Налайхын нүүрсний уурхайд олборлолт хийх тусгай зөвшөөрөлтэй 24 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-01/705 дугаартай удирдамжийн хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнийн хөгжил” ХХК , “Сүмбэр худаг” ХХК, “Таван шүтээн” ХХК, “Налайх Од” ХХК, “Их урсгал”ХХК, “Сатурн прогресс” ХХК-иудын үйл ажиллагаанд, ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй 24 аж ахуйн нэгжид 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг тус тус зөрчсөн “Эрдэнийн хөгжил” ХХК , “Сүмбэр худаг” ХХК, “Таван шүтээн” ХХК, “Налайх Од” ХХК, “Их урсгал”ХХК, “Сатурн прогресс” ХХК-иудын үйл ажиллагаанд, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтын дагуу 24 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлд улсын байцаагчийн хамтарсан дүгнэлт гаргаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлээд байна.

Эх сурвалж: НМХГ

 

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …