Yearly Archives: 2017

May, 2017

  • 8 May

    Гоо сайхнаа золиосолдог тулааны спортын тамирчин бүсгүйчүүд

    Бүсгүйчүүд рингэнд тулалдана гэдэг бэрх. Гоо сайхнаа алдах, тэвчээр гаргах бол тэдний хувьд юу ч биш ажээ. Ингээд рингэн дээр цусаа гартал зодолддог үзэсгэлэнт бүсгүйчүүдийн энгийн болон  аймшигт төрхийг хамтдаа харцгаая. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

  • 8 May

    “Оновчтой маркетинг” сургалтад урьж байна

    Оновчтой маркетинг” сургалт 2017.05.12 Баасан гараг, 15:00 цаг дор Корпорайт зочид буудлын Улаанбаатар танхимд болно. Сургалтын сэдэв: – Бид төлөвлөгөөг хэнд зориулж гаргадаг вэ? Ш.Хангал /ТЭСО корпорацийн Бизнес Хөгжил, Судалгаа эрхэлсэн Захирал/ – Хямралын үеийн маркетинг Б.Нандин-Эрдэнэ /СЭЗДС-ын Маркетингийн тэнхимийн ахлах багш/ – Facebook маркетинг Ж.Хулан /Монголын сайтын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Hulangoo.mn сайтын үүсгэн байгуулагч/ – Бизнесийн орчинд ятган …

  • 8 May

    80, 90-ээд оны торго моданд!!!

    Дахин давтагдашгүй цор ганц зүйлд дурладаг танд дуулгах таатай мэдээ байна. Тиймээ энэ бол торгоны тухай мэдээлэл юм. “Топ Торго”-ын хамт олон 80, 90-ээд оны буюу хуучны ланз хээ, загасан хээ, усан хээ, цэцгэн хээ, үүлэн хээ, рашааны бумбан хээ гээд зөвхөн соёлын ул мөр төдийгүй шашны ул мөрийг үлдээсэн үлэмж тансаг Солонгос торгонуудыг оруулж ирээд байна. Солонгосын торго гэхээр …

  • 8 May

    Аварга гартай “Чөтгөрийн хүү”-д сайхан ирээдүй бий юу

    Калийм Мохаммед өдгөө Энэтхэгийн Жарханд тосгонд амьдарч байна. Түүнийг тосгоныхон “Чөтгөрийн хүү” гэж нэрлэдэг. Түүний гар өдөр өдрөөс томорсоор ийм дүр төрхтэй болжээ. Энэ бол гигантизм нэг төрлийн өсөлтийн өвчин юм. Калиймийн нэг гар л гэхэд 8 кг жинтэй. Үүнээсээ болж тэрээр үргэлж ядардаг. Гэвч хөршүүд, хүүхдүүдийн шоолох нь түүнд бүр ч илүү их дарамж үзүүлдэг гэж тэрээр ярьжээ. Сургууль …

  • 8 May

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар албан ёсны хэлэлцээ хийв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ.  Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хатагтай Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа. Үүний дараа Монгол …

  • 8 May

    Монголын уран гимнастикийн багийн хүүхдүүд ОХУ-д осолджээ

    ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан Монголын хүүхдийн уран гимнастикийн баг өчигдөр зам тээврийн осолд оржээ. Энэ тухай Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Консулын газраас мэдээлж байна. Монголын баг тамирчдын сууж явсан аяллын автобус, Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд буюу олон улсын А-350 зам дээр осолджээ. Уг автобусанд нийт 18 хүн сууж явснаас 6-10 насны 15 хүүхэд, гурван том …

  • 8 May

    Авто зөвлөгөө:Машиныг гэмтээж болох 10 муу зуршил

      Машин худалдаж авах нь амьдралдаа оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл түүнийг хэрхэн удаан хугацаанд хэрэглэх вэ? юунаас зайлсхийвэл түүнийг гэмтээхгүй байх талаар бодож үзсэн үү? Карданыг үл ойшоох Тэгш бус гадаргуу дээр машиныг зогсоохдоо кардан татаж байгаарай. Ингээгүйгээс болж кропны араа шүдэнд жингийн хүч тэнцвэргүй даралт үүссэнээр түүнийг элэгдүүлдэг. Мөн аюулгүй байдал талаасаа ч …

  • 8 May

    АНУ-д зорчих иргэдэд өгөх зөвлөмж

    АНУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс АНУ-ын визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Учир нь АНУ-д зорчих визийг тус улсын Төрийн департамент олгодог бол тус улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг тус улсын Гааль, хилийн алба (Customs and Border Protection), түүний ажилтан шийдвэрлэдэг. Тодруулбал, Гааль, хилийн  албаны ажилтан тухайн иргэн АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй, эсхүл …

  • 8 May

    Хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширчээ

    Хачигт халдвар гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, яаралтай үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна. Хачигт халдвар нь жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Хүний бие …

  • 8 May

    Дэлхий даяар попууд ялагдаж эхэллээ

    Францын шинэ Ерөнхийлөгч тодорлоо.  Төвийн үзэл баримтлалтай нэр дэвшигч Эммануэль Макрон ялалт байгуулж, тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.  Тус улсын энэ удаагийн сонгууль дэлхий дахин попуудыг ялгаж, салгаж эхэлсэн гэдгийн бэлээхэн том жишээ болов.  Макроны өрсөлдөгч хэт барууны үзэлтэн буюу популист Марин Ле Пений  өөрийгөө хэт дөвийлгөх, ард түмний тархийг угаах ажиллагаа  зэрэг нь олны сэтгэлийг  татаагүйгээр барахгүй улс орныг цаашид …

  • 8 May

    Бодлогын мэтгэлцээнийг үгүйлэхүй

    Улстөрч хүний өөрийгөө олонд ойлгуулах хамгийн энгийн, хамгийн зөв гаргалгаа нь бодлогын мэтгэлцээн. Өнөөдөр Монгол Улсын аль ч шатны сонгуульд үгүйлэгдэж байгаа нэг хэлбэр агуулга бол яалт ч үгүй бодлогын мэтгэлцээн юм. Хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн бол бодлогын мэтгэлцээнээс айдаггүй, татгалздаггүй. Харин хийж гийгүүлсэн юмгүй, хэлэх үггүй хүн бодлогын мэтгэлцээнээс айдаг, татгалздаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой …

  • 8 May

    “Нээлттэй форум”-ын Д.Энхбат: Эв нэгдлийг илэрхийлэгч болох хүн нь …

    Монгол Улсын УИХ-ын гишүүн асан, “Нээлттэй форум”-аар олонд танигдсан Д.Энхбатын жиргээ “сошиал” орчныхонд нэгийг сануулж, хоёрыг бодуулав бололтой. Тэрбээр “Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болох хүн нь хар Пи-Араа нээж… дэмжигчид нь уухайлан бусдыг дайрч… “Эв нэгдэл”-ийн сарын баяр эхлэв?” хэмээн эзэнтэй жиргэсэн юм. Үнэхээр л түүний хэлснээр сошиал ертөнцийнхний хараалгах хараа, онилох цэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хоёр нэр …

  • 8 May

    Л.Эрдэнэчулуун:15 шүдний эмнэлгийн 16 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо

     Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7844 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 434 нэгж буюу 5.2 хувиар буурсан, гэмт хэргийн …

  • 8 May

    Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг халаас нэг болгосон спиртийн хэрэг

    Монгол Улсын хилээр 17 чингэлэг спирт хуурамч бүрдүүлэлт хийж орж ирсэн хэргийн эзнийг Мартин Скорзисийн алдарт “Загалмайлсан эцэг” киноны Сицилийн мафийн нэрээр овоглосон Женко Баттулга гэж хэн бүхэн мэднэ. Тэрбээр тухайн үед буюу 1997 онд залуучуудын соёлын төвд Холливууд хэмээх баар ажиллуулдаг, түүний жолоочоор Д.Эрдэнэбилэг гэх залуу ажилладаг байсан юм. Д.Эрдэнэбилэг гэдэг нь одоогийн Улаанбаатар банкны 99.1 хувь, Худалдаа хөгжлийн …

  • 8 May

    Боловсролгүй байж болно, яллагдагч байж болохгүй

    Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Өмнө нь ийм тохиолдол гарч байсангүй. Тиймээс олон нийт АН-ын энэхүү шийдвэрийг гайхаж хүлээн авлаа. Шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч буруутгаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн ойлголт бий. Түүнийг нэр дэвшүүлсэн АН-ын даргад үүнээс өөр хэлэх тайлбар олдохгүй …