Есдүгээр сарын нэгний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр биш учраас тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөнө. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 0, 5-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна. Иргэдийн дунд Зөрчлийн тухай хуулиар дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон ч торгохгүй гэсэн ойлголт бий.Тэгвэл энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс тодруулахад …
Yearly Archives: 2017
September, 2017
-
1 September
М.Энхболд: Зорилгодоо хүрэхийн тулд хичээн суралцагтун
УИХ-ын дарга М.Энхболд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан, сурагчид аа, Ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, ажиллагсад аа, Хүндэт эцэг эхчүүд ээ, Та бүхэндээ 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт ерөөе. Монгол айл өрх бүрийн сайн сайхан, амар түвшин амьдрал, …
-
1 September
Цукаса Ёошида: Миний өрсөлдөгч Д.Сумьяа нөхцөл байдлыг овжин ашиглалаа
Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ДАШТ-ийн хүрэл медальт, Гавьяат тамирчин, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн аваргын медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргасан билээ. Харин Д.Сумьяад ялагдаж мөнгөн медаль хүртсэн японы тамирчин Цукаса Ёошида сэтгүүлчийн асуултад ийн хариулжээ. Тэрбээр “Миний эцэс төгсгөлгүй зорилго дэлхийн аварга болох. Гэхдээ чин үнэнийг …
-
1 September
ЕБС-ийн нэгдүгээр ангийн нэг бүлэгт дунджаар 40-43 хүүхэд суралцаж байна
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Үндэсний Статистикийн хорооноос гаргасан нийслэл дэх сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн сургуулийн зарим үзүүлэлтийг гаргажээ. Тухайлбал энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 2-5 насны 22.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бол нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт цэцэрлэгүүд 62.5 хувиар хүчин чадлаа давуулан хамруулжээ. Үүнээс гадна ЕБС-ийн нэгдүгээр ангийн нэг бүлэгт дунджаар 40-43 хүүхэд суралцаж шинээр …
-
1 September
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг батлуулах тухай асуудлыг хэлэлцсэнээс гадна Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Ирээдүйн хотууд хөтөлбөр”-ийн хот төлөвлөлт ба үйл ажиллагааны түншлэлийн тайлан, санал болгож буй төслийн танилцуулга хийгдсэн юм. Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл …
-
1 September
Трансжендер мисс Б.Солонго өөрийнхөө тухай баримт дэлгэлээ
Трансжендер мисс Б.Солонго 25-р суваг телевизээс зохион байгуулдаг 21000 мянга реалити шоунд орж үзэгчдийн талархлыг хүлээж чадсан оролцогчийн нэг юм. Трансжендер мисс Б.Солонго цахим хуудсандаа өөрийнхөө тухай сонирхолтой баримтыг дэлгэлээ. Нас:25 Өндөр: 178 Жин:58 Биеийн харьцаа: 98/58/90 -Монголын хамгийн анхны Олон Улсын трансжендер мисс -Монголд хоёрхон хүйсээ солиулсан хүний нэг -Бодсоноо биелүүлж зорьсондоо хүрдэг зантай -7-р ангиасаа Фм-д хөтлөгч хийж гоо сайхны лангуу ажиллуулж санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн -Япон улсаас суудлын машин оруулж ирдэг …
-
1 September
Сургууль, цэцэрлэгийн орчимд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ
Есдүгээр сарын нэгэн буюу өнөөдөр ЕБС, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. Нээлтийн үеэр нийслэл хотод байрлах төрийн болон төрийн бус эзэмшлийн их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Иймд жолооч …
-
1 September
ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж, Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авчирсан юм. Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жингийн D хэсэгт Энэтхэг, Финлянд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Францын бөх Кларис Агбеньенутай барилдаж, цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодоглохоор болсон билээ. …
-
1 September
Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулж Монгол Улсын нийт ард иргэд, сурагч, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ “Монгол Улсын нийт ард иргэд, хүүхэд залуучууд, багш, сурган хүмүүжүүлэгчид ээ! Эрдэм номдоо шамдан суралцах Есдүгээр сарын нэгний баярт өдрийн мэндчилгээ дэвшүүлье! Хичээлийн цүнхээ мөрөвчлөн эрдэм номын замдаа гарч, төрөлх сургуулийнхаа …
-
1 September
Өнөөдрөөс төв зам дээр зүүн эргэж болно
“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд 2017 оны есдүгээр сарын 1-ний …
-
1 September
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Энэ сарын 1-нд нутгийн баруун хагаст, 2-3-нд ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ. 2017 оны 08 дугаар сарын 31-ний 20 цагаас 09 дүгээр сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Улаанбаатар хот: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Үдээс хойш бороо орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 …
-
1 September
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Аргын тооллын 9 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын 11, Суулга одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба атаа жатхыг …
-
1 September
Хичээлийн шинэ жил эхэллээ
Хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1-н боллоо. Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил эхэлж байна. Хичээлийн жилийн эхний хичээлийг “Эх хэлээ дээдэлье” сэдвийн дор явагдана. Энэ өдөр улсын хэмжээнд 73 мянга 500 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа аж. Төрийн болон хувийн нийт 789 ерөнхий боловсролын сургуульд 575 мянга гаруй хүүхэд суралцана.Өнөө жил төсвийн хөрөнгөөр 17 сургууль, концессын …
August, 2017
-
31 August
Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болжээ
МАН-ын дуулиант “60 тэрбумын” бичлэгт холбогдсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон байна. Баттай эх сурвалжийн хэлснээр Ц.Сандуй НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын хороон даргын ажлаасаа зэрэг огцрох өргөдлөө өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлд гаргажээ.
-
31 August
АШУҮИС-ийн Амгалан дахь өргөтгөл ирэх онд ашиглалтад орно
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /Амгалан/-нд байрлалтай, 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор нь 208 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 174 тэрбум төгрөгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оноос барьж эхэлсэн.Цогцолбор ашиглалтад орсноор …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл