Monthly Archives: January 2018

January, 2018

  • 3 January

    АТГ-аас Монгол Улсын Шадар сайдад зөвлөмж өгөв

    Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, зөрчил, дутагдлыг арилгахад зорилгоор Авлигатай тэмцэх газраас боловсруулсан Зөвлөмжийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гардууллаа. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Шадар сайдтай уулзах үеэрээ түүний эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг …

  • 3 January

    Японы порно од гэрлэлтээ зарлаж олныг шуугиулжээ

      Шинэ он гарсаар Японы алдартай порно од асан, 34 настай Сора Аои шинэ жилийн өдөр гэрлэх болсноо фенүүддээ зарлаж, онлайн ертөнцийг шуугиулж амжаад байна. Энэ талаар Солонгосын томоохон вэбсайт “Naver”-т мэдээлсэн. Тэрээр 2010 онд карьераа орхиж, Хятадад дуучин болсон. Сора хэлэхдээ “Тэр царайлаг биш. Баян ч биш. Гэхдээ тэр миний өмнө нь юу хийдэг байсныг маань ойлгож хүлээж авсан …

  • 3 January

    “1000 машины зогсоол”-ын газрыг чөлөөлөв

    Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ын газрыг өнөөдөр чөлөөлөв. Шүүхийн шийдвэрээр уг зогсоолын үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл өгч байсан юм байна. Уг талбайд худалдаа эрхлэгчдийг авто машинуудаа өнөөдрийн 18:00 цаг хүртэл шилжүүлэн зөөвөрлөх хугацаа өгч байгаа аж. Хэрвээ заасан хугацаанаас хойш зогсоолд автомашин үлдсэн тохиолдолд тусгай …

  • 3 January

    Хувь хүний орлогын албан татварын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг хүлээн авч эхэллээ

    Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө. Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс …

  • 3 January

    Алтан бөмбөрцөг кино наадмыг чимсэн хамгийн тачаангуй даашинзтай бүсгүйчүүд

    АНУ-ын Кино Наадмын шагнал гардуулах ёслол “Оскар”-ын босгон дээр жил бүр “Алтан бөмбөрцөг” наадмыг зохион байгуулдаг. Эл наадмын шилдгүүдээр ирэх “Оскар”-ын “өнгө”-ийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Энэ  сарын 7-нд “Беверли Хилтон” зочид буудалд зохион байгуулах энэ удаагийн 75 дахь кино наадмыг Сет Майерс хөтөлнө. Гильермо дель Торогийн “The shape of water” нэртэй утга уянгын кино долоон төрөлд нэр дэвшсэн. Стивен Спилбергийн “The Post”, Мартин Макдонагийн “Three billboards outside Ebbing, Missouri” гэх бүтээл тус тус зургаан шагналд …

  • 3 January

    Дональд Трамп: Миний цөмийн зэвсгийн товчлуур чинийхээс том

    Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ “Америкийг бүхэлд нь устгах чадалтай цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр байгаа. Энэ бол заналхийлэл биш, бодит байдал. Харин манай улсын аюулгүй байдал зөрчигдөх хүртэл эдгээр зэвсгээ ашиглахгүй” гэсэн. Үүнд хариу болгож АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр үдээс хойш өөрийн twitter хуудаснаа “Хойд Солонгосын удирдагч манай орныг бүхэлд нь устгах чадалтай …

  • 3 January

    The VOICE оf Mongolia шоу энэ сарын 21-нээс эхэлнэ үзэгчдийн хүртээл болно

     “Монгол HD” телевизийн уран бүтээлчид дэлхийн шилдэг нэвтрүүлгийн нэг “The Voice” шоуг албан ёсны эрхтэйгээр эх орондоо анх удаа зохион байгуулахаар болсон. Тэгвэл “The Voice of Mongolia” шоуны эхний дугаар  энэ сарын 21-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ. Голланд улсаас гаралтай “The Voice” шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байгаа аж. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, …

  • 3 January

    Никки Халей: Ираны ард түмэн эрх чөлөө хүсч байна

    Өнгөрсөн пүрэв гаригаас хойш 82 орчим сая хүн амтай Иран улсын хэд хэдэн хотод бослого хөдөлгөөн өрнөж 22 хүн амь насаа алдаж 450 гаруй хүн баривчлагдаад байна. Иран улсад өрнөөд буй бослого хөдөлгөөний улмаас Бехбахан хотод барилгууд шатаж, Машхаад, Гохардашт, Эсламабад-э-Гарбь, баруун хойд зүгийн Табриз хотод бослого эхэлж, баруун өмнө зүгийн Ахвак хотод цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэхэд хүрч, …

  • 3 January

    Монголын талцалыг гаднаас захиалдаг

    Ер нь улс төрийн түвшинд Монголчуудыг өөр хооронд нь хагаралдуулах бодлогыг ихэвчлэн гаднаас захиалсан байдаг. Харамсалтай нь бодлогыг гүйцэтгэгчид нь Монголчууд бид өөрсдөө байдаг нь түүхийн гашуун, эмгэнэлт үнэн. Монгол ноёдууд өөр хоорондоо хагаралдаж тэмцэлдэх тутамд аль нэг талыг нь дэмжих замаар гаднынхан ашиг хонжоо олж, Монголыг сулруулж ирсэн түүхтэй. Энэ түүх одоо ч орчин үеийн хэлбэрт ороод явж л байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өчигдөр  “Эв нэгдэл хүссэн ч …

  • 3 January

    ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дагестаны шашны тэргүүний эхнэр бие даан нэр дэвшинэ

    ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль  ирэх  3-р сард болно. Тус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин  дөрөв дэх удаагаа бие даан өрсөлдөхөөр болсон. Харин түүнтэй шинээр байгуулагдсан Шударга Орос намын Оросын Парис Хилтон гэгдэх Ксения Собчак, болон Наталья Великая нар нэр дэвшихээр болсон юм. Тэгвэл одоогийн ерөнхийлөгч Владимир Путинтэй гурван эмэгтэйн хамт ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Тэдний нэг нь Дагестаны шашны тэргүүний эхнэр,ислам шашны сэтгүүлийн …

  • 3 January

    Г. Жамьян:Амьд Явъя, урт насалъя гэвэл нийтийн бүжиг хийцгээ

    – СУДАЛГААГААР ХАМГИЙН УРТ НАСАЛСАН ХҮМҮҮС ХААНЫ ОРДНЫ БҮЖИГЧИД БАЙСАН ГЭНЭ – Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Галсангийн Жамьянтай ярилцаж байна. -“Тантай телевизээр ярилцаж байсан сурвалжлагч “Сэтгүүлчийн хөдөлмөр, нийтийн бүжиг хоёрынхоо алинд нь илүү хайртай вэ?” гэсэн асуултад та “Ав адилхан хайртай” гэнэ билээ. Жар гаруй жил дагнан хийсэн сэтгүүлчийн хөдөлмөртэй чинь нийтийн бүжиг яагаад “ав адилхан” болчихдог …

  • 3 January

    Монголбанк 2017 онд 20.01 тонн алт худалдан авчээ

    Монголбанк 2017 оны арванхоёрдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс 911.83 кг алт худалдан авснаар нийт алт худалдан авалт оны эцсийн байдлаар 20.01 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсчээ. Энэ нь Монголбанкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ болж байна. Монголбанк 2017 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол алт” аяныг хэрэгжүүлсэн. Мөн алт худалдан авах …

  • 3 January

    Налайхын нүүрсний уурхайд олборлолт хийх тусгай зөвшөөрөлтэй 24 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-01/705 дугаартай удирдамжийн хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнийн хөгжил” ХХК , “Сүмбэр худаг” ХХК, “Таван шүтээн” ХХК, “Налайх Од” ХХК, “Их урсгал”ХХК, “Сатурн прогресс” ХХК-иудын үйл ажиллагаанд, ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй 24 аж ахуйн нэгжид …

  • 3 January

    Хүмүүс хамгийн үнэтэй салютын жинхэнэ эсэхт эргэлзжээ /видео/

    Тайланд улсын иргэн өөрийн facebook хуудсандаа “Хамгийн үнэтэй салют” хэмээн оруулсан салют буудаж буй бичлэгийг 8,000 орчим хүн үзжээ. Сүрлэг хөгжмийн аянд улаан, цэнхэр, цагаан өнгө давамгайлж, өөр өөр хэлбэр дүрсээр цацрах салютыг үзсэн хүмүүс “Дубайд уу?” хэмээн асуусан. Харин зарим хүн “Компьютерын эффект ашиглаж хийсэн бичлэг байна” гэжээ. Ямартай ч энэ нь үнэхээр жинхэнэ салют бол шинэлэг шийдэлтэй хийсэн …

  • 3 January

    “Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал мэдээллийг тараажээ

    Нийгмийн сүлжээнд өнгөрөгч долоо хоногт “Хятадад хүүхдийг хөлдөөж, эд эрхтэнийг нь зарах гэж байсныг илрүүллээ” гэх тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгийн талаар тодруулахад БНХАУ-ын “Shun li da shijian” цахим хуудаст “Хятадын Гуанжоу мужид хамаатныдаа ээжийнхээ хамт очсон бяцхан хүү 2017 оны долоодугаар сарын 17 ны өдөр усанд живж нас баржээ. Зуны халуунд хүүгийн цогцсыг муудахаас урьдчилан сэргийлж ээж нь хөлдөөгч …