Өнгөрсөн долоо хоногт Хонг Конг улсын хил дээр хятад эмэгтэй Хятад улс руу 102 ширхэг iPhone нууж гаргах гэж байгаад гаалийнханд баригдсан хэрэг гарчээ. Тус эмэгтэй байгаа байдал гаалийн ажилчдын анхаарлыг шууд татсан байна. Цаг агаар халуун, бүгчим энэ үед зузаан хувцас өмссөн, мөн цээж орчим нь хэт түнтийсэн байсан гэнэ. Ингээд л шалгаж үзэхэд 102 ширхэг iphone гар утас биедээ нуусан байжээ. Гар утаснуудыг нэг бүрчлэн скочоор нааж, биедээ ороосон байна. Хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэхийг завдсан эмэгтэйд 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох магадлалтай юм.