Хятад улс тэрбумтан Лю Ханийг цаазалжээ

БНХАУ-ын Хубэй мужийн Шианингийн Ардын шүүх тус улсын “Sichuan Hanlong Group” корпорацийн тэргүүн, тэрбумтан Лю Ханийг /Liu Han/ 49 насанд нь цаазалжээ. Түүний нийт хөрөнгө 6.4 тэрбум ам.доллараар тоологддог. Түүнийг 1993 оноос хойш Сичуан мужид гэмт хэргийн бүлэглэл байгуулж, хээл хахууль аван хууль бусаар хөрөнгөжсөн, санаатайгаар үйлдсэн аллагын хэрэгт буруутган, шүүх хурлын эцэст яллажээ.

Мөн түүний ах Лю Вэй /Liu Wei/ болон Тан Сяньбин, Чан Дунхуа, Тянь Сяньвэйю зэрэг хамсаатнуудыг нь хамт цаазын ял оноон тэр даруй цаазалсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. “Синьхуа” агенлагийн мэдээлснээр, Лю Хан нь “Rolls-Royces”, “Bentleys”, “Ferrari” гэх мэт 100 гаруй тансаг машинтай юм байна. Тэрээр Сичуан мужийн депутатаар гурван удаа сонгогдсон бөгөөд 20 гаруй хүндэт цолтой гэнэ.
БНХАУ-ын Ардын шүүхээс Хятадын Ерөнхийлөгч байсан Цзян Цзэминыг мөн  хоёр хүүхдийнх хамт гэрийн хорионд оруулж шалгаж байгаа юм. Түүний талын хүн гэгддэг БНХАУ-ын ТЕГ-ын дарга Чжо Юнканыг авлигалын хэргээр баривчилсан байна. Ийнхүү хятадын эрх баригчид авлигачидтай хийх “дайн”-аа төрд ажиллаж байсан өндөр албан тушаалтнууд руу чиглүүлж эхлэжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …