Monthly Archives: July 2017

July, 2017

  • 3 July

    Өндөгний шар үс ургуулдаг

    Америкийн “www.wikihow.com сайт өндөгний тусламжтай үсээ ургуулах аргаас нийтэлжээ. Алхам №1 Өндөгний шар  үс хурдан ургуулдаг учир та өндөгний шарыг өөр аяганд хий. Алхам №2 Өндөгний шар  дээрээ нэг халбага оливын тос хийгээд сайтар хутга. Алхам №3 Дараа нь өндгөө үсэндээ жигд түрх. Алхам №4 15 минутын дараа үсээ бүлээн усаар угаа. Алхам №5 Үсээ хатаасны дараа тэжээлийн тос түрх. …

  • 3 July

    Сэтгэл гутрал гэж юу вэ?

    Ихэнх хүмүүс уйтгарлаж, гунигласан мэдрэмжээ илэрхийлэхдээ сэтгэлээр гутарч байна гэдэг үгийг хэрэглэдэг. Энэ мэдрэмж нь хэдэн цагаар хэдэн өдөр үргэлжлэх ба хүмүүс өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа явуулах чадвартай байдаг. Сэтгэл гутралын үед уйтгар гуниг маү хүчтэй мэдрэгдэж, удаан хугацааны турш үргэлжилдэг. Энэ нь сэтгэл гутралд орсон хүмүүсийн ажил, амьдрал, гэр бүлд тааламжгүй байдлыг бий болгодог. Сэтгэл хөдлөлийн талаас: -Сэтгэл …

  • 3 July

    Арьс хөхөрсөн үед ямар арга хэмжээ авах вэ

    Зөвлөгөө №1 Зөвлөгөө №2 Хөхөрсөн хэсэгтээ хүйтэн жин тавих. Хүйтэн жин хөхөрсөн хэсэг хавдахаас сэргийлнэ. Зөвлөгөө №3 Арьсанд таарсан гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрэглэх. Зөвлөгөө №4 Гоо сайхны салонаар үйлчлүүлэх хэрэгтэй. Зөвлөгөө №5 Лимоноор арч. 1-2 минут хөхөрсөн хэсгээ лимоноор арчаад 10 минутын дараа нь цэвэр усаар угаа. 2-4 өдрийн дараа хөхөрөлт багасах болно. Зөвлөгөө №6 C, E витамин ихээр агуулагдсан …

  • 3 July

    Түвд нэрийнхээ утга учрыг мэдмээр байна уу

    Нэр бол хүний амьдралын утга учирыг тодорхойлдог зүйлийн нэг. Нэгэн насныхаа турш тэр нэрээрээ л дуудуулж амьдрах тохиолтой. Тиймээс хүн бүр нэрээ хичээж амьдрах нь зүй ёс. О.Дашбалбар аганы хэлсэнээр “Надаас нэр, хувцасыг нь авчихвал Би хэн юм бэ?!” гэдэгчлэн… Мэдээж аав, ээж маань бидний нэрийг өгөхдөө ямар нэгэн утга учир, билэг ерөөл бодсон л байгаа. Тэгэхээр хүн өөрийгөө мэдье …

  • 3 July

    БНСУ-д визгүй нэвтрэх боломж

    Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол энэ жилийн шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд мөн визгүй нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ тухайн иргэн БНСУ-д 30 хоногийн хугацаанд визгүй нэвтэрч болох юм байна. Өмнө нь Европын найман орноос Солонгосын онгоцоор дамжин ирж байгаа иргэдийг визгүй нэвтрүүлдэг байсан. Найман орны тоог 30 болгон нэмэгдүүлжээ. Үүнд: Грек, …

  • 3 July

    Голд живж байсан хүүхдийг аварчээ

    Иргэдийг Туул голын усанд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүл ажиллаж буй. Завьт эргүүлийн бүлэг энэ сарын 01-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити хорооллын харалдаа туул голд хүүхэд усанд живж байхтай таарчээ. Аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг уснаас гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна. Биеийн …

  • 3 July

    Мүн Жэ Ин Чусоны үеийн эзэн хааны хоёр тамгыг эх орондоо эргүүлэн авчирчээ

    АНУ-д ажлын айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын хойгийн дайны үед хулгайлагдсан Чусоны үеийн эзэн хааны хоёр тамгыг эх орондоо эргүүлэн авчирчээ. 16-17 дугаар зууны үед хэрэглэж байсан эдгээр тамга нь 1950-1953 оны Солонгосын хойгийн дайны жилүүдэд хулгайлагдаж, сүүлийн хэдэн жилийн турш БНСУ-ын Засгийн газар эх оронд нь эргүүлэн авчрах яриа хэлэлцээрийг хийж иржээ. Харин тус улсын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин …

  • 3 July

    Удахгүй нээгдэх соёл, амралтын “ZAISAN HILL” цогцолборын онцлох ЗУРГААН үйлчилгээ

    – Соёл, амралтын “Zaisan Hill” цогцолбор тун удахгүй ашиглалтад орох гэж байна – Улаанбаатарчууд гэлтгүй хөдөө орон нутгаас хотын төвийг зорин ирэх, цаашлаад дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж буй жуулчид, зочдын сонирхон очиж, Улаанбаатар хоттой танилцдаг нэгэн газар бол Зайсан толгой. Сүүлийн хэдэн жилийн турш Зайсан толгойн энгэрт нэгэн томоохон байгууламж баригдаж байгааг бид ажиглаж, ямар барилга баригдах гэж буйг сонирхон, …

  • 3 July

    1985 оны Москвагийн амьдрал гэрэл зурагт

    Александрийн  цэцэрлэгт хүрээлэн Лениний бунхан Аравдугаар сар хувьсгалын өдөр Ялалтын парад Түүхийн музейн засвар Улсын их дэлгүүр Москвагийн гудамж Дарсний дэлгүүрийн үүдэнд дарс авахаар оочирлож буй хүмүүс  Каннон гудамж Зочид буудлын ресторан Арбат гудамж ТВ борлуулалт

  • 3 July

    Танилц:Долдугаар сарын өрнийн зурхай

    ХОНЬ – АЛТАН ДУНДЖИЙГ ОЛООРОЙ Ерөнхий хандлага: Зуны дунд сард олон азтай учрал тохионо. Таны хувьд юу хамгаас чухал вэ гэдгийг сонгох шаардлага тулгарна. Өөрөөр хэлбэл, адал явдлаар дүүрэн хувийн амьдрал уу, эсвэл ажил албан тушаалын өсөлт үү гэдгээс сонгох хэрэг гарна. Шийдвэр гаргахын өмнө сайтар бодохыг зөвлөе. Ажил төрлөө чухалчилбал ар гэр тань хаягдаж болзошгүй тул алтан дунджийг олох хэрэгтэй. …

  • 3 July

    Нумын ордныхонд ер бусын шинэ ирээдүй боломж нээгдэнэ

     ХОНЬ (3/21-4/19) Үйл явцыг эерэг тал руу чиглүүл. Энэ өдөр хийж гүйцэтгэсэн ажил хэрэг танд өөртөө итгэх итгэлийг нь эргүүлэн авч ирнэ. Гол нь амьдралд бүү гомд. Өөдрөг сэтгэлтэй бай. Ингэснээр аз тантай удаан хамт байх болно. ҮХЭР (4/20-5/20) Та өнөөдөр багагүй орлого олно. Гэхдээ та хамтрагчаа сайн ажиглах хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ маш дотны харьцаатай байна. Хүүхдээ өөрөөсөө бүү түлх холдуул. …

  • 3 July

    Автобусны ягаан суудал ямар учиртайг мэдсэн үү?

    “Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ нь нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээгч, шинэлэг санаатай, идэвхитэй, урам зоригтой энтрепренёр болон ажил эрхлэгч ээжүүдийн бизнес санаагаа хөгжүүлэх, амжилтаа ахиулах, нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэхэд туслахад чиглэсэн харилцан суралцах, хэлхээ холбоо тогтоох, өөрийгөө чадавхижуулах нэгдсэн боломж бий болгох үндсэн зорилготой. “Монголын Энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ МАМААПП санаачлан НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газрын дэмжлэгтэйгээр …

  • 3 July

    “Найрамдал” зусланд 50 гаруй орны 6000 гаруй хүүхэд цуглана

    Энэ сарын 27-ноос наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд дөрвөн жилд нэг удаа зохиогддог Ази-Номхон далайн орнуудын Жембори болох гэж байна. Манай улс 2012 онд Бангладеш хотод болсон 30 дугаар Жемборийн үеэр уг үйл ажиллагааг зохион байгуулах эрх авчээ. Өсвөрийн хүүхэд, залуучуудын майхант зуслан буюу жембори нь олон улсын скаут хүүхдүүдийг нэг дор цуглуулдаг томоохон арга хэмжээ юм. …

  • 3 July

    Поп улстөрчдөөс болж улс орон уруудна уу гэхээс урагшилдаггүй

    Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Энэхүү урьдчилсан дүнг олон улсын санхүүгийн байгууллагууд хэрхэн мэдээлж байна вэ? Ямартай ч Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг популист хэмээн тодотгож, түүнийг дийлэнх олонхийн санал авсан тухай мэдээлсээр байна. Х.Баттулга сонгуулийн мөрийн хөтөлбөр болон сурталчилгааны явцад “ОУВС хэрэггүй, Оюутолгой, Тавантолгой зэрэг ашигт малтмалын орд газруудаа төр бүрэн мэдэлдээ авна” гэж …

  • 3 July

    Д.Хүрэлбаатар: Олон сая доллар шамшигдуулсан эрүүгийн шинжтэй хэргүүдийн араас бид ажиллана. Айж ичихгүй араас нь явах болно.

    Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан хүний нэг Монгол улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар байлаа. Учир нь УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг нээлттэй авч хэлэлцсэн юм. Энэ үеэр чуулганы танхимд нэлээд халуун шүүмжлэлүүд өрнөснийг манай уншигчид үзсэн бизээ. Ингээд түүний хэвлэлд өгч буй анхны ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.  …