Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв “Тавантолгой”-д өчигдөр 17.40 цагийн орчимд гранат дэлбэрч, хоёр хүний амь эрсэдсэн хэрэг гарлаа. Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт, нийслэлээс 50-аад км-ын зайтай оршдог юм. Энд цэргийн ажиллагаатай холбоотой бүхий л сургалтууд явагддаг. Мөн “оюутан цэрэг” хөтөлбөр ч энд хэрэгждэг билээ. 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу өчигдрийн …
Yearly Archives: 2017
April, 2017
-
12 April
Сурагчдыг эрүүл амьдралын хэв маягт суралцахыг уриаллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх 4 дэх удаагийн сургалтыг Сүхбаатар дүүргийн 3-р сургууль дээр зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд тус сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1000 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Хорт зуршилд автсан хүний …
-
12 April
Бодибилдинг фитнессийн ДАШТ-г Монголын ҮОХ дэмжиж ажиллана
Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо нь 2017 онд Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх авсны дагуу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар Дэлхийн Бодибилдингийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Datuk Paul Chua, Гүйцэтгэх захирал хатагтай Christina Kam Yun нар 2017оны 04сарын 10-аас 16-ны хооронд Монгол улсад ажиллаж байна. Тус ажиллын хүрээнд МҮОХ-ны ерөнхийлөгч ноён Д.Загдсүрэн хүлээн …
-
12 April
“Үймээзэд тохиолдсон явдал” Хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ
Чингэлтэй дүүргээс 2016-2020 онд “Иргэд нь жаргалтай, Ирээдүй нь гэрэлтэй дүүрэг” зорилтыг дэвшүүлж, “Чингэлтэйн боловсрол”, “Эрүүл мэнд 2020”, “Хамтдаа хөгжье”, “Жаргалтай гэр бүл”, Хотын иргэн-Хотын соёл” “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх” зэрэг дэд хөтөлбөрүүдийг боловсруулан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар батлуулан, хэрэгжүүлж байгаа билээ. Мөн Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд Засаг даргын Тамгын газрын …
-
12 April
Хийл, төгөлдөр хуур сонирхогч хүүхдүүдийн дунд уралдаан болно
“Эмоушн” хамтлагийн дуучин Т.Солонго хөгжмийн сургалтын төвөө нээгээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Хүүхэд багачуудыг хөгжмийн боловсролтой болгоход өөрийн хувь нэмрээ оруулахын тулд “Maestro Music Schoo”l олон арга хэмжээнүүдийн зохион байгуулжээ. Нэгэн таатай мэдээ дуулгахад “Maestro Music Schoo”l Монголын Сонгодог урлагийн Боловсролыг Дэмжих Академи хамтран хөгжимд дуртай, төгөлдөр хуур, хийл хөгжим сонирхон суралцдаг хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж байгаа юм байна. …
-
12 April
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Бие болон сэтгэл санаа тайван сайн байхыг одод зааж байна. Гэвч хувиа бодсон, сэжигч зангаас тань болж гэр бүлд тань их ажил төрөл ундарна. Ажил хэргийн уулзалт, харилцаа холбоо туйлын их байна. Нөхцөл байдлыг бодитоор хар. Түншүүдтэй харьцах харьцаа тийм ч дотно, нөхөрсөг бус тул эцсийн эцэст тэдний хүчтэй дарамт шахалтад арж болзошгүйг анхаар. ҮХЭР (4/20-5/20) Алс хол …
-
12 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй…
Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 16. Буд гараг. Найман цагаан мэнгэтэй, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …
-
12 April
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн болон говийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун …
-
11 April
С.Батболд:Бид гурван сарын хугацаанд судалгаа хийж 100 хувь картаар зорчих системд нэвтрүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдал, энэ салбарт хэрэгжиж буй “Ухаалаг систем”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар, Тээврийн газрын удирдлага болон Улаанбаатар смарт карт компанийн төлөөллүүд дагалдан явсан юм. Хотын даргаар ахлуулсан баг Таван шар-Офицер чиглэлийн автобусаар зорчиж …
-
11 April
Мах экспортлогчдыг хүлээн авч уулзлаа
МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний талаар санал солилцон, заавар зөвлөмж өглөө. БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын баг тавдугаар сард манай улсад ажиллаж, махны үйлдвэрүүдэд эрсдэлийн үнэлгээ хийнэ. МХЕГ-аас мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн …
-
11 April
Бурхан тахил, судар зэргийг эртний эд зүйл хил нэвтрүүлэхийг завджээ
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид 2017 оны 04 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлээд байна. Тухайлбал, иргэн Г нь 18 нэр төрлийн 64 ширхэг судар, бурхан тахил, цөгц зэрэг эртний эд өлгийн зүйлийг гар цүнх болон биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ. Уг хэргийг Замын-Үүд сум дахь цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Мөн …
-
11 April
Швейцарийн банкинд 10 сая доллар нуусан асуудал гарч иржээ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, М.Билэгт, М.Оюунчимэг нарын гишүүд өнөөдөр Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед гишүүд лобби бүлэг байгуулах замаар цаашид хуулийн хэрэгжилтэд анхааран ажиллах аж. Ингэхдээ “Оффшорын асуудал …
-
11 April
Хятад улс тэрбумтан Лю Ханийг цаазалжээ
БНХАУ-ын Хубэй мужийн Шианингийн Ардын шүүх тус улсын “Sichuan Hanlong Group” корпорацийн тэргүүн, тэрбумтан Лю Ханийг /Liu Han/ 49 насанд нь цаазалжээ. Түүний нийт хөрөнгө 6.4 тэрбум ам.доллараар тоологддог. Түүнийг 1993 оноос хойш Сичуан мужид гэмт хэргийн бүлэглэл байгуулж, хээл хахууль аван хууль бусаар хөрөнгөжсөн, санаатайгаар үйлдсэн аллагын хэрэгт буруутган, шүүх хурлын эцэст яллажээ. Мөн түүний ах Лю Вэй /Liu …
-
11 April
Өрхийн амьжиргааны түвшингийн судалгаагаар 501-дээш оноо авсан өрхийн хүүхдүүдэд хүүхэд мөнгийг олгоно
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл