Дональд Трамп: Миний цөмийн зэвсгийн товчлуур чинийхээс том

Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ “Америкийг бүхэлд нь устгах чадалтай цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр байгаа. Энэ бол заналхийлэл биш, бодит байдал. Харин манай улсын аюулгүй байдал зөрчигдөх хүртэл эдгээр зэвсгээ ашиглахгүй” гэсэн.

Үүнд хариу болгож АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр үдээс хойш өөрийн twitter хуудаснаа “Хойд Солонгосын удирдагч манай орныг бүхэлд нь устгах чадалтай цөмийн зэвсгийн товчлуур ширээн дээр нь байгаа гэсэн байна. Туйлдаж ядарсан дэглэмтэй, өлсгөлөн ард түмэнтэй орноос нь хэн нэгэн түүнд “Д.Трамп ч бас цөмийн зэвсгийн товчлууртай. Тэр нь таныхаас том, илүү хүчирхэг” гээд хэлээд өгөөч” хэмээн жиргэжээ.

Гэвч АНУ-ын ерөнхийлөгчид цөмийн зэвсэг харвах товчлуур үнэндээ байдаггүй аж. Харин Д.Трампыг цэрэг армийнханд тусламж үзүүлэхээр явах үед нь батлан хамгаалах асуудал хариуцсан туслах нь тусгай код бүхий цүнхийг барьж явдаг.

НҮБ дахь Америкийн дипломат төлөөлөгч Никки Халей хэвлэлийн бага хурлын үеэр “Бид Хойд Солонгосыг тодорхой чиг баримжаагүй дэглэмтэй улс гэж үзэж байгаа. Хойд Солонгос бүх цөмийн зэвсэгтээ хориг тогтоохоос нааш бид тусгай гэрээ хэлэлцээр хийхээс татгалзсан” гэсэн.

Хойд Солонгос болон АНУ өмнө нь бие биенийхээ сонирхлыг харгалзан үзсэн гэрээ хэлэлцээрүүд хийдэг байсан бол энэ удаад АНУ өөрийн байр суурин дээр хатуу зогсож байна гэж шинжээчид дүгнэсэн.

Америкийн албаны төлөөлөгч Жемьс Клаппер “Хурцадмал асуудлыг намжаах хамгийн бодитой арга хэмжээ бол гэрээ хэлцэл хийх явдал” хэмээв.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …