Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм. Иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэв. Энэ чиглэлээр холбогдох төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас Барилга, хот байгуулалтын …
Yearly Archives: 2017
June, 2017
-
15 June
Сонгинохайрхан дүүрэг олон улсын хөтөлбөрт сургалт бүхий сургуультай болно
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 26-р хороонд ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслол боллоо. 26 дугаар хороонд 920 хүүхдийн, 25 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих юм байна. Дэлхийн боловсролыг эзэмшүүлэх олон улсын хөтөлбөрт сургалттай сургалт бүхий ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон …
-
15 June
Хүндэт донорууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчихоор боллоо
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар танилцуулахдаа “Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 190 Хүндэт донор бий. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бий болгох ажилд бодитой хувь нэмэр оруулж, бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа өгч, …
-
15 June
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна. Хорь гаруй жилийн өмнө батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлага бий болсон. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж …
-
15 June
Кореан Эйр компани Монголын албаныхныг лоббидож байна хэмээн шүүмжлүүлэв
Өмнөд Солонгос Улсын Шударга Худалдааны комисс /Fair Trade Commission/ улсынхаа нислэгийн компани буюу Кореан Эйр компанийг шүүмжилсэн мэдэгдэл хийжээ. Манайхаар бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай үйл ажиллагааны хувьд ижил гэж хэлж болохоор Өмнөд Солонгосын Шударга Худалдааны комиссоос Кореан Эйр компани Монголын албаныханд нөлөөлж байна гэж хэлжээ. Кореан Эйр компани нь Өмнөд Солонгос Улсын хамгийн том нислэгийн компани бөгөөд Монголын …
-
15 June
“Говь ХХК”-т гарсан гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна
Үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан 2 давхар төмөр бетон хана, тулгуур баганатай, тэнхлэгээрээ урт нь 198 м, өргөн нь 126 м, эргэн тойрондоо авралтын 9 гарцтай. 2017 оны 06 дугаар сарны 14-ний өдрийн 20 цаг 39 минутанд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Говь ХХК”-ний хашаанд үйлдвэрийн барилга шатаж байна …
-
15 June
Лондонд гарсан гал түймэрт 12 хүний амь үрэгджээ
Английн Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт байрлах 27 давхар “GrenFill” орон сууцны барилгад өчигдөр шөнө 01.00 цагийн орчимд гал гарсан билээ. Албаныхны мэдээлснээр галын улмаас 12 хүн амь үрэгдэж, 78 хүнийг галаас аварч эмнэлэгт хүргүүлсэн ч эмнэлэгт хүргэгдсэн 18 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Тус байранд өнгөрсөн жил 11.08 сая $ засвар хийж гадна талыг нь шинэчилсэн …
-
15 June
Ч.Насантогтох: Найман оролцогч наймуулаа давтагдашгүй дүр төрхийг бүтээж чадсан
Энэ удаагийн “Чухал хүн” буландаа СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимийн эрхлэгч, СУИС-ийн хүндэт профессор, МУГЖ Ч.Насантогтохыг урилаа. Домогт “Соёл эрдэнэ” хамтлагийн үнэ цэнэтэй гишүүдийн нэг, орчин цагийн залуу дуучдыг төрүүлэх эрхэм үйлсдээ сэтгэл оюун, эрдэм чадлаа зориулж байгаа билээ. Өнгөрсөн хоёр жилд Монголчуудыг тайзны өмнө уясан “Яг түүн шиг” шоуны арын албанд олон мундаг хүмүүс ажилласан. …
-
15 June
Билли Лим буюу Эвлүүлэггүй Үнэн
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЛИМ СИМ ПАУ хэмээх Монголд ирж тэрбумтан болсон хятад эрийн талаар их бичиж байна. Тэгвэл ЛИМ СИМ ПАУ гэдэг чухам хэн бэ гэдгийг “Эвлүүлэггүй үнэн”-гээр хөнджээ. Х.Тэргэл breakingnews.mn
-
15 June
Сангийн яамнаас мэдэгдэл гаргалаа
“Эрдэнэс Монгол” ХХК ба түүний нэгдэл компаниудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 154 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг ТӨЛБӨРТЭЙГЭЭР ХУДАЛДАН АВСАН аж ахуйн нэгж, иргэд Засгийн газраас тогтоосон нэрлэсэн үнээр нь 2017 оны …
-
15 June
“Говь” ХК-ийн үйлдвэрт гарсан галын голомтод 150 гаруй алба хаагч ажилласаар байна
Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатсан дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин ажиллаж байна. Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээвэр нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийгдсэн тул галын тархалт эрчимтэй явагдаж, галыг …
-
15 June
Судлаач Ганаагийн шинэ нийтлэл: Хоёр том үйл явдал
Биднийг сонгууль гээд балайрч байх хооронд манай хоёр аварга хөршид хоёр том үйл явдал болов. Нэг нь энэ 05 сарын дундуур Бээжинд болсон “Нэг бүс – нэг зам” олон улсын форум, нөгөө нь 06 сарын эхээр Санкт-Петербургт болсон “Санкт-петербургийн эдийн засгийн форум” юм. Энэ хоёр үйл явдал дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон гэж үзэж болно. Энэ хоёр үйл явдал Монгол …
-
15 June
Үс засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 21. Бархасвадь гараг. Чөдөр одтой, Долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Барилдлага:Үл тохирох Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Шороо Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ …
-
15 June
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр бүгчим халуун байна. 2017 оны 06 дугаар сарын 14-ний 20:00 цагаас 06 дугаар сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл