Бөртэ Чоно-2017″ Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэ жил шилдэг эрэгтэй гурав , эмэгтэй гурван тамирчин шалгарсан бөгөөд Шилдэгийн шилдэг тамирчинаар нэг л тамирчин шалгарлаа.
Өнгөрсөн жил “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медаль Д.Сумъяа, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай нар шилдгээр тодорсон билээ.
15 дахь жилтэйгээ золгож буй “Бөртэ Чоно-2017” ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулсан юм. Харин шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид тодруулдаг уламжлалтай билээ.
Оны шилдэг олимпийн ТАНХИМ: Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургууль
Шилдэг олимпийн зөвлөл: Архангай аймгийн олимпийн зөвлөл
Шилдэг клуб: “Хасу Мега старс”
Шилдэг шүүгч: Лхагвасүрэнгийн Одгэрэл /Хүндийн өргөлт/
Оны шилдэг олимпийн зүтгэлтэн Ч.Зоригтбаатар
Оны шилдэг спортын эмч, эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхбаяр
Шилдэг спортын холбоо: Монголын Жүдо бөхийн холбоо
Шилдэг спортын холбоо: Монголын Чөлөөт бөхийн холбоо
Шилдэг спортын холбоо: Монголын Шатрын холбоо
Шилдэг спортын холбоо: Монголын Бүжгийн спортын холбоо
Спортын холбооны шилдэг ерөнхийлөгч: Монголын Хоккейн холбооны ерөнхийлөгч Даваасамбуу
Спортын холбооны шилдэг ерөнхий Нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ /Жюү Жюцүгийн холбоо/
Шилдэг баг: 3*3 Сагсан бөмбөгийн шигшээ баг
Шилдэг залуу тамирчин: Н.Насанбуян /чөлөөт бөх/
Шилдэг дасгалжуулагч: Жүдо бөхийн Ахлах дасгалжуулагч О.Балжинням
Шилдэг дасгалжуулагч: Ц.Хосбаяр /Хүндийн өргөлт/
Шилдэг дасгалжуулагч: Ц.Хосбаяр /Чөлөөт бөх/
Шилдгийн шилдэг дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од /Жүдо/
Шилдэг эмэгтэй тамирчин. М.Анхцэцэг /Хүндийн өргөлт/
Шилдэг эмэгтэй тамирчин. П.Орхон /Чөлөөт бөх/
Шилдэгийн шилдэг эмэгтэй тамирчин. Д.Сумъяа /Жүдо/
Шилдэг эрэгтэй тамирчин: Г.Одбаяр жүдо
Шилдэг эрэгтэй тамирчин: Н.Түвшинбаяр жүдо
Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин: Д.Отгондалай /Бокс/ эрэгтэй тамирчин: Д.Отгондалай /Бокс/
Шилдгийн шилдэг тамирчин: Д.Сумъяа