БНСУ-д визгүй нэвтрэх боломж

Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол энэ жилийн шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд мөн визгүй нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ тухайн иргэн БНСУ-д 30 хоногийн хугацаанд визгүй нэвтэрч болох юм байна.

Өмнө нь Европын найман орноос Солонгосын онгоцоор дамжин ирж байгаа иргэдийг визгүй нэвтрүүлдэг байсан. Найман орны тоог 30 болгон нэмэгдүүлжээ. Үүнд: Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцари, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финлянд, Унгар улс багтаж байна.  Эдгээр 30 орны аль нэгний визтэй Монгол иргэн БНСУ-д 30 хоног амьдарч болох аж.

БНСУ-д визгүй нэвтрэх иргэд нь:

Хилээр орсон өдрөөс урагш 3 жилийн дотор хил дээрээс буцаагдсан, хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан тэмдэглэлгүй байх

30 хоногийн дотор хилээр гарах нислэгийн тийзтэй бөгөөд тухайн 3-дагч улсад хууль бусаар оршин суусан зэрэг зөрчилгүй байх

Онгоц сольж суух юмуу дайран өнгөрөхдөө тухайн 3-дагч улсдаа 3 хоногоос доош хугацаагаар оршин суусан байх

Гуравдагч улсаар дамжин орж ирж байгаа Монгол иргэдийг Солонгос улс руу визгүй нэвтрэх ажлыг цаашид илүү өргөжүүлнэ гэдгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Консулын газрын дарга И Жэ Ю хэллээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …