Yearly Archives: 2017

December, 2017

  • 21 December

    Монгол иргэд Аргентин улс руу 90 хоног визгүй зорчино

    Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улсын дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боллоо. Манай улс Аргентин улстай 1971.09.07-нд дипломат харилцаа тогтоожээ.Мөн Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.Одоогоор Монгол Улс 186 улстай дипломат …

  • 21 December

    13 үйлдэлтэй бүлэг дээрэмчдийг илрүүлжээ

    Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай илрүүлэх зорилгоор “Сонор” арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Уг арга хэмжээний хүрээнд 13 удаагийн дээрмийн үйлдэл бүхий бүлэг этгээдийн илрүүлжээ. Тодруулбал сарын 18-ны өдөр “Теди” худалдааны төв орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Т-гийн гар утас болон бэлэн мөнгийг бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ. …

  • 21 December

    Макаод ял эдэлж буй Монгол иргэд эх орондоо шилжин ирэх боломжтой болжээ

    “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конг, Макаод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн Нарийн бичгийн дарга, хатагтай Чань Хойфань нар БНХАУ-ын ЗЗОБ Макаод энэ сарын 15-ны өдөр гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Макаод ял эдэлж буй Монгол иргэд …

  • 21 December

    Фото:Сэлбэ голын орчимд мөсөн хотхон сүндэрлэлээ

    Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн хотхон сүндэрлэлээ. Олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг 20 ширхэг мөсөн баримал, үйлчилгээний байр, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гэрлэн чимэглэл, 70х24, 30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбайтай мөсөн хотхон өчигдөр орой албан ёсоор нээлтээ хийлээ. Өвлийн улиралд …

  • 21 December

    “Эхнэрийн урхи”-ийн Жон Ай Ри орон гэргүй хүмүүст гэр хандивлажээ

    “Эхнэрийн урхи” киноны Үнжэгийн ээжийн дүрээр Монголчууд бидний танил болсон Солонгосын жүжигчин Жон Ай Ри Монголд хоёр дахь удаагаа ирж хандивын ажил хийжээ. Тэрбээр Монголд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын шугамаар хүрэлцэн ирсэн бөгөөд орон гэргүй хүмүүст гэр авч өгч, жингийн алдагдалтай хүүхдүүдийн боловсролд зориулан мөнгө хандивласан байна.

  • 21 December

    “Бөртэ Чоно 2017” шилдгийн шилдгээр Д.Сумъяа тодорлоо

    Бөртэ Чоно-2017″ Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэ жил шилдэг эрэгтэй гурав , эмэгтэй гурван тамирчин шалгарсан бөгөөд Шилдэгийн шилдэг тамирчинаар нэг л тамирчин шалгарлаа. Өнгөрсөн жил “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медаль Д.Сумъяа, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай нар шилдгээр тодорсон билээ. 15 дахь жилтэйгээ золгож буй “Бөртэ Чоно-2017” ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, …

  • 21 December

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон Олон нууруудын хөндийгөөр …

  • 21 December

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Орлогоосоо зарлага давна. Залхаж болохгүй. Зөв аргаар зохицуул. Санхүүгийн тооцоогоо дахин нягтал. Жижиг гэж бодохгүй бүгдийг дахин шалга. Гэр бүлд зарлага ихээхэн шаардагдана. ҮХЭР (4/20-5/20) Сэтгэлийн сайн бэлтгэлтэй байхын тулд чадах бүхнээ хийгээрэй. Үдээс хойш таны нөлөөний хүрээг тэлэхүйц шинэ холбоо харилцаа тогтоно. Олонтойгоо бужигнах дуртай хүмүүс өөрсдийг нь илүү өдөөж өгөх найз нөхөд хамаатнуудаа эрж хай. Ямарч …

  • 21 December

    Үс засуулахад эд мал баялаг төгөлдөр болно

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 3. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, долоон улаан мэнгэтэй, хар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, …

  • 20 December

    Ираны Туркмен ястнуудын амьдрал /фото/

    Ираны Туркменчүүд Туркменистан Улсаас гадна үлдсэн Туркменчүүдийн хамгийн том бүлэг юм. Оросын эзэнт гүрний газар нутгаа тэлэх гэж баруун өмнө зүгт хийсэн аян дайн болон үүний эсрэг зогссон Британичууд, Иранчууд, Паштунчуудын үр дүнд 1885 онд Туркменчүүд ийнхүү олон хуваагдсан аж. Өдгөө 10-аад оронд хуваагдан амьдарч буй Туркменчүүдийн төв нь Туркменистан Улс бөгөөд хилээр хязгаарлагдан амьдарч буй Туркменчүүдээс хамгийн хаалттай нь …

  • 20 December

    Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

    Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ. Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар …

  • 20 December

    Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь аймгийн зарим сумд хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Мал, амьтны гоц халдварт өвчний талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Мал, амьтны гоц халдварт өвчнүүдээс шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан өвчнүүд 2017 онд бүртгэгдсэн. Шүлхий: 2017 оны 01 сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэнээс хойш Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгийн нийт 41 сум, нийслэлийн нэг дүүрэгт шүлхий өвчин оношлогдож нийт 830 – аад …

  • 20 December

    Улсын сургууль, цэцэрлэгийн багш нарт үр дүнгийн урамшил олгох журмыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа. Журмыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх бөгөөд урамшлыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм.    

  • 20 December

    Ж.Батзандан: Б.Хурц Д.Энхбат агсны гэр бүлээс албан ёсоор уучлал гуйх ёстой

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Уг сонсголоос гарсан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж буй талаараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Б.Хурцын бүлэглэлийн нэрийг он гаргаад зарлана гэдгээ мэдэгдэв. Энэ тухайгаа Ж.Батзандан “Б.Хурц гэх этгээдийг тойрсон мафийн бүлэглэлийн нэрсийг зарлана. Б.Хурцын төлөөлөл болж прокурорт ажилладаг таван хүн байна. Түүний төлөөлөл болж хүн хэлмэгдүүлдэг дөрвөн …

  • 20 December

    Хятадын Дон угсаатны бүлгийнхэн ургацын баяраа тэмдэглэжээ

    Өнгөрсөн даваа гаригт Хятадын баруун урд зүгийн Гуизоу аймгийн Дон угсаатны бүлгийнхэн ургацын баяраа хийжээ. Угсаатны бүлгийнхэн гэр бүлээрээ цуглан үндэсний хоолоо идэн, тосгоны айл өрхүүд ургац хураахад дахин цуглах боломж олгосонд талархал илэрхийлэн, сайн сайхны төлөө мөргөх агаад баярын гол утга учир болсон еэвэн(月餅-moon cakes-саран боов гэсэн утгатай)-гүйгээр энэхүү баярыг төсөөлөх аргагүй ажээ. Энэ үеэр тэд парад хийн, дуу …