Yearly Archives: 2017

December, 2017

  • 21 December

    Дэлхий сүйрснээс хойш таван жилийн дараа …

    Маяачуудын он тоолол 2012 оны 12 дугаар сарын 21 өдөр дуусч, манай дэлхий сүйрэх ёстой байв. Галав юүлж, ан цав гарч, байшин барилга нурж, тог цахилгаангүй болж, хүнс, усны дутагдалд орно гэж төсөөлж байлаа. Холливүүдийн зөгнөлт кинонууд энэ өдөр биеллээ олж, АНУ л айхтар том хөлөг онгоцоор дэлхийн баячуудыг сар руу, ангараг руу  зөөнө гэж төсөөлж байв. Монголчууд тэнгэр заяатай …

  • 21 December

    Facebook зурагнаас хүнийг таньж, эзэнд нь мэдээлдэг шинэ системтэй боллоо

    Өчигдөр Facebook компани хүний нүүр царайг таних шинэ технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр хаа нэгтээ таны фото зураг ашиглагдаж байгааг мэдэх боломжтой болж байгаа аж. Үүний тусламжтай зураг нь “tag”-лагдаагүй байсан ч хаа нэгтээ орсон байгааг мэдэх боломжтой.  Ингэснээр хэрэглэгчийн өмнөөс хуурамч хуудас үүсгэх зэрэг асуудлыг шийдвэрлэх гэнэ. Хэрэглэгч энэ үйлчилгээг авсан ч on, off тохируулгаар хаах боломжтой. Тус технологийг өчигдрөөс эхлэн …

  • 21 December

    Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

    23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт зориулан чимэглэжээ. Тэрээр өнгөрсөн мягмар гаригт найз бүсгүй, дуучин Селена Гомезын гэрээс машинтайгаа хөдөлж сүмийн оройны үйл ажиллагаа руу явах замдаа Лос-Анжелесынхны нүдийг хужирлажээ. Түүний 123,000 ам.долларын үнэтэй машинаас цасан ширхэг, гацуур мод, Санта өвөө, цагаан баавгай болон чимэглэлүүдийг харж болно.         …

  • 21 December

    Үхрийг ганцхан цохилтоор унагадаг эр

    Ийм нэг хүн байхад идшээ бэлтгэх гэж айлаас сүх гуйх шаардлага юу байна вэ.

  • 21 December

    Дэлхийн хамгийн том бадар өргөх ёслол болжээ

    Өнгөрсөн баасан гаригт Тайландын Батум Тани аймагт байх Даммакаяа хийдэд лам нарт бадар өргөх хамгийн том хэмжээний ёслол болжээ. Сүсэгтэн олон өглөө эрт 50,000 орчим ламд бадар өргөж буян хийсэн ажээ. Уг ёслолд өөр аймгуудын хийдүүдийн лам нар ирж оролцсон. Даммакаяа хийд рүү Бангкок хотоос хойш 49 км явж очдог. Сүсэгтнүүд Бурхан багшийн ариуслыг бэлгэдэж цагаан өнгийн хувцас өмссөн байна. …

  • 21 December

    О.Баасанхүү:Бусдын биеийг үнэлүүлэх, орон байраар хангах тохиолдлуудыг гэмт хэрэг гэж тооцохоо больсон байна

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржид албан шаардлага хүргүүллээ. Тус албан бичигт “Сүүлийн үед Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудтай холбоотойгоор иргэдээс өргөдөл, гомдол их ирж байна. Энэхүү гомдлуудыг судалж үзэхэд дараах агуулгатай байна. Хүчингийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлыг Эрүүгийн хуульд хөнгөрүүлсэн заалттайгаар баталсан. Тухайлбал бусдын биеийг үнэлүүлэх, орон байр эд материалаар хангах тохиолдлуудыг өмнөх Эрүүгийн …

  • 21 December

    Сүмогийн холбоо Хакухо, Какүрюү нарт шийтгэл оноолоо

    Ёкозуна Харумафүжи залуу бөхөд гэмтэл учруулсан асуудлаас болж зодог тайлах шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдөр түүний дэвжээний багш Исегахама Японы Сүмогийн холбооны захирлуудын зөвлөлийн гишүүнийн албаа хүлээлгэн өгсөн байна. Мөн зодооныг зогсоох арга хэмжээ аваагүй хэмээн хоёр Их аварга Хакухо, Какүрюү нарын цалинг хасах шийдвэр Сүмогийн холбоо гаргасан байна. Холбооны хурал өчигдөр үдээс хойш болсон бөгөөд Хакухо 12 дугаар сарын цалингийн 50 …

  • 21 December

    “Дулаан орчин хэрэглэгчийн ая тух” сэдэвт хэрэглэгчийн сарын аян эхэллээ

    Өвлийн жавар ид тачигнаж, ес эхэлсэн энэ өдрүүдэд Эрчим хүчний зохицуулах хорооноос “Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт хэрэглэгчийн сарын аяныг эхлүүлээд байна. Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9.1.6, 35.1-д заасны дагуу өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэж талуудын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах …

  • 21 December

    The VOICE оf Mongolia шоу ирэх сараас эхэлнэ үзэгчдийн хүртээл болно

    “Монгол HD” телевизийн уран бүтээлчид дэлхийн шилдэг нэвтрүүлгийн нэг “The Voice” шоуг албан ёсны эрхтэйгээр эх орондоо анх удаа зохион байгуулахаар болсон. Тэгвэл “The Voice of Mongolia” шоуны эхний дугаар ирэх сарын 22-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ. Голланд улсаас гаралтай “The Voice” шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байгаа аж. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, …

  • 21 December

    Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргыг огцруулжээ

    Саяхан хуралдсан Архангай аймгийн Өгийнуур сумын Иргэдийн төлөөлөгчидийн хурлаар тус сумын Засаг дарга Л.Алтангэрэлийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцээд, ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, төрийн ажлын менежментийг зөв удирдан зохион байгуулж чадаагүй зэрэг үндэслэлээр, сумын Иргэдийн төлөөлөгчидийн олонхийн саналаар огцруулсан байна. 2015 онд Зах зээл ба Бэлчээрийн менежментийн төслийн хүрээнд 79,0 сая төгрөгөөр баригдсан өвс тэжээлийн агуулахыг /өвсний фонд/ сумын төвөөс …

  • 21 December

    Г.Номуундарийн хэрэгт “Алтан жолоо” группийн захирлын хүү хамааралгүй гэдгээ илэрхийлэв

    Эмэгтэйчүүдийн эсрэг ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийлэлийн эсрэг #MeToo хөдөлгөөн нь арван жилийн өмнөөс Америкт эхэлсэн ч, өнгөрсөн 10-р сарын эхээр холливуудын алдартай жүжигчин Эшли Жадд нь Мирамакс, Вайнштэйн кино компанийг үүсгэн байгуулагч Харви Вайнштэйнийг, түүнд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлдэг байсныг илчлэх хүртэл төдий л олны анхаарлыг төвд байсангүй. Жүжигчин Эшли Жаддын илчлэлтийн араас бусад алдартай жүжигчид …

  • 21 December

    “Соробан сампин” олон улсын тэмцээнд оролцсон сурагчид хүрэл медаль хүртжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дэлхийн 46 орны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 22 дахь удаагийн тэмцээнд “Монголын ТОЯА” Хүүхэд хөгжлийн академиас амжилттай оролцоод ирсэн сурагчдыг хүлээн авч уулзлаа. Тэмцээнд 10 аймаг, нийслэлийн 9 дүүргийн сурагчид оролцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийн өмнөөс тэмцээнд амжилттай …

  • 21 December

    Ховдыг ногоон хөгжлийн загвар, Чойбалсанг аж үйлдвэрийн парк бүхий хот болгоно

    Ховд, Чойбалсан, Багануур хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ховд хот баруун бүсийн олон ястны уламжлал, урлаг, соёлын өвийг хадгалан хөгжүүлж, бүсийн боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, олон улсын аялал жуулчлал, эх газрын боомт, тээвэр ложистик, хангамж үйлдвэрлэлийн парк бүхий ногоон хөгжлийн загвар хот болох юм. Чойбалсан хотыг зүүн бүсийн аялал жуулчлал, гадаад худалдаа, тээвэр …

  • 21 December

    Европын Холбооны татварын ил тод байдлын стандартыг хангана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх”-ийн эсрэг байгууллагад элсэн орох тухай хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзлээ. “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний татварын хэлэлцээртэй холбогдох хэсгийг хэрэгжүүлэх тухай олон талт хэлэлцээр”, “Татварын удирдлагын чиглэлээр харилцан туслалцах тухай …

  • 21 December

    Хойд Солонгосын офицерыг цаазалжээ

    БНАСАУ өнгөрсөн есдүгээр сарын 15-нд харвасан “Хвасон-12” баллистик пуужинг хавар харваж турших байсан ч хонгил барих ажил удааширсны улмаас уг төлөвлөгөөг хойшлуулсан аж. Уг хонгилыг барих ажлыг удаашруулсан хэмээн уг ажлыг хариуцаж байсан цэргийн офицер цаазлагдсан тухай Японы “Асахи Шинбун” сонин мэдээлснийг “РИА Новости” уламжилжээ. Зүйд нийцэхгүй үйлдэл хийсэн гэсэн шалтгаанаар Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны ерөнхий захирал …