Монголын уран гимнастикийн багийн хүүхдүүд ОХУ-д осолджээ

ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан Монголын хүүхдийн уран гимнастикийн баг өчигдөр зам тээврийн осолд оржээ. Энэ тухай Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Консулын газраас мэдээлж байна.

Монголын баг тамирчдын сууж явсан аяллын автобус, Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд буюу олон улсын А-350 зам дээр осолджээ. Уг автобусанд нийт 18 хүн сууж явснаас 6-10 насны 15 хүүхэд, гурван том хүн буюу багш нар нь байжээ.

Автобусанд байсан 15 хүүхдийн хоёр нь толгойндоо хүнд гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй аж. Харин үлдсэн хүүхэд, багш нарынх нь биеийн байдал сайжирч байгаа аж.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …