“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр таван хүүхэд төөрснийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ


Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан юм.

Мөн хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр бага насны таван хүүхэд эцэг, эхээсээ төөөрснийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран пиротехникийн хэрэгслийг ашиглах зөвшөөрөлтэй “Очир-Ундраа”, “Протек” ХХК-иудын удирдах албан тушаалтан нарыг оролцуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аюулгүй ажиллагаа болон иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдэгдэл өгч, “Нарантуул”, “Дүнжингарав”, “Хархорин”, “Соёолж” зэрэг томоохон худалдааны төвүүдэд хяналт тавьж, “Нарантуул” олон улсын худалдааны төвд 58 ширхэг пиротехникийн хэрэгсэл худалдаалсан зөрчлийг илрүүлж ажиллажээ.

Эх сурвалж: ЦЕГазрын хэвлэл, мэдээллийн төв

 

 

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …