Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд говь талын нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч 15-нд баруун болон төвийн нутгаар, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Энэ сард цочир хүйтрэхгүй, ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар 11, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13, 17-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 11, 12-нд Алтай салбар уулсаар, 13, 14-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-18 градусын дулаантай байна.
Төвийн аймгийн нутгаар: 13, 14, 17-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 13-нд нутгийн баруун хэсгээр, 14, 15-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, Хэнтэйн уулсаар хур тунадас орно. Салхи 15, 16-нд зарим газраар 16-18м/с м/с хүрч ширүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 13-нд Арц Богдын өвөр хооолойгоор, 14, 15-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 20-25 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 9-14 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 14-19 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.