэг хариултыг өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичгийг өчигдөр (2017.07.19) Монгол Улсын Их Хурлын даргад хаяглан ирүүлсэн билээ. Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу илгээв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандсан “Хариу өгөх тухай” эл албан тоотод: “Танаас ирүүлсэн “Элчин сайд нарыг …

  • 20 July

    Сарын тэмдэг ирсэн үед хориглох зүйлс

    Эрүүл мэндийн зөвлөгөө булангаараа сарын тэмдэг ирсэн үедээ хийж болохгүй зүйлсүүдийг санал болгож байна. Өвчин намдаах эм Хэрэв сарын тэмдэг хэт их өвдөлттэй биш бол аль болох өвчин намдаах эмнээс татгалзаарай. Доороосоо хэзээ ч бүү даар Доороосоо их даарвал цистит хэмээх өвчин тусдаг гэдгийг бид мэднэ.Тэрнээс гадна даарахад сарын тэмдэг ирсэн үед хэвлий, давсаг хавиар их өвдөнө. 8 Цаг Өдрийн …

  • 20 July

    Алтан баззерын эзэн болсон 9 настай Анжелика Хэйл охины түүх

    “Авьяаслаг Америкчууд” тэмцээнд есөн настай Анжелика Хэйл охин алдарт дуучин Алишиа Кейсийн “Girl on Fire” дууг дуулж, гайхамшигтай үзүүлбэр үзүүлсний дараа зочин шүүгч Крис Хардвик алтан баззер дарсан байна. Түүний үзүүлбэр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж нулимс дуслуулж байлаа. Бяцхан охин багадаа хүндээр өвдөж бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж улмаар түүний ээж нь охиндоо нэг бөөрөө өгсөн сэтгэл хөдөлгөм түүхтэй оролцогч …

  • 20 July

    Хонг Конг улсад 102 ширхэг iphone утас биедээ нууж хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ

    Өнгөрсөн долоо хоногт Хонг Конг улсын хил дээр  хятад эмэгтэй  Хятад улс руу 102 ширхэг iPhone нууж гаргах гэж байгаад гаалийнханд баригдсан хэрэг гарчээ. Тус эмэгтэй байгаа байдал гаалийн ажилчдын анхаарлыг шууд татсан байна. Цаг агаар халуун, бүгчим энэ үед зузаан хувцас өмссөн, мөн цээж орчим нь хэт түнтийсэн байсан гэнэ. Ингээд л шалгаж үзэхэд 102 ширхэг iphone гар утас биедээ …