АНУ-ын Сан Франциско хот дахь Консулын газар “Монгол бахархал” өдөрлөг зохион байгууллаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ оны 11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохиож, АНУ-ын Сан Франциско хот дах ЕКГ-ын Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Оакланд хотод жил бүр “Гэр” хүүхдийн төвөөс зохион байгуулдаг “Монгол бахархал – 4” арга хэмжээнд оролцож тус төвөөс тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаануудын талаар болон төвийн сургалтанд хамрагддаг сурагчдын бэлтгэсэн тоглолтыг үзэж сонирхлоо.

Мөн тус арга хэмжээний үеэр АНУ-ын Оакланд хотын монголчуудын дунд уулын спортыг сурталчилсан арга хэмжээ болон тэмцээнүүдийг байнга зохион байгуулдаг “Nomadic hiking club”-н хамт олонд Бахархлын өдрийг тохиолдуулан “Талархал”-ын жуух гардуулав.

2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЕКГ-аас “Монгол бахархал”-ын өдөрт зориулан Калифорниа мужийн Бэй аэриагийн эрэг орчмын “Монголчуудын холбоо”-той хамтран “Эх түүхээ хэн сайн мэдэх вэ” өдөрлөг зохион байгуулж урлаг, спортын өндөр амжилт үзүүлж буй хүүхэд сурагчдыг болон тэдний эцэг, эхчүүдийг хүлээн авч уулзан зарим сурагчдыг МЗХ-ны “Тэргүүний сурагч” медаль, ЕКГ-ын зүгээс “Шилдэг сурагч” өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.

МЗХ-ны “Тэргүүний сурагч” медалиар:

1. Аламеда хотын Вүүд дунд сургуулийн шинжлэх ухаан, инженерийн шилдэг сурагч, Шотокан каратегийн “Сацумо дожо”-ийн тамирчин, хөнгөн атлетикийн тамирчин Түмэнцогтын Эрхэм.

2. Мораго хотын дунд сургуулийн онц сурлагатан, шилдэг сурагч, Калифорнийн өсвөрийн зохиолчдын уралдааны тэргүүн байрын шагналт, БАМХ-ны дэргэдэх төгөлдөр хуурын дугуйлангийн авьяаслаг сурагч Эрдэнэбаярын Анхилуун.

3. Калифорниа мужийн өсвөрийн жүдо бөхийн 2016 оны аварга, “Өсвөрийн олимп” ОУ-ын тэмцээний 2017 оны аварга, орон нутгийн чанартай тэмцээнүүдээс 22 алт, 8 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттай, “Женко” жүдо бөхийн клубын шилдэг тамирчин Мөнхбаясгалангийн Хонгорзул.

4. Киокушин каратегийн бүрэн контакттай тэмцээний хошой алтан медальт, Сан Франциско хотын бага сургуулийн шилдэг сурагч Дашмягмарын Хүслэн

5. Болортолийн Үжин. “Гэр”-төвийн бүжгийн дугуйлангийн шилдэг сурагч.

ЕКГ-ын өргөмжлөлөөр:

1. Төгсжаргалын Түмэндэмбэрэл

2. Чагнаадоржийн Анхбаяр

3. Энх-Амгалангийн Номинжин

4. Галбадрахын Галт

5. Содбилэгийн Бишрэл

6. Төмөрбаатарын Соёмбо

7. Болдсүхийн Саруул

8. Ганхуягийн Ганбилэг

9. Болдбаатарын Билгүүн

10. Чинзоригийн Хулан

11. Сайнбаярын Мишээл

12. Пүрэвдаваагийн Отгон-Од

13. Содтуяагийн Содонгоо нар болно.

Эх сурвалж: http://www.sanfrancisco.consul.mn/

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …