“Приус-20” автомашинд гарсан галыг бүрэн унтраалаа

Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг Баруун дөрвөн замын ойролцоох зогсоолд тавьсан Приус-20 маркийн машин шатсан дуудлага өнөөдөр /2017.05.10/ 12:40 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраалаа. Гал түймрийн улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …