Yearly Archives: 2017

November, 2017

  • 22 November

    Мэргэжлийн Гагнуурчдын Улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн эхэллээ

    Мэргэжлийн гагнуурын үйл ажиллагаа сүүлийн үед эрчим хүч, уул уурхай, барилга, нисэх, төмөр зам, нефть, нийтийн аж ахуй, төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарт өргөн хүрээтэй хөгжиж байна. Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэгээс гагнуурчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урамшуулж дэмжих, ур чадварын түвшинг олон улсын жишигт ойртуулах зорилгоор мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Тус нийгэмлэг 2007 онд байгуулагдсан цагаас …

  • 22 November

    Б.Батзориг: Түүхий эдийг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргана

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Андре Де Фэлипийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг найрсаг харилцаатай, Итали Улсын Засгийн газар болон Италийн Элчин сайд, Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлээд хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн …

  • 22 November

    12 сард таныг юу хүлээж байна вэ ?

    1 Хонины орд 12-р сард та амьдралд тулгарсан бүх төвөгтэй асуудлуудыг цэгцлэхэд хамгийн тохиромжтой. Амьдралынхаа зарчмыг тодорхойлж, бүх зүйлсийг төлөвлөгөөний дагуу байлгахыг хичээгээрэй. Энэ нь таны амьдралыг илүү цэгцтэй, асуудал багатай байхад тусална. Мөн шаардлагагүй зүйлсэд мөнгөө үрэхгүй байхыг хичээгээрэй. Та йогоор хичээллэж, сэтгэл санаагаа тайван байлгах тал дээр анхаараарай. Энэ нь шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлаас гарахад туслах аж. 2 …

  • 22 November

    АНУ-ын Сан Франциско хот дахь Консулын газар “Монгол бахархал” өдөрлөг зохион байгууллаа

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ оны 11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохиож, АНУ-ын Сан Франциско хот дах ЕКГ-ын Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Оакланд хотод жил бүр “Гэр” хүүхдийн төвөөс зохион байгуулдаг “Монгол бахархал – 4” арга хэмжээнд оролцож …

  • 22 November

    “Оддын академи” шоу өнөөдөр эхэлнэ

    “Боловсрол суваг” телевизээс санаачлан зохион байгуулж буй  “Оддын академи” шоу нэвтрүүлгийн анхны дугаар  өнөөдөр 21.00 цагт эхэлнэ.Дэлхийн 44 оронд “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр хийгддэг тус шоу нэвтрүүлэг нь дуулах хүсэлтэй залуусын мөрөөдлийг биелүүлэх томоохон боломж болдог юм. Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжлэх“Оддын академи” шоу нэвтрүүлгийн чиглүүлэгч, продюсераар  продюсер Б.Наранзун, реппер Big Gee, “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун, “Киви” хамтлагийн …

  • 22 November

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Урьд өдрийн хандлага, харамсалтай нь энэ хандлагаас харвал та зөв дүгнэлт шийдвэр гаргаж чадахгүй бололтой. Онцын шаардлагагүй бол дотны хүмүүсийнхээ ажил хэрэг, амьдралд бүү оролц. Сайнаар бодоход үл ойлголцол, муугаар бодоход болгоомжгүй шийдвэрээсээ болж та бүхий л бүтэлгүйтлийн буруутан болно гэдгийг анхааруулъя. ҮХЭР (4/20-5/20) Амьдралын хэцүү байдлаасаа та гарах авъяастай. Танд өнөөдөр мөрөөдлөө бага ч гэсэн биелүүлэх боломж …

  • 22 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие, эрхтэний хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 4. Буд гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр.                                     Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 22 November

    МАН-ын даргаар У. Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

    Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын XXVIII Их хурал хоёр өдөр Соёлын төв өргөөнд хуралдаж намын шинэ даргаа сонгов. Монгол Ардын Намын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөнөөс Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр монголын улс төрийн ууган хүчин …

  • 22 November

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    2017 оны 11 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр …

  • 21 November

    “Онгон Жэйн” инээдмийн кинонд Т. Бархүү, Г. Анхмаа, Г.Мэнд-Амар нар дуу оруулжээ

    “Channel 11” телевизээр энэ сарын 27-ноос эхлэн гарах “Онгон Жэйн” инээдмийн цуврал кинонд жүжигчин Т. Бархүү, дуучин Г. Анхмаа, Г. Мэнд-Амар нар  дуу оруулжээ. “Онгон Жэйн” инээдмийн цуврал кино нь АНУ-ын The CW сувгийн дэлгэцнээ анх 2014 онд гарч үзэгчдийн хүртээл болж байжээ. Киноны товч агуулга: Зохиолч болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн Жэйн Виянева гэх залуу бүсгүй багшийн мэргэжлээр сурахын хажуугаар Мяамигийн …

  • 21 November

    Английн модель Деми Роузын даашинз олны анхаарлыг татав

    Өчигдөр Лондонд байдаг эмэгтэйчүүдийн хувцас борлуулдаг “House of CB”-гийнхэн Зул сарын баярыг тохиолдуулан оройн зоог барих үйл ажиллагаа хийсэн байна. Олны танил хүмүүс уригдаж ирсэн энэхүү арга хэмжээнд 22 настай модель Деми Роузын өмссөн даашинзаараа хүмүүсийн анхаарлыг татав. Тэрээр саяхан “MailOnline” вэбсайтад өгсөн ярилцлагадаа “Би загварын ажлаа хийгээд тун завгүй байгаа. Хэрвээ амьдралд минь хэн нэгэн орж ирвэл завгүй цагийн хуваарийг маань …

  • 21 November

    “Зөрчлийн тухай хууль”-ийг зөвшөөсөн хийгээд ажигласан тэмдэглэл

    Нэг: Уг хуулийн дээдлэн сахихын утга Хүн бүхэнд хүсэл, сэтгэл бий. Тэгэхдээ хүн бүхнийх адилгүй. Гэвч бараг бүх хүмүүст ав адилхан байдаг хүсэл сэтгэл гэж бас бий. Тэр бол хорвоод мэндэлсэн хэн ч байлаа гэсэн адилхан амар тайван, аз жаргалтай сайхан амьдрахыг, өвчин зовлонгүй эрүүл энх аж төрөхийг хүсдэг, бүгд л сайн, сайханд тэмүүлдэг. Гэвч тэр болгон санаснаар нь бэлэн …

  • 21 November

    МАН-ын даргыг сонгох санал хураалт эхэллээ

    Монгол Ардын Намын даргад нэр дэвшигч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар XXVIII Их хурлын төлөөлөгчдөд хандан үг хэллээ. Үүний дараа төлөөлөгч Золбоогийн гаргасан нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлэхгүйгээр шууд санал хураах горимын саналыг төлөөлөгчдийн олонхи дэмжлээ. Яг одоо Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчид намын даргаа сонгохоор санал хураалтад оролцож байна.

  • 21 November

    Идэхэд хайран чихэрнүүд /фото/

    Эхлээд харахад эрдэнийн чулуу адил харагдаж байгаа эдгээр чихрийг Нью-Йоркийн “Culinary” институтын оюутнууд болон амттан үйлдвэрлэгчид хийжээ. Заримыг нь шоколадаар бүрсэн өөр өөр хэлбэр дүрстэй энэхүү чулуун чихрүүд шинэ жилийн баярын ширээг чимэх нь дамжиггүй.  

  • 21 November

    Налайх дүүргийн шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийлээ

    Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийхээр ажлын хэсэг байгууллаа.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах, ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Тунгалаг, МХХ-ийн ахлах байцаагч П.Маамуу, Онцгой байдлын хэлтсийн ахлах дэслэгч Б.Өлзийсайхан, Татварын албаны улсын байцаагч М.Батчулуун, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Жавзандулам, Цагдаагийн …