Monthly Archives: January 2018

January, 2018

  • 3 January

    ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвд хандах хүүхдийн тоо буурчээ

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа. Эмнэлгүүдийн ачаалал хэр байгаатай танилцахын зэрэгцээ цаг наргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа уулзаж, ярилцсан юм. Яаралтай тусламжийн хэсэгт ачаалал харьцангуй бага, хүлээгдэл, чирэгдэлгүй байлаа. Энэ үеэр иргэд эмнэлгүүдийн ачааллыг багасгах, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд сурагчдын амралтыг урьдчилж эхлүүлсэн, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан нь …

  • 3 January

    Жүжигчин П Шүүдэрцэцэг:Эрчүүд минь нэг хүндээ үнэнч байгаарай

    Жүжигчин П.Шүүдэрцэцэг, Э.Тодгэрэл нарыг үерхдэг эсэхэд одоо ч эргэлздэг хүмүүс олон бий. Жилийн турш өөрсдийн харилцаагаа олон нийтэд албан ёсоор зарлаагүй  хосууд  хамт шинэ оныг угтаж буй мөчөөрөө сюрприз барилаа. Энэ тухай жүжигчин П.Шүүдэрцэцэг  өөрийн цахим  хуудаснаа  “Хүсэл бүхэн нь биелж, санасан бүхнээ авах сайхан жил байх болтугай. Эрүүл энх, өнөр өтгөн, ажил үйлс нь арвин өндөр, амьдрал ахуй нь …

  • 3 January

    Эрдэм номтой ээжийн хүү хөтлөгч Б.Идэр-Од

    Монголд хошин шог урлагийн “Стэнд Ап” төрлийг дэлгэрүүлж, залууст инээд бэлэглэж байгаа “UB comedy” клубийнхэн гурван нас хүрчээ.  Тэдний үзүүлбэр өдөр ирэх тусам хүрээгээ тэлсээр залуусын хүлээдэг шоу тоглолтын нэг хэдийнэ болсон. Сүүлийн үед залуусын дунд “хит” болоод буй хөтлөгч, элэглэгч Б.Идэр-Одыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн ууган хүү гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Харин түүнийг Онцц-Дүмд, Ub Comedy, Шарк Танк …

  • 3 January

    Хумхын орд:Зорилгоо амжилттай биелүүлэх хангалттай их эрч хүч, урам зориг байна

    ХОНЬ (3/21-4/19) Жирийн үйл ажиллагаагаа хойш тавьж төвлөрч, анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай ажлаа хий. Шинэ ажлын үйл явц, санаа ажлыг дуусгахад амархан болгох тул одоо гүйцэтгэ. Аливаа зүйлийг нарийвчлан үзэхийн тулд шийдвэр гаргах ба энэ нь эерэг хандлагатай байна. Танд нийгмийн клуб, сонирхлын клуб, олон нийтийн болон буяны байгууллага, мэргэжлийн холбоодоос чухал ажлын санал ирсэн бол хүлээн ав. Өдөр тутмын …

  • 3 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 16. Буд гараг. Найралт эх одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 3 January

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи …

  • 3 January

    “Пёончан 2018” Өвлийн Олимпийн видео танилцуулга цацагдлаа

    Ирэх 2-р сарын 9-ний өдөр Өмнөд Солонгосын Пёончан хотноо “Пёончан 2018” Өвлийн Олимп болно. Одоогоор тасалбарын ихэнх хувь нь зарагдаад байгааг Олимпийг зохион байгуулах хорооноос зарласан. Тодруулбал өнгөрсөн сарын сүүлээр 1.07 сая тасалбараас 655,500-г дотоодын болон гадаадын үзэгчид аль хэдийн худалдаж аваад байна. Пара Олимпийн хувьд 37 хувь буюу 220,000 тасалбараас 81,000 ширхэгийг зарсан ажээ гэж мэдэгдсэн. Олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ли …

  • 2 January

    Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай 13 зүйл

    Манай дэлхий биднийг үргэлж сонин содон, тайлагдашгүй, нууцлаг зүйлсээрээ гайхшруулж байдаг билээ. Тэгвэл энэ удаад эрдэмтдийн хүртэл учрыг нь олж чадаагүй өвөрмөц 13 зүйлтэй танилцъя. Чингисийн онгон Археологичид хэдэн 100 жилийн турш Эзэн Чингисийн онгон хаана байгаа тухай сонирхсоор ирсэн. Монгол, Хятадад хэд хэдэн хайлтыг хийж байсан ч одоо хүртэл олоогүй байгаа. Герман, Япон, Америк, Орос болон Англичууд хэдэн сая …

  • 2 January

    “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр таван хүүхэд төөрснийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан юм. Мөн хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр бага насны таван хүүхэд эцэг, эхээсээ төөөрснийг эцэг, эх, асран …

  • 2 January

    Богино долгионы зууханд халааж болохгүй 10 зүйл

    Богино долгионы зууханд юуг ч хийж болох юм шиг санагддаг. Гэхдээ богино долгионы зууханд хийж болохгүй зүйлс байдаг. Тэгвэл богино долгионы зуухыг буудах аюул гаргахгүй байлгах үүднээс хийж болохгүй зүйлсийг танилцуулж байна.  1. Нэг удаагийн хоолны сав Цаасан материалаар хийгдсэн нэг удаагийн хоолны сав харагдаж байгаа шигээ тийм ч гэмгүй зүйл биш. Цаасан сав, пластик сав, сонин зэргийг богино долгионы …

  • 2 January

    Сэргээсэн хуурай сүү, үнээний шингэн сүү хоёрын ялгаа

    Сүү гэж юу вэ гэвэл малын дэлэнгийн булчирхайн шүүрлийн үр дүнд бий болсон, найрлагадаа уураг, тос, нүүрс ус, эрдэс аминдэмийг тодорхой хэмжээ, харьцаагаар агуулсан, ямар нэгэн бодис, нэгдэл нэмээгүй, эсхүл сүүний бүрэлдэхүүн хэсгээс ялгаж аваагүй биологийн үнэт шингэн. Сүүний бүтэц найрлагын 11-14 хувь нь хуурай бодис, 86-89 хувь нь ус байдаг. Тэгэхээр хуурай сүү (хатаамал сүү) гэдэг шингэн сүүн дэх …

  • 2 January

    Зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр гэмтжээ

    Шинэ жилийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэл хотын 122 цэгт үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Үүний үр дүнд эдгээр өдрүүдэд хөдөлгөөний ачаалал хэвийн үргэлжиллээ. Мөн 2017 оны 12 дугаар сарын 31, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага, мэдээ …

  • 2 January

    Шаахай мотоциклоор 26,000 км аялж Монголд ирсэн зургаан настай охин

    Румын улсын тамирчин Михай Барбу өмнө нь эхнэр, зургаан настай охиныхоо хамт Кавказ болон Европын орнуудаар шаахай мотоциклоор аялж байжээ. Харин энэ удаад шаахайгаараа 12 оронд аялж нийт 26,000 км-ыг дөрвөн сарын хугацаанд туулсны эцэст Монголд иржээ. Михай Барбугийн гэр бүлийн хувьд энэхүү аялал нь мэдээж амар байгаагүй ч гэлээ дэлхий ертөнцөө үзэж сонирхох гэсэн сонирхол нь тэднийг ийм хол …

  • 2 January

    Утааг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээг цогцоор нь шийднэ гэв

    Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар шинэ оны эхний өдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон Нийслэлийн Засаг даргын тамгын газарт тус тус ажиллалаа. Тэрбээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна Монгол Улсын Засгийн газар ирэх лхагва гаригт …

  • 2 January

    Баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд 327 хүү, 313 охин мэндэлжээ

    Баяр, амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн яамнаас гаргасан албан даалгаврын дагуу эмч, эмнэлгийн ажилтнууд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй шуурхай тусламжийг хангаж ажиллажээ. Энэ хугацаанд түргэн тусламжаар насанд хүрэгчдийн 8,239 хүн тусламж үйлчилгээ авсан бөгөөд хүүхдийн дуудлага 6,239 байсан аж. Осол гэмтлийн дуудлага 1,185, төрөх дуудлага 231, хоол, архины хордлогын 248 дуудлага өгсөн байна. Эмнэлэг, тусгай төвүүдээр яаралтай тусламж авсан нийт 17,758 …