Рэд Фокс Эльбрус-2017 (Red fox Elbrus Race-2017) тэмцээний өндөр уулын гүйлтийн классик ангилалд Монгол улсын тамирчин тэргүүн байр эзэллээ. Эльбрус оргилыг (3780-5642м) эзлэх өндөр уулын гүйлтийн (skyrunning) олон улсын энэхүү тэмцээнд нийт 12 орны 350 тамирчин оролцсоноос Монголоос UB hiking club-ийн гишүүн Д. Отгонхүү оролцож тэргүүн байрын эзэн боллоо. Ийнхүү тэрээр анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Д. Отгонхүү уг …
Yearly Archives: 2017
May, 2017
-
10 May
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт авто цогцолбор байгуулна
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт дэвшүүлсний хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олон улсын стандартад нийцсэн цогцолбор барих ажлыг БОАЖЯ-наас санаачлаад байгаа. Энэ хүрээнд Мэлхий хадны орчимд автомашины 170, дугуйн 60, Агуй хад орчимд автомашины 70, дугуйн 50, автомашины 250 орчим ил зогсоолтой, эко …
-
10 May
Үндсэн хуулийг үндэсний зөвшилцлөөр л өөрчлөх ёстой
Жил ирэх тусам бүх шатны сонгууль иргэдийн анхаарлыг гойд татдаг боллоо. Нэг үе үргэлж уруудаж байсан сонгогчдын ирц 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр өмнөхөөсөө (2012 оны УИХ-ын сонгуульд нийт иргэдийн 62.24 хувь нь саналаа өгсөн) долоон хувиар буюу 140 мянга орчим сонгогчоор өссөн байна. Энэ бол Монголд болж байсан сонгуулиудад тохиолдож байгаагүй том өөрчлөлт. Үргэлж уруудаж ирсэн сонгогчдын ирц өссөн …
-
10 May
Тэр үндэсний хэмжээнд боддог бас сэтгэдэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам АН, МАН-аас тодорсон нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг асуултын хариуг олох гэж ард түмэн хичээж байна. Энэ удаа Монголын улстөрийн ууган хүчин Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд гэж чухам хэн бэ, ямар хүн бэ гэдэг дээр жаахан тогтоё. АН, МАН-ын хоёр нэр дэвшигчийн намтар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай явчихсан учир …
-
10 May
“Приус-20” автомашинд гарсан галыг бүрэн унтраалаа
Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг Баруун дөрвөн замын ойролцоох зогсоолд тавьсан Приус-20 маркийн машин шатсан дуудлага өнөөдөр /2017.05.10/ 12:40 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраалаа. Гал түймрийн улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
10 May
10 ам.доллар челленжид Монгол Улсыг хамруулсан ч сүүл мушгижээ
“Asia News Network” /ANN/ хэмээх Энэтхэгт төвтэй, Азийн 10 гаруй оронд салбартай мэдээллийн байгууллагаас “10 ам.доллар төсөл”-ийг хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, 10 ам.доллараар хэдий хэмжээний “гудамжны хоол” авч болох шалгаруулалтыг Монгол, Малайз, Тайланд, Вьетнам зэрэг Азийн ядуу буурай орнуудын дунд явуулжээ. Тэгэхэд Монгол Улс сүүл мушгисан байна. Азаар ч гэх юм уу ам.долларын төгрөгтэй харьцах ханш өссөнөөр 10 ам.доллар буюу 25 …
-
10 May
“Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмын нээлт боллоо
Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “УЛААНБААТАРЫН ХАВАР 2017” олон улсын анхдугаар их наадмыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
10 May
Налайх дүүрэгт Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын нээлт боллоо
Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан дүүргийн төв замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нээлт өнөөдөр боллоо. Нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Эко тогтол” ХХК өнөөдрөөс эхлэн хийж гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдөр …
-
10 May
Мэтгэлцүүлье давалгаа эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг халз мэтгэлцүүлэх санал сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс ч олон улсын жишгийн дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар өргөн хүрээний мэтгэлцээнийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулах нь сонгогчдод бодитой мэдээлэл өгдгөөс гадна сонголтод нь хүчтэй нөлөөлдөг гэдгийг хэлсээр байгаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн сошиал орчинд Ерөнхийлөгчийн …
-
10 May
Урт шар дээлтэй “хүний наймаа” газар авч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд хэчнээн хүн нэр дэвшигчийн батлахаа гардах вэ гэдэг асуудал өнөөдөр олны анхааралд байна. Массын зүгээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн болно гэж үзэж буй. Учир нь гуравдагч хүчнээс нэр дэвшигч Н.Энхбаяр хуулийн шаардлага хангахгүй учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй нь бараг тодорхой болоод байна. …
-
10 May
Хилийн чанадад хийсэн аялалд монголчууд 581 тэрбум төгрөг зарцуулжээ
Сүүлийн гурван жилийн байдлаар Монголоос гадаад орнууд руу аялах жуулчдын тоо жилд 20 xувиар буурсан үзүүлэлттэй байгааг Аялал жуулчлалын холбооноос мэдээллээ. Хэдий тийм боловч Монголоос xилийн чанадад аялагчдын зарцуулсан мөнгөн дүн өнгөрсөн онд 581 тэрбум төгрөгт xүрсэн байна. Энэ нь 2015 онтой xарьцуулаxад 200 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Хамгийн үнэтэй аялал нь 12 мянган ам.долларын төлбөртэй Европын орнуудыг …
-
10 May
Д.Оюунхорол: Агаар, орчны бохирдол, хог хаягдал, хүлэмжийн хийг бууруулахаар ажиллаж байна
Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан Монгол Улсын Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл сэдэвт бодлогын хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д. Оюунхоролын тавьсан илтгэл. Эрхэм Шадар сайд аа, Хүндэт нөхөд өө, Монгол улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж байгаа “гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл”-ийн асуудлаарх бодлогын хэлэлцүүлэгт оролцож байгаа та бүхний амрыг эрье. Уур амьсгалын өөрчлөлт нь улс …
-
10 May
Биткойн цахим мөнгө угаасан гэмт хэргийг таслан зогсоосон Тайваны туршлагаас
Олон улсын прокуроруудын холбооны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх прокуроруудын сүлжээ байгууллагын 2017 оны 4 дүгээр сарын сэтгүүлээс орчуулав. Тайваны Тайпей дүүргийн прокурорын газарт давтан үйлдэлтэй цахим гэмт хэргийг шийдвэрлэсэн хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна. 2015 оны 10 дугаар сард гэмт этгээдүүд Хонг Конгийн нэгэн бизнес эрхлэгчийг хулгайлж барьцаалан гэр бүлийнхнээс нь мөнгө нэхсэн гэмт хэрэг үйлдэгджээ. Хууль бусаар шаардаж нэхсэн энэ мөнгийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл