Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Есдүгээр сарын нэгний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр биш учраас тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөнө. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 0, 5-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна. Иргэдийн дунд Зөрчлийн тухай хуулиар дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон ч торгохгүй гэсэн ойлголт бий.Тэгвэл энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн,  цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс тодруулахад “Өмнө нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол 8000 төгрөгөөр торгож байсан. Харин долдугаар сарын 1-ээс мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн хэмээн 20 мянган төгрөгөөр торгож байна. Дугаарын хязгаарлалт үйлчилж буй бүсүүдэд тэмдэг тэмдэглэгээ бий” гэсэн юм

Өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оруулж байсан. Харин энэ амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …