Өвлийн өвгөн аав хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барьжээ

Цал буурал өвгөн аав нь цас мөсний их орноос цан хүүрэг татуулан, үүлтэй тэнгэрээс доогуур үзүүртэй модноос дээгүүр, цалин цагаан морио унаад, цасан охидоо дагуулан бүжсээр, Цадиг түүхийн алтан өлгий болсон, Амжилт бүтээлийн эзэд, Алдар гавьяаны ирээдүй Хүүхэд багачууд та нартайгаа уулзахад урамтай байна, баяртай байна… хэмээн мэндчилсээр өвлийн өвгөн аав орж ирэх нь хүүхдүүд төдийгүй томчуудын сэтгэлийг сэргээж, шинэ жилийн утга учрыг мэдрүүлж өгдөг билээ.

Өнгөрсөн ням гаригт Германы нийслэл Берлин хотын Коллхофф цамхгаас өвлийн өвгөн аав олстой бууж хүүхдүүдэд бэлэг тараасан байна. Тэрээр хонхоо жингэнүүлэн ирсэн нь хүүхдүүдэд гэнэтийн бэлэг болсон юм.

 

 


Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …