Monthly Archives: January 2018

January, 2018

  • 2 January

    Хүүхдээ асарсан эх, эцэгт цалинтай чөлөө олгоно

    Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, эмнэлгийн орны хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 30 ортой тасаг нээн ажиллуулж, хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийг сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид  даалгасан юм. Томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай /01-03 дугаар сард/ үед тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан, ажил хийж …

  • 2 January

    Охин:Найз нөхөд, инээд наргианаар дүүрэн сайхан өдөр байна

    ХОНЬ (3/21-4/19) Ямар ч хөлс дуслуулалгүйгээр та энэ ололт амжилтыг бүтээсэндээ өөртөө итгэж ядна. Гэвч та заримыг нь мартжээ. Яг ийм нөхцөлд эргэн санасан алдаа тань таныг аварна. Мэргэжлийн хүсэл зорилт таны амьдралын томоохон бэрхшээлүүдийн илрэл болох саадыг дуудах болно. Таны олж байгаа мөнгө асуудлыг шийдэж чадахгүй ч гэр бүлийнхнийхээ санааг зовоосны хэрэггүй. Хонийнхон сорилтуудад талархах ба та үүргээ идэвхтэйгээр …

  • 2 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 2. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 15. Ангараг гараг. Өглөгт охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 2 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос …

  • 1 January

    В.Путин: Бие биенээ уучилж, урмын үг хайрлаарай

    Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо цаглашгүй их амжилт үйлсээр үдэж, он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтахын ерөөлийг дэвшүүлэхийн хамт он солигдох мөчид ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины олон түмэнд хандаж хэлсэн үгийг хүргэе. Хүндэт нөхдөө, 2018 он айлчлан ирлээ. Бид шинэ жилийн баярыг жил бүр тэмдэглэдэг. Харин айлчлан ирж буй …

  • 1 January

    Өнгөрсөн долоо хоногийн онцлох фото агшинууд

    Өвөр Монгол, Шилийн Гол Адуучид. Герман, Хаген Мотоциклчдын цуглаан болов. Унгар, Будапешт Будапештийн амьтны хүрээлэн дэх сармагчингууд. Орос, Ряазан Баярын үеэр цасан охин хүүхдүүдтэй хамт зураг авав. Орос, Москва Владимир Путин Кремлийн ордонд Зул сарын баярын ёслол эхлэхийн өмнө хүүхдүүдтэй зураг авахуулав. Араб “Мазаеин Дафра” тэмээний фестиваль боллоо. Англи Хунтайж Харри, Меган Маркл нар Зул сарын баярын өдөр сүмийн ёслолд …

  • 1 January

    Австралид шинэ он гарсаар мэндэлсэн анхны хүүхэд нь монгол хүү төржээ

      Австралийн хамгийн том хот болох Сиднейн “Westmead” эмнэлэгт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний 01.20 цагт Э.Сайнзаяа нэртэй Монгол эмэгтэй амаржиж, хүүтэй болжээ. Хүүгийн жин 4.15 кг, урт 51.5 см гэж Daily Mail мэдээлсэн байна. Шинэ оны босгон дээр хорвоод мэндэлсэн хүү Э.Сайнзаяагийн хоёр дахь хүүхэд нь ажээ. Э.Сайнзаяа “Би их аз жаргалтай байна. Бид хүүгээ хэн гэж нэрлэхээ одоогоор …

  • 1 January

    “Улаанбаатарын мөнгөн үдэш” боллоо

    НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын үйл ажиллагаа өнөөдөр 21:00-01:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Тоглолтын найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллажээ. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж, он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга …

  • 1 January

    У.Хүрэлсүх: 2018 он ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно

    Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа эрхэм хүндэт ард иргэд ээ, эх орноосоо алс хол, усны урт, газрын холд суугаа элэг нэгт Монгол ахан дүүсээ. Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж, ард иргэд, айл өрх бүрт аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улиран одож буй 2017 он өөрийн гэсэн онцлог, тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн …

  • 1 January

    Хотын дарга С.Батболд шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн “Амгалан” амаржих газарт 2018 онд буюу дөнгөж төрсөн ээжүүдтэй уулзаж, баяр хүргэн гарын бэлэг гардууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд, шинээр мэндэлсэн иргэдэд гарын бэлэг гардуулж байна. Шинэ хүн төрнө …

  • 1 January

    Фото: Дэлхийн улсуудад 2018 оныг хэрхэн угтав?

    Дэлхийн сая сая хүн он солигдох торгон мөчийг салют буудуулах арга хэмжээг үзэж сонирхон угтлаа. Афин, Берлин, Парис, Ром зэрэг Европийн томоохон хотод шинэ оныг уламжлал ёсоор гаргасан бол эртний хот Грект 22:00 цагт хонх жингэнүүлж, шинэ оноо угтах бэлтгэлээ хийхийг сануулжээ. Франц, Итали, Испани, Германы ард түмний хувьд сүүлийн үед цаг агаар тийм ч таатай бус байгаа ч төв …

  • 1 January

    Сидней, Оклендад шинэ оныг салют, сүрлэг хөгжмийн аятай гаргалаа /видео/

      Он солигдох торгон мөчийг улс бүр сэтгэл догдлолтой угтахыг зорьж, салют буудуулах арга хэмжээг өндөр төвшинд зохион байгуулахыг зорьдог билээ. Тэгвэл 2017 он 2018 оноор солигдох торгон мөчид Австрали улсын нийслэл Сидней болон Шинэ Зеландын хамгийн олон хүн амтай, хамгийн том, анхдагч хот Их Оклендын ард түмэн шинэ оноо хэрхэн гаргасныг сонирхъё.    

  • 1 January

    С.Батболд: Шинэ оноо бид Улаанбаатараа өр төлбөргүй хот болгон угтаж байгаад баяртай байна

    Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Цагийн зүү 12-ын тоог голлож, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөч ойртож байгаа энэ цаг үед Монгол Улсын зүрх нь болсон Нийслэл хотынхоо нийт иргэддээ баярын мэндийг өргөн дэвшүүлье! Хотын дарга гэсэн хариуцлагатай албанд томилогдон ажилласнаас хойш яг нэг жил зургаан сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд засаг даргын мөрийн хөтөлбөрөө батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна. Улиран …

  • 1 January

    Х.Баттулга: 2018 он Монголчууд бидний эв нэгдлийн жил болоосой

    Эрхэм хүндэт ард иргэд ээ! Дэлхий даяар тархан сууж, ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууд аа! Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе! Шинэ жилийн баяр гэдэг нь гэр бүлийн баяр. Хайртай дотны хүн бүртэйгээ хамтдаа угтдаг цаг мөч билээ. Өнгөрч буй 2017 он маань үйл явдлаар арвин, алдаа оноогоо дэнсэлсэн он болж өнгөрлөө. Айсуй 2018 онд Монголчууд та бид их бүтээн …