Yearly Archives: 2017

December, 2017

  • 20 December

    Д.Баярхүүтэй:Ардчилал Монголд асар их дэвшил авчирсан 

    НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1950 оны арванхоёрдугаар сарын 4-нд тогтоол баталж, жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн өдрийг (Human Rights Day) албан ёсоор тэмдэглэж байхаар болсон. Мөн 1989 оны тэр өдөр Монголын ардчилсан хувьсгалын эхний цуглаан тохиож, МоАХ байгуулагдсан. Ийм хоёр түүхэн үйл явдлыг монголчууд 28 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Эдгээр үйл явдалтай холбогдуулан судлаач-эрдэмтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт …

  • 20 December

    У.Хүрэлсүх: Түүхий нүүрсний хэрэглээ 2019 он гэхэд 10 хувиар буурна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.12.19/ Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороон дахь Хилийн дугаар анги болон ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг шалгаж, тус дүүргийн Бага нарангийн оршин суугч иргэн …

  • 20 December

    АНУ-ын академиудад тэтгэлэгээр суралцах сонсогч нэр дэвшүүлэх боломжтой орнуудын нэгээр Монгол Улсыг сонгожээ

    АНУ-ын Зэвсэгт хүчний академи, АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, мөн анх удаагаа АНУ-ын Агаарын хүчний академид 2018-2022 онд тэтгэлэгээр суралцах сонсогч нэр дэвшүүлэх боломжтой орнуудын нэгээр АНУ-ын Төрийн департамент болон АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсыг сонголоо.

  • 20 December

    Матрын орд:Бусадтай нээлттэй байх нь сэтгэл ханамжтай нөхцөл байдлыг авч ирнэ

    ХОНЬ (3/21-4/19) Хамтрагчтайгаа сээтгэнэх нь урьдчилж хэлэхийн аргагүй үр дүнд хүргэнэ. Шинэ танил тань таны толгойг агшин зуур эргүүлж магадгүй. Гэвч танд сээтэгнэл биш жинхэнэ хайр дурлал хэрэгтэй. Зүрх сэтгэлээ нээхэд бүү яар. Учир нь таныг ойлгодог, хүнд хэцүү үед таныг дэмжих чадвартай хүн л таны хажууд байх ёстой. Хайрын шинэ роман эхлүүлэхэд тохиромжгүй үе. ҮХЭР (4/20-5/20) Хэтэрхий өөдрөг чиг …

  • 20 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 2. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 20 December

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2017 оны 12 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, …

  • 19 December

    Уул, овоо тахих ёсыг соёлын биет бус өвөөр бүртгэлээ

    ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын 12 дугаар чуулган БНСУ-ын Чэжү арал дээр боллоо. Тус чуулганы үеэр Монгол Улсаас яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн “Уул овоо тахих монгол зан үйл” өвийг хэлэлцээд жагсаалтад бүртгэх шийдвэр гаргав. Ингэснээр манай улс Дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад 14 дэх өвөө амжилттай бүртгүүлж …

  • 19 December

    Б.Жаргалсайхан: Би өвлийн өвгөний ажлыг насан эцэслэтлээ хийнэ гэж өөртөө амласан

    Ард түмэндээ “Хасар” Жагаа гэж хүндлэгдсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. Тэрээр Г.Гомбосүрэн гуайн халааг авч, өвлийн өвөө болоод удаж байгаа билээ. –Өглөөний мэнд, өвлийн өвөө. Шинэ жилийн уур амьсгал ороод ажил ихтэй байгаа ч гэсэн бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. -Та бүхэнд ч бас баярлаж байна. Өвлийн өвгөн хэмээх хүндтэй, эрхэм ажлыг …

  • 19 December

    Огцом хүйтэрнэ гэдэг ташаа мэдээлэл болохыг мэдэгдэв

    Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт орчинд 12 дугаар сард огцом хүйтэрнэ гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас залруулсан байна. Ус цаг уурын байгууллагын мэдээлснээр 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд …

  • 19 December

    Ариунаа Сури Торгоны Замын шилдэг дизайнер боллоо

    Саяхан загвар зохион бүтээгч Ариунаа Сури “GOLDEN LEI AWARD”-ын эзэн болж “Silk Road International Fashion Week”-ийн шилдэг дизайнераар өргөмжлөгджээ. Тэрээр химийн хорны найрлагатай хоол хүнс , хувцас хэрэглэснээс хүмүүс хордох болсон өнөө цагт байгалийн гаралтай түүхий эд, боловсруулалтыг ашигласан жинхэнэ инновацийн бүтээлийг “SilkRoadFashionWeek”-ийн тайзнаа амилуулсан. AriunaaSuri Brand Хятад даяарх загварын салбарын акулууд төдийгүй олон улсын загвар зохион бүтээгчид, аж үйлдвэрийн …

  • 19 December

    2017 оны Нийслэлийн шилдэг авьяаслаг хүүхэд тодорлоо

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2017 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн 5 номинациар шалгаруулжээ. Энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 398 хүүхэд өрсөлдсөнөөс 44 хүүхэд нийслэлийн хэмжээнд шалгарч …

  • 19 December

    Япон улс руу явах виз мэдүүлэгчдийн анхааралд

    Монгол дахь Япон улсын Элчин сайдын яам нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг дуустал амрах юм байна. Иймд виз мэдүүлэгчдэд дараах зүйлийг анхааруулсан байна. Энэ оны визийн мэдүүлгийг 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүлээн авах ба 12 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зөвхөн визийн хариуг буцаан олгоно. Иймд та …

  • 19 December

    Өвлийн өвгөн аав хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барьжээ

    Цал буурал өвгөн аав нь цас мөсний их орноос цан хүүрэг татуулан, үүлтэй тэнгэрээс доогуур үзүүртэй модноос дээгүүр, цалин цагаан морио унаад, цасан охидоо дагуулан бүжсээр, Цадиг түүхийн алтан өлгий болсон, Амжилт бүтээлийн эзэд, Алдар гавьяаны ирээдүй Хүүхэд багачууд та нартайгаа уулзахад урамтай байна, баяртай байна… хэмээн мэндчилсээр өвлийн өвгөн аав орж ирэх нь хүүхдүүд төдийгүй томчуудын сэтгэлийг сэргээж, шинэ …

  • 19 December

    Гашуунсухайтын нүүрс тээврийн автомашины цуваа 49 км болжээ

    -ЗТХЯ болон АТҮТ-өөс байгуулагдсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллажээ- Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвийнхөн хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд нүүрс тээвэрлэсэн автомашины цуваа өнөөдрийн байдлаар 49 км болж буурсан байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Зам, тээврийн хөгжлийн яам болон тус үйлдвэрийн газраас томилогдсон ажлын хэсэг Гашуунсухайт боомтод …

  • 19 December

    С.Батболд:Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын санаачлагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга, дүүргийн Засаг даргын Эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан орлогч нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцов. Өнөөдрийн уулзалтаар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр …