Yearly Archives: 2017

September, 2017

  • 13 September

    М.Энхболдын эрх мэдлийн төлөөх “шунал” намаа хоёр ч удаа хагалан, бутаргаж чадлаа

    Намбарын Энхбаяр 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо тухайн үеийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярыг бус харин Хотын дарга байсан М.Энхболдыг намын даргаар тавьсан байдаг. Энэ үеэс л М.Энхболдын  эрх мэдлийн төлөөх хязгааргүй шунал хөдөлж эхэлсэн хэрэг. Гэвч мань хүний эрх мэдлийн төлөөх шуналд нам нь хоёр удаа өртөж, хагаран бутарсан нь харамсалтай. Эхнийх нь Н.Энхбаяр өөрийг нь тоолгүй …

  • 13 September

    Энэ сард цочир хүйтрэхгүй, ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна

    Өнөөдөр Улаабаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна. Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 14-нд …

  • 13 September

    Балдорж шагналтнаар Б. Энхмарт тодорлоо

    “Балдорж” сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол ес дэх удаагаа өчигдөр орой “Улаанбаатар” зочид буудалд боллоо. 2017 оны “Балдорж” шагналын эзнээр “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт тодорсон юм. “Балдорж” шагналын тэргүүн байрын эзний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай. Сэтгүүлч  Б.Энхмартын шагналыг уламжлал ёсоор   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв. “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Нулимстай …

  • 13 September

    Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо” өнөөдөр нээлтээ хийнэ

    Монголын нэрийг дэлхийд дансалж, Гиннесийн номонд бүртгүүлэх нэгэн бүтээл өнөөдөр нээлтээ хийж олны хүртээл болох гэж байна. Тодруулбал Монголын нууц товчоо, Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл юм. Бүтэн 2 жилийн хугацаанд Монголын баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр зүтгэлээр бүтээгдсэн тус бүтээлийг 21 аймаг, 9 дүүргээр аялуулж, үйлчид, …

  • 13 September

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх “104” төвтэй болно

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, НХХЯ болон “Юнител” групп хамтран Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 100.993 иргэн байдаг бөгөөд 23 хувь нь хараа болон сонсголын бэрхшээлтэй аж. Тиймээс тэдэнд зориулан дүрсээ харж ярилцах боломжтой тусгай аппликэйшн бүтээж байна. Жишээлбэл, …

  • 13 September

    “Учиртай гурван толгой” дуурийг хүүхэд багачуудад зориулан тоглоно

    Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар УДБЭТ-тай хамтран хүүхдүүдэд сонгодог урлагийн боловсрол олгох зорилгоор хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 5 удаагийн тоглолт зохион байгуулсан юм. Энэ удаа театрын хамт олон соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хүмүүнлэг монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор Үндэсний сонгодог бүтээл тоглоно. Энэ жил соёл урлагийн ажилтны баярыг 2017 оны есдүгээр сарын 9-16-ны …

  • 13 September

    С.Амарсайхан: Надад төрийн албаар амь зууж, төсвийн хөрөнгөөр бизнесээ хөгжүүлэх гэж уйлж дуулах шаардлага байхгүй

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэгт юу болоод байна вэ. Төлөөлөгчдийн нэг хэсэг ИТХ-ын ээлжит болон ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага тавьж, нөгөө хэсэг нь хуралдуулахгүй гэдийгээд байгаа бололтой харагдах юм? – Бид ажил хийе, асуудал шийдье л гэж байгаа юм. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цөм, улс орны хөгжил дэвшлийн толь нь болсон Нийслэлчүүдийн ажил, амьдрал, …

  • 13 September

    Израйлийн 5 уулчин Алтай Таван Богд ууланд төөрсөн талаарх мэдээлэл ОБЕГ-т ирээгүй гэв

    Израйлийн 5 уулчин Монгол Улсын баруун хилд орших Алтай Таван Богд ууланд аялж байгаад дөрөв хоног төөрсний  дараа холбоо барьсан тухай jerusalemonline.com сайт мэдээлжээ. Энэ мэдээллийн дагуу  ОБЕГ-аас тодруулахад “Одоогоор манайд мэдээлэл ирээгүй байна. Орон нутгийн онцгой байдлын газраас тодруул ” гэв. Ингээд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад Одоогоор манайд уулчид төөрсөн гэсэн дуудлага мэдээлэл ирээгүй байна” гэв. Алтай Таван Богд ууланд төөрсөн таван уулчид өчигдөр буюу …

  • 13 September

    Энэ үнэн үү, Богд минь

    Би кино найруулагчийн хүүхэд. Бага насны минь ихээхэн цаг хугацаа “Монголкино” үйлдвэрийн заал танхим, техникийн цех тасгуудад өнгөрсөн.  Тэглээ гээд “Монголкино”-ны талаар дуугүй суугаад байж түвдсэнгүй. Киног нь, киночдыг нь, алдар суут алтан үеийн жүжигчдийг нь  шүүмжлэх гэж байгаа юм биш. Тэр кинонуудыг гаргасаар байгаа ТВ-үүдийг шүүмжлэх гэсэн юм. HD гэж нэг программаар хуучин киног сэргээгээд шинэ болгочихож болдог юм …

  • 13 September

    Алдартнууд өсвөр насандаа ямар байсан бэ?

    Эмма Стоун Эмма Стоун нь 1988 оны арваннэгдүгээр сарын 6-нд Аризона мужийн Скоттсдейл хотод төрсөн. Америкийн жүжигчин, загвар өмсөгч эмэгтэй юм. Оскарын 89 дахь удаагийн кино наадмаас  жүжигчин Риан Гослингтой хамтран  тоглосон Ла Ла Ланд  киногоор Шилдэг эмэгтэй гол дүрийн эзнээр тодорч  Оскарын  эзэн болсон юм. Жастин Бибер Жастин Дрю Бибер 1994 оны гуравдугаар сарын 1-нд төрсөн  Канадын поп, R&B дуучин юм.2016 онд тэрбээр дэлхийн хөгжмийн салбар дах хамгийн гол шагнал болох Грэмми шагнал гардуулах …

  • 13 September

    “Хайлаар-2017” үзэсгэлэн худалдаанд Сонгинохайрхан дүүрэг амжилттай оролцлоо

    13 дах удаагийн “Хайлаар-2017” Хятад-Орос-Монгол 3 улсын эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдаанд Сонгинохайрхан дүүргийн 14 аж ахуйн нэгж амжилттай оролцлоо. Хоёр дүүргийн хамтын ажиллагаа 2012 оноос эхэлсэн бөгөөд дүүргийн төлөөлөл жил бүрийн үзэсгэлэн худалдаанд оролцож ирсэн юм. Энэ удаагийн эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдааны үеэр хоёр дүүргийн цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлж шинэ шатанд хүргэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын …

  • 13 September

    Мөсөөр арьсаа сайхан болгох 10 арга

    Мөс нь таны нүүрийг гэрэлтсэн сайхан болгох болно. Хэрвээ та итгэхгүй байгаа бол хэрэглэж үзсэний дараа үр дүнг нь мэдрэх болно. Одоо та бүхэндээ мөсөөр бэлтгэж болох гайхалтай зөвлөгөөнүүдийг хүргэе. Мөсийг нүүрний арьсандаа хэрэглэснээр 1. Цусны эргэлтийг сайжруулна 2. Нүүрэн дээрх нүхжилтийг багасгадаг 3. Тослогийг тэнцвэржүүлж, арьсыг чангална 4. Батганаас болж үүссэн улайлтыг багасгаж, нүүрний хаван буулгадаг 5. Наранд түлэгдсэн …

  • 13 September

    Улаанбаатарт 24 хэм дулаан байна

    Энэ сарын 12,13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.2017 оны 09 дүгээр сарын 12-ны 20 цагаас 09 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Улаанбаатар хот :Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар :Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд …

  • 13 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр  аргын тооллын 9 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын 22, Гөрөөсөн толгой одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гаригийг …

  • 12 September

    Жек Ма попын хаан Майкл Жексоны дүрд хувирав

    Алибаба группын үүсгэн байгуулагч Жек Ма компанийнхаа 18 жилийн ойгоор попын хаан Майкл Жексоны бүжгийн хэсгээс сонирхуулсан байна. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт компанийнхаа ойн хүрээнд ажилчиддаа гэнэтийн бэлэг барьсан нь энэ байв. Жек Ма эхлээд алдарт Billy Jean дуунд дээр бүжсэнийхээ дараа “Black or White” дууны аянд ажилчидтайгаа хамт бүжиглэжээ. Энэ үзүүлбэрийг дэлхийн олон мянган хүн үзсэн ба Жек Магийн …