Зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр гэмтжээ

Шинэ жилийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэл хотын 122 цэгт үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Үүний үр дүнд эдгээр өдрүүдэд хөдөлгөөний ачаалал хэвийн үргэлжиллээ.

Мөн 2017 оны 12 дугаар сарын 31, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 6 нь бага насны хүүхэд байсан байна.
Тухайн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 66 жолоочийг илрүүлэн хариуцлага тооцож ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх хэлбэрээр 21, онхолдох хэлбэрээр 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.Дээрх бүртгэгдсэн тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 10-15 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Шинэ оны эхний өдрийн байдлаар орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй байна.

 

Санал болгох мэдээ

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно гэх худал мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгох, мөн богино хугацааны “С” төрлийн визийн ангиллыг “G” …